2008 оныг “Хүнсний хангамж-аюулгүй байдлын жил” болгон зарлаж уг бодлогын хүрээнд мах, гурилын үнийн өсөлтийг хязгаарлаж, хангамж нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор махны нөөц бэлтгэх, гурилын хэрэгцээг ойрын гурван жилд дотоодоосоо хангах зорилт дэвшүүлэн, улаан буудайг “Улаан буудай” сангаар дамжуулан худалдан авч, нэг тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэхийг сонсоод хэтэрхий оройтсон юм биш байгаа гэж сэтгэл зовсноо нуух юун. юм гэсэн. Үнэн хэрэгтээ монголчуудад зориулж урд хөршийнхөн маань хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлээд олон жил болж байгаа агаад манайхаас өөр улс руу гаргадаггүй юм гэсэн. Түүгээр ч барахгүй химийн туршилтын үйлдвэрийн ойролцоо тарьсан жимс, хүнсний ногоогоо идэхийг хориглоод сүйд болдог атлаа монголчуудад болохоор хямдхан гэгч нь шахчихдаг аж. Мэдээж цаад наймаачин монголчууд нь үүнийг мэддэггүй агаад хямдхан авсандаа баясаад л авч ирж биднийг хордуулдаг бололтой юм билээ. Миний нэг танил урдаас жимс, хүнсний ногоо бөөндөж авчиран эндэх ченжүүдэд шахдаг юм л даа. Мэдээж гэрээр нь дүүрэн төрөл бүрийн жимс хөглөрөөд л өвөл зун ч ялгаагүй чухам л ургацын далай шиг байдагсан. Тэдний том охин нь саяхан төрсөн юм. Гэтэл дөнгөж төрсөн нярайн нүүр, тэр бүү хэл бүх бие нь битүү яр шархтай байсан агаад учрыг нь ололгүй гайхаж, эхийг нь юу идэж ууж байсан хэмээн шалгааж гарчээ. Охин нь бөөн витамин гээд л бөөн хятад жимс иддэг байсан агаад чухам тэрнээс хордоод л бяцхан нярай бөөн шарх, гүвдрүүтэй төрсөн юм билээ. Хэнэггүй нь дэндсэн монголчууд бид хүнсний аюулгүй байдалдаа санаа тавьж, хилээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний нарийн нягтлаж шалгаж байхгүй бол хөршүүд маань биднийг аль хэдийнээ химийн бодисоор хордуулж, эрүүл ахуйн хувьд хорлоод амжчихсан. Ямартай ч ирэх жилийг хүнсний аюулгүй байдлын жил болгож байгаа юм бол та бид хөршийнхөө хортой хүнсэнд хордоод байхаас аврагдах байлгүй гэж найдъя. Эцэст нь дуулгахад олон жилийн өмнөөс мэдэх өвөрлөгч танил маань “Манайхаас ирсэн жимсийг идэж болохгүй ваа” гээд байсан нь ийм учиртай байсан бололтой.