Хятадын их түрлэг буюу хужаа нөхөр
Орост хэдэн хятад байгааг хэн ч мэдэхгүй. 2004 оны хүн амын тооллогын тайланд “Оросын нутаг дэвсгэрт байнга оршин сууж буй хятад иргэн 35.000. Орж гарч байгааг нь оролцуулбал 200.000″ гэж дурджээ. Дотоод хэргийн яамны мэдээгээр бол “400- 700″ мянган хятад байнга оршин суудаг юм байна. Баттай эх сурвалжаас иш татан сонинуудад мэдээлж байгаагаар бол 3-12 сая хятад Оросын газар нутаг дээр амьдарч байгаа гэх. Алс Дорнодод амьдарч буй хятадуудын тэн хагас нь хууль бус цагаачид. Тэд 30 хоногийн жуулчны визтэй орж ирээд эх орондоо буцахаа мартчихдаг. Виктор Иванович Пьяных хууль бус цагаачдыг барьдаг хүн. Хабаровскийн хязгаарын Дотоод хэргийн газрын цагаачдын асуудал эрхэлсэн тасгийн дарга энэ хүн ажлаа арван хуруу- шигээ мэднэ. Тэрбээр хятадуудын оромж зайгүй шигсэн талбай дээгүүр нисдэг тэргээр эргэлдэж газарт тушаал өгнө. “За тэр харав уу, ой руу зугатаж байна. Замыг нь хаа” гэх мэтээр. Харин өнөөдөр нисдэгтэрэг алга. Виктор Иванович хотын хог дээр хууль бус цагаач хятадуудыг хоморголон барих ажиллагааг удирдаж байна. Ажиллагаанд ОМОН-ы нэг салаа оролцож байна. Хогийн цэгийн ажлын өдөр үүрээр эхэлнэ. Тэнд оршдог хэдэн зуун хүн хог ухаж лонх, төмөрлөгийн зүйлс гэх мэтийг түүж байна. Пьяных “Хятадууд хаа байна” гэж хашгирахад нойрмог хогийнхон “тэнд” гэж заана. Хятадууд бол хогийнхны ерсөлдөгчид учраас дуртайяа барьж өгч байгаа нь тэр. Хятадууд хуванцар, нийлэг савнуудыг жижиглээд шуудайлж Хятад руу ачуулдаг. Омончууд фанер, целлофанаар / гялгар цаас/ барьсан, зүгээр ч үгүй дээвэр дээрээ хиймэл дагуулын тавган антеннтай хятадуудын үй олон оромжуудыг бүслэхэд сүрэг ноход тэдэн рүү дайрлаа. Омончууд АКА-гаар хий буудахад ноход сүүлээ хавчин хог руу шургаж харагдана. Оромжуудын хаалгыг хэмх өшиглөөд “Бүгдээрээ хэвтээд” гэж хашгирахад хэвтэх хүн нэг ч алга. Буун дуунаар цөмөөрөө орон доогуур орчихжээ. Омончууд тэднийг хелнөөс нь татан гаргаж ирлээ. Бичиг баримттай хятад нэг ч алга.
“Китабой”
Хабаровскийн хятадууд “Али” нэртэй зах дээр наймаа хийнэ. Тэд зургийн аппараттай хүн харуутаа нүүрээ , далдална. Эндхийн бараг бүх хүн хууль бус цагаач. Муха, Колян, Серега хэмээх дошны гурван сайн эр хятадуудыг ангуучилна. Дулаан цагт амралтын өдөр алгасахгүй. Өвөл бол хааяа нэг “гарна”. Өвлийн цагт мань гурав пивоны бааранд сууна. “Сүргээсээ тасарсан хятадыг гурван сайн эр барьж аваад “гижигдэнэ”. Хятадууд эсэргүүцэхгүй, шууд л мөнгөө гаргаж өгнө. Муха, Колян, Серега гурав хятадуудаас их мөнгө авдаггүй, зөвхөн пивоны мөнгө л салгана. Сайн эрс маань “Китабой” гэсэн бичээстэй футболкоор гангардаг. Уул нь “Китабой” гэж “халим*агнагч” гэсэн үг боловч мань гурав өөрийнхөөрөө ойлгоно. / “Кита” гэдэг нь “хятад”, “бой” гэдэг бол ойлгомжтой./ Өвөл цагт хятадуудаар зугаагаа гаргах гэж мань гуравт нэг ажил бий. Хятадууд толгой дараалан өдөн хүрэм өмсөх учир барьж аваад түүнийг нь тонгоргоор хүү татаад тавьчихна. Өдөө цувуулан зугатааж байгаа хятадын араас харж элгээ хөштөл инээнэ. Гэвч сайн эрсэд бас цагдаа нар гэж мундаг өрсөлдөгчид байна. Цагдаа нар хятадуудыг барьж аваад “бичиг баримтыг нь шалгана”. Мэдээж бичиг баримттай хятад гэж юу байхав, “Бичиг баримтаа үзүүл” гэхээр нъ шууд мөнтө гаргаад өгчихнө. Цагдаа нар шууд аваад л хармаалчихна. Заримдаа бичиг баримт нь дутуу байвал нэгжиж байгаад “гүйцэд шалгана”.
Хятадаас өөр хэнтэй суух вэ
Жан Сюпин гэдэг хятад эр Еврейн автономит мужийн Камышевка тосгонд жижигхэн зоогийн газартай. Орос нэр нь Коля. -Хабаровск китайцу плохо, милиция. Атут нормально гэж Коля-Жан ярьж байна.
Үнэхээр эндхийхэн хятадуудад сайн гэж жигтэйхэн. Байшин барьж төвхнөхийг нь хүртэл зөвшөөрнө гээч, Колягийн зоогийн газрын цэсэнд 75 хоолны нэр байна. Хамгийн үнэтэй нь гахайн рулька. Нэг кг нь 200 рубль. Алс Дорнодын оршин суугчид зөвлөлтийн үеийн хоолны цэснээс салж, гахайн чин, шарсан хүр хорхойн үүр, далайн хясааны зууш зооглож сурчээ. Зоогийн газрын зөөгчид нь нутгийн охид хөвгүүд. Женя Вербицкаяагийн нөхөр нь “хужаа”, нэрийг нь Ван Найцунь хэмээнэ. Игорь гэдэг орос нэртэй, 250 га ногооны газартай, тариалангийн улиралд 40 хятад хөлселдөг их гарын хужаа. Тосгоны захиргаа нутгийн хүмүүсийг ажиллуул гэж шахах боловч тийм боломжгүй.
-Хэнийгхелслех юм бэ, нэг ч эрүүл орос байхгүй гэж Женя хэлсзн. Хятад зарц нар хавар эрт ирээд ногооны талбайд нүх ухаад л орчихно. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллана. Дерөвдүгээр сар гэхэд ергөст хэмх нь болчихно, Долдугаар сард улаан лооль. Сард 1000 рублийн хөлс авна. Дээрээс нь ургацаа хувааж авна. Хятадууд өөрсдийнхөө хувийг өөрсдөө борлуулна. Орос эхнэр, хятад нөхөр хоёр энэ - хавар комбайн худалдаж аваад буудай, овъёос хураахаар төлөвлөжээ. Тэдний хөрш Наталья Вербицкая бас хужаа нөхөртэй. -Хэнтэй суух юм бэ, Камышевкад эрүүл орос байхгүй, бүгдээрээ соггуу гэсэн. Тэднийх ч гэсэн фермерийн аж ахуйтай.

Хууль бусаар ажиллуулбал ашигтай
Приморийн хязгаарын Дотоод хэргийн газрын дарга хурандаа Виктор Плотников ярьж байна:
-Хятадын түрэлт гэнэ ээ. Бид хэдийчинээ боломж олгоно, тэд төдийчинээ түрэмгийлнэ. Хятадуудыг Алс Дорнодод ажиллуулах хэрэгтэй нь үнэн. Тэнд ажил хийх хүн өөр байхгүй юм чинь. Ялангуяа тосгоныхон толгой дараалан уухаас еер юм хийхгүй байна. Гэхдээ хятадын ажиллах хүчинд нарийн хяналт тавьж, удирдах хэрэгтэй. Өнөөдөр Орост цагаачлалын бодлого байхгүй учир тэдэнд жолоо цулбуур алга. Үүний тулд хедөө аж ахуйн ажилчдад хоёр жил хүртэл хугацаатай виз олгож, гаалийн татваргүй тээшийн хэмжээг 25 кг болгох хэрэгтэй. Гол нь хеделмөрийн бирж байгуулах. Нэг хятад бирж дээр хүрээд ирлээ гэж бодъё. Хаана ямар ажиллах хүч хэрэгтэй байгаа нь тэнд бичээстэй. Тариачин бол Амурзет тосгон руу яв, нотариат бэлэн байна. Бичиг баримтаа бүрдүүл, зурагчин байна, зургаа авахуул, хадгаламжийн банк энэ байна, татвараа төлөөд ажил руугаа яв. Ингээд л боллоо хэмээн хурандаа Плотнитков мөрөөдөж сууна. Даан ч түүний мөрөөдөл биелэх мөн ч өдий байна даа. Нэг хятад худалдаачин түүнд “Алс Дорнод та нарт хэрэгтэй учраас бид наашаа цуваад байгаа юм биш, та нарт хэрэггүй учраас л бид энд ирж байгаа юм” гэжхэлсэн гэнэ лээ. 2005 оны арваннэгдүгээр сарын байдлаар Хабаровскт 14839 хятад иргэн бүртгэгджээ. Хууль бус цагаачид үүнээс хэд дахин олон гэнэ. Учир нь хятад ажилчдыг хууль ёсоор хөлслөх ашигтүй, хууль бусаар бол ашигтай. Тэгээд ч хууль ёсоор хятад ажилчин авна гэдэг давшгүй даваа. Жишээ нь 20 хятад ажилчин авъя гэвэл өргөдөл гаргаад 20 мянган рубль төлнө. Дараа нь Хятадын нутагт Оросын консулын газарт очно. Виз бүрдүүлээд Москвагаас зөвшөөрөл өгөхийг зургаан сар хүлээнэ.

Сайн хятад орж ирдэггүй
Сюэ Хуэйлинь бол Хятадын Суньфуйхэ тосгоны хүн. Тэр Бээжинд хуулийн ангид сурч, ниислэлд үлдэхээр телөвлөж байжээ. Гэвч Тяньаньмэний талбайд оюутнуудыг хядсаны дараа бодлоо өөрчилж,
тосгондоо эргэж очжээ. Тэр үед Орос, Хятадын хилийн худалдаа денгөж эхэлж байж. Сюэ шөнө болохоор хуурамч “Адидас” машинд ачаад Оросын хил давж зардаг болов. Ганцхан шенө 1500 долларын ашигтай ажилладаг байжээ. Хуульч мэргэжилтэй сэхээтэн залуу үүндээ баярлах биш гутардаг байсан ба түнш нь түүний бизнесийг хаахад баярлажээ. Тэр одоо Хятадын тухай сонинг орос хэлээр гаргадаг Владивостокт хамгийн амжилттай ажиллаж байгаа хятад бизнесчдийн нэг. Тэр бас орос эхнэртэй, Оросын паспорттой их эр. -Тийм ээ, Хятадын байгалийн нөөц дууссан. Бид богино хугацаанд байгалиа целмөсөн. Тийм ээ, Хятад Алс Дорнодыг авралын тойрог гэж харж байна. Хятадын засгийн газар дорвитойхон компаниудыг Орост нэвтрүүлэхийн тулд хангалттай давуу эрх эдлүүлдэг. Компаниуд явдаггүй. Яагаад гэвэл Орост төсөл хэрэгжүүлж эхлээгүй байхад мөнгөө хуваах зарчим үйлчилдэг. Тиймээс танайх руу үндсэндээ жижиг гарын наймаачид хуурамч бараа зөөдөг юм. Ихэнх нь бичиг
үсэггүй, бүдүүлэг тариачид. Би мод огтлох гэж, мэлхий барих гэж ирдэг хятадуудад дургүй. Гэвч энэ бол таслан зогсоох боломжгүй дэлхий нийтийг хамарсан үйл явц. Хятадууд бүх дэлхийг аймшигтай хүчээр түрж байна. Үүнийг зөвхөн зохицуулж л болно. Өөрөөр хэлбэл, Хятадын түрэлтийг Орост ашигтайгаар эргүүлэх ёстой гэж Сюэ ярилаа.

Хятадын талаархи дөрвөн өөр сэтгэлгээ
1.10 жил ийн дараа Алс Дорнод хятадаар дүүрнэ, тэгээд бүр Хятадынх болно.
2.Алс Дорнодод одоо 10-12 сая буюу нутгийн хүн амаас хоёр дахин олон хятад байна.
З.Хятадууд орос бүсгүйчүүдтэй гэрлэн цаашдын их түрэлтийн суурийг бэлтгэж байна.
4.Хятадууд нутгийн хүн амыг боолчилж, сохор зоос төлж байна. “Меркатор” шинжээчдийн бүлгийн удирдагч Дмитрий Орешкин: Хятад бол тогтолцорны аюулын эх булаг. Хятадын аюул гэж байгаа нь үнэн. Яагаад гэвэл тэр талын хотуудын хүн ам Оросынхоос 10 дахин олон. Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн цэвэр гадаад тал нь. Хятадын гол аюул өөр зүйлд оршиж байна. Хятад манай газар нутагт иргэдээ оруулахаас хавьгүй том суурь аюулын эх булаг. Миний бодлоор Хятадын нийгэм гүнзгий бөгөөд зайлшгүй хямрал руу дөхөж байна. Хятад байгалийн нөөцийг шавхах, туйлын хямд хөдөлмөр ашиглах замаар хөгжиж байна. Энэ хямрал ард түмний бослого цуст харгислал руу халтирч болно. Үүний сонин эрхлэн гаргадаг. -Хятадад Хуанхэ /Хөх мерен/ гэжтом мөрөн бий. Энэ мөрөн голдрилоо байн байн өөрчилж байсан учир эргээр нь оршин суудаг хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд далан барьдаг байлаа. Гэвч их мөрөн шороон даланг урсган одож, төвшин нь дээшилсээр хүмүүс ч дахин далангаа өндөрсгөж, мөрөн ч төвшингөө дээшлүүлсээр ирсэн. Мянга мянган жил ингэж ирсэн. Одоо Хуанхэ мөрөн орон байрных нь дээгүүр урсч байгаа. Хүмүүс их мөрөн рүү айдсын нүдээр харж байна. Оросууд та нар Хятад руу айдас дүүрэн нүдээр харж, хятадууд нэг л өдөр толгой дээр асгарна гэж бодоод байгаа нь үүнтэй адил гэж Сюэ ярилаа. Алс Дорнодын сонинуудын гарчгийг харвал “Хятадууд зэвсэггүй ч гэсэн маш аюултай”, “Их ах бидэн рүү гараа сунгаж байна”, Владивосток Харбины дагуул хот болох уу”, Хятадууд зочин юм уу, эзэн юм уу”, “Шар аюул” гэсэн том гарчгууд жирийнэ. Бид цөөхен, хятадууд олуул, тэд эх орондоо багтах зайгүй байна, тэд өөрийнхөө газар нутгийг царцаа шиг мэрж, хамаг байдгийг нь сүүлчийн бялзуухай, сүүлчийн мэлхийг хүртэл цөлмөсөн, одоо манай онгон дагшин, ой шугуй, гол мөрөн, ан араатан, загас жараахайгаар баян нутаг руу елөн нүдээр ширтэж байна. Хоёр улсын хооронд хил хязгаар гэх юм бараг алга. Өлөн зэлмүүн хятадын хөл дор энэ хил юу ч биш гэсэн утгатай шүлэг найраг, ном зохиол олширч баримтат кинонууд хийгдэж байна.

Хар лууны эрэгт
Амар их мөрөн, Хар их мөрөн /Хэйлунзян/ бол нэг л мөрөн. Аль талаас нь харахаас аль нэрийг нь хэлэх шалтгаална. Благовещенскийн талаас харвал Амар, Хэйхэгийн талаас харвал Хэйлунзян.
Хар лууны гол гэсэн үг л дээ. Урьд нь Благовщенскийнхэн энэ мөрнйй нөгөө эрэг рүү дээрээс доош хардаг байжээ. 20 жилийн өмнө тэнд ямар ч хот байсангүй. Өвсөн овоохой босгоод гаднаас нь шавардчихдаг тийм л тосгонууд байж. Олон жилийн дайсагналын дараа 1992 онд Хятад Орос хоёр эвлэрч харилцан ашигтай худалдаа хийнэ гээд хилээ нээсэн. Ингээд л хятадууд хуурамч бараагаа ачаад мөрнийг гатлан ирж, буцахдаа мод, хаягдал төмөр, трактор, өргөгч кран ачаад явдаг болсон. Тэр үеэс л нөгөө эрэгт хот байгуулж эхэлсэн. Одоо хэйхэгийнхэн Благовщенск рүү дээрээс доош, шил толь болсон 20 давхар барилгын цонхоор харж байна. Өргөгч кран өдөр шенөгүй ажиллаж хот тэлсээр. Хэйхэ хотын цаагуур хүрэн улаан нар шингэж үйлдвэрүүдийн яндангийн утаа тэнгэрт хар &#