UrbanCultureParanoia
Dec 4 2007, 06:01 AM
Онгон дагшнаараа дэлхийд гайхагдсан Дорны алдарт Мэнэн, Бадам-Иш, Дайн тавгийн уудам том талд Хятадын хүнд даацийн машинууд өнгөн хөрсийг нь хуу татан зурайж, хужаа шаахайн мөр өөд уруугүй зөрөлдөж аалзны шүлс шиг хэрж, дэндүү хайр найргүй талхчсаныг үзээд толгойруугаа сүхээр цохиулах мэт алмайран суулаа. Саяхандаа тавхан жилийн өмнө дөрөө шүргэсэн ургамал ногоо ньхалиурч, цагаан зээрийн сүрэг хошууран цахилсан ёстой зэлүүд буйд хязгаар нутаг байсансан. Гэтэл одоо Хятадуудын гарт уугуул эзэн нь танихгүй шахам нухчуулж, хөх тэнгэр байтал хур бороогоо хайрлаагүйгээс өнгө зүс нь үгүйрэн зэвхийрчээ. Хятадууд хурдан буу, хурдан техникээрээ омголон зээрийг сүрэг сүргээр нь хядаж, толгойг нь зам дагуулан цувруулан хяжээ. Ямартай ч гэсэн хятадуудаас дайжсан цагаан зээр хэмээх амьтан устаж үгүй болохын ирмэгт тулсан байв. Хятадууд өвөг дээдсийн минь өргөн уудам хязгаарын эрдэнэс баялгийг нь хүчин техникээр зад өрөмдөн хар алт, газрын тосыг нь нутаг руугаа ямар богино хугацаанд ачиж хувхайруулна вэ? Хятадууд гэдэг төрөлх нутагтаа багтаж, шингэхээ больсон хүмүүс аргагүй л юм үзээгүйгээ ийнхүү харуулж байх юм.
БНХАУ-ын “Дачин- Петро” компани Мэнэнгийн талын Тамсагын ордыг өөрийн юм шиг эзэрхийлэн газрын тос олборлон, түүхий нефтийг өдержин, шөнөжин нутаг руугаа зөөж байна. Ингэж монголын баялгийг Баянхошууны заставын хилээр ямар ч хяналт шалгалтгүй зөөж байгаа хэр нь худалдаа наймаа хийх санаатай нутгийн иргэдийг буу. дч’ихгээд хавьтуулахгүй, ямарч хаашаа хууль цаазтай монгол юм бэ дээ. Тамсагын газрын тосны ордыг нөгөө ямар гээчийн тогтвортой байдлын гэрээний нөхцөлөөр “Дайчин- Петро”-д зарчихсан юм бол доо. Түүнийг уут уутаар авлига хүүдийлдэг улсын сайдууд л мэдэх байх даа. Гэтэл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдсэн гээд шатахууныхаа үнийг нэмж, түүнийг нь дагаад өргөн хэрэгцээний барааны үнэ тэнгэрт хадаж, ядуу монголчууд элгээрээ мөлхөөд байж байдаг. Хаашаа ч янзын төр, засаг вэ? Мэнэнгийн том талд мэнэртлээ гайхширч Улаанхудагийн застав застав өнгөрөөд явж байтал машины ус халаад хөргөх гэж еэвэн шаахайгаар уугуул
нутгийг минь тамгалан гүйлдэх хятадуудыг харж баахан зогслоо. Хааш хаашаа таван га боловуу гэмээр газрыг 40-50 метр гүнзгий ухаж гялгар цаасаар доторлон ус нөөцөлсөн бололтой. Хятадууд амьжиргаатай нь ингэж харагдаж байхад бид машиныхаа буцалсан усыг сэлбэх усгүй л тэднийг царай алдан зогсно. Усны тэрэгнүүд тэндээс ус авах гэж дугаарлан зогсохыг бодоход Мэнэнийн талыг минь тэд аль хэдийн эзлээд авчихсан юм байна л даа. Эх нутгийн минь уснаас хоёр жижиг мотороор ус соруулж, гурван минутад таван тн машиныг төвөггүй ачина. Одоо худаг гаргаад усны нөөцөө байнга байлгана гэж хазгай муруй хэлээр тайлбарлана. Ийм их усыг та нар зөвхөн уудаг л хэрэг үү гэхэд -А а бас техник ажилд хэрэглэдэг. Тухайлбал газар өрөмдөхөд ус хэрэглэнэ гэв. Энэ бүхнийг сонирхон машины усаа хөрөхийг хүлээж суутал нэг хятад бидэн рүү харан шээж гарав. Зориуд доромжилж байгаа нь тэр. Газрын тосыг Тамсаг булгаас 100 гаруй км-ийн цаанаас олборлож байгаа гэх боловч Мэнэнгийн талаар дураараа давхилдаж, дуртай газраа өрөмдөж том талыг минь эзэгнэж байгаа хужаануудыг хэн захирч залж байдаг юм болдоо. Эзэн Чингисийн сургааль аль хэдийн мартагдаж, өнөөдөр Дорны том тал хятад шаахайн мөрөөр хэрчигдэж дууслаа. Хязгааргүй цэлийх Мэнэнгийн талаар явж байхад Хятадын нутагт орчихсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Учир нь байсхийгээд л зөрөх, араас гүйцэж түрүүлэх автобус, ачааны машин, жижиг тэрэг бүгд л хятадынх. Том талыг мэдэлд оччихсон бололтой. Бид явсаар хуучин Халхгол сум одоогоор бол Сүмбэр сумын Ялалт багт 100 гаруй сурагчтай ерөнхий боловсролын сургууль 10 багштай үйл ажиллагаагаа явуулж байгаа захиргааны ганц байгууллага байна. энэ багт ажилтай хүмүүс нь сургуулийн 10 багш цэцэрлэгийн хоёр хүмүүжүүлэгч гэвэл өөр ажилтай хүн байхгүй. Холбооны цэг, багийн дарга, бага эмч байдаг гэх боловч цалинжуулдаггүй учир мөн л ажилгүй хүмүүсийн тоонд орно. Ийнхүү ажилгүйдлийн цунами нүүрлэсэн болохоор уугуул иргэд Чойбалсан хот, бусад төв суурин барааджээ. Одоо ч нүүдэл үргэлжилсээр… Өөр нэг эвэртэй туулай шиг юм бол Сүмбэр сумын оршин суунчид Хятадын гар утасны компанийн хэрэглэгчид болцгоосон байх юм. Саахалтын айлууд хоорондоо гар утсаар ярьж байна. Өнгөн талаас нь харвал соёл мэт боловч улс үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй нь харахад нүүрэн дээр байв. ” Төчнөөн газрын тос бэлэн болсон. Монголчууд мал сүргээ туугаад дотогшоо орж байна” гэж харилцах хятадууд өргөн уудам Мэнэнгийн талыг гарын алган дээрх мэт захиран зарцуулж байх юм. Гэтэл уугуул иргэд нутгийн дотогш нүүдэлж байдаг. Энэ ер нь юу болж байна аа. Ерөнхий сайд аа? Бас Ялалт багийнхан “манай” Амгаланбаатар хотоос мөдхөн тог татна. 1990оноос хойш гэрэл цахилгааны бараа хараагүй хязгаар нутгийг Хятадууд гэрэлтүүлж өгөх гэж байна шүү дээ гэжхөөрцөглөнө. Нүүрэн дээрээ тог өгч амьдралтай залгуулж байгаа мэт боловч нэдэр дээрээ Дорны талд минь шууд бусаар эзэн сууж байгаа хятад ухаан юм л даа. Тэгээд Сүмбэр сум орж нутгийн зарим буурлуудтай хуучиллаа. Монгол хүний газар нутгаа гэсэн эх оронч сэтгэлгээ уулзсан хүн бүрийн ярианаас дуулдана. Хятадууд нутгийг минь бузарлаж дууслаа. Мөдхөн хятадын захиргаа энд суурших байх. Тамсагт 10 мянган хужаа байгаа. Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга болсон, Эрс шинэчлэл хөдөлгөөний Ганбаатар нэг ирж үзээсэй. Төрөлх нутгаа хайрлах тутам гол харлах юм гэлцэнэ. Энэ хятадууд бүр даварч гүйцсэн дээ. Жорлонгоо машинаар соруулаад Тамсагаас эхлээд гоожуулаад давхичихна. Тэр нь Баянхошууны застав дээр ирэхэд гоожоод дуусч байдаг. Тэгээд замын хоёр талаар нил хужаануудын баас шээс, өргөн тал минь хужаагийн ялгадсаар өмхийрч зориудаар нутгийн иргэдийг басамжлан доромжилдог болсон. Манай Дорнодоос УИХ- д сонгогдож өндөр цалин, зөөлөн суудалтай болсон М. Зоригт сонгуулиас хойш сураг тасарсан. Нөгөө өмөөрч хамаараад л сүйд болж байсан хязгаар нутагт нь хятадууд цурам хийлгүй ажиллаж хамаг баял гийг нь зөөж дуусч байгааг мэдэж байгаа болов уу? Хятадууд “Дайчин” компанид ажиллаж байгаа хоёр монгол залууг бүлэглэн зодож, хавирга сүврэгийг нь хугалж, толгой түрүүг нь гэмтээсэн аж. Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн боловч тас жиг болсон. Нөгөө хятадууд авлига гэгчийг амилуулсан нь тэр. Монгол төрийг минь монгол ухаанаар биш хятадчилах бодлогоор яваад байна уу гэсэн бодол төрж байгаагаа нутгийн олон хүмүүс хэлж байлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2011 он хүртэлх Монгол улсын үндэсний цогц бодлого боловсруулагдаж дууссан гэж мэдэгдсэн. Тэр Цогц бодлогод Дорны том тал, түүний тос нүүрсний баялаг хэрхэн яаж туссан юм бол оо? Монгол хүний саруул ухаанд итгэдэг ерөнхий Сайд С.Баяр, Тамсагийн газрын тосны халуун цэг дээр очиж, байдалтай нь танилцаж, эрдэнэс баялгаа цөлмүүлж дуусч байгаагаа хараач ээ. 1939 онд амь насаа алдан тэмцэж хамгаалсан Дорны хил хязгаар үгүй боллоо шүү. Нэг л өдөр еэывэн шаахайныхаа мөрөөр эх орныг минь дүүргэхийг байг гэхэд хилсдэхгүй болсон байна.
UrbanCultureParanoia
Mar 16 2008, 01:05 PM
Мао Цзэ Дун амрагуудаа бараг цаг тутам сольдог байжээ
Шинэчлэгдсэн: 2007-08-14 14:46:37 УБ
1976 он намар Чжуннанхайн 202-р корпуст, Хятадын императоруудын эртний өргөөнд XX зууны хамгийн алдартай хамгийн агуу хувьсгалчдын нэг Мао Цзэ Дун хорвоогоос халин одлоо.
Түүний бие улам муудсаар. Тэр эд зүйлсийг ял-гахаа хэдийн больж, зөвхөн өдөр шөнийн баримжаатай. Хоёр сувилагч түүнийг шөлөөр хооллон, ходоод руу цутгах гэж биеийг нь болгоомжтой эргүүлдэг. Гэсэн ч заримдаа мөгөөрсөн хоолой руу нь орж, ихэд өвтгөдөг тул Маогийн нулимс цийлэгнэж харагддаг. Түүний сүүж цоорч, авцалдаагүй хэл яриа нь дөнгөж сонсогдох төдий.Хурлын Тэргүүлэгч хоёр сарын турш шадар хүмүүстэйгээ зөвхөн зурвасаар харьцаж байлаа. Хааяа Чжан Цзэ Дун “хэлмэрчилнэ”. Тэр бол түүний хувийн нарийн бичиг, сүүлчийн хайр дурлал нь. Мао улс орноороо аялж яваад хувийнхаа галт тэрэгний үйлчлэгч Чжантай танилцжээ. Олон хятад эмэгтэйн мөрөөддөг байрын 18 настай, ази гэмээргүй том нүд, цасан цагаан царайтай сайхан бүсгүй эзлэв. Боловсролгүй энэ эмэгтэй удирдагчийн хөнжилд орсны дараа бусад өрсөлдөгчөө аажмаар замаасаа зайлуулж чаджээ.1974 оноос хойш Мао-гийн тасалгаанд зөвхөн хувийн эмч нь ордог болсон.
Бусад нь, бүр Маогийн гэргий Цзян Цзин хүртэл, Тев Хорооны гишүүд ч гэсэн зөвхөн энэ эзэрхэг, эрх мэдэлтэй, олон ааштай эмийн зөвшөөрлөөр Удирдагчийнхаа барааг хардаг болжээ.Бүх дарангуйлагчид амьдралын ямар ч хэв маяг баримталсан, ямар ч агуу суут эмч нараар хүрээлүүлсэн хэзээ нэгэн цагт жирийн үхэх үйлтний адил өвчилдег. Эрүүл чийрэг Мао 65 нас хүрээд тамир тэнхээ муудаж эхлэв. 1958 онд Тэргүүлэгчийн хувийн эмч Ли Чжи-суй түүнийг параной өвчтэй болсныг илрүүлэв. Жолоодогч нэг бол усан санг хордуулсан эсвэл байрласан байшингаа аюултай гэх болов. Тэр маш сэжигч, хартай болж, жирийн үед ч этгээд ааш авир гаргаж байлаа. Эмч нар Маогийн байсхийгээд тусдаг бронхитийг амжилттай эдгээдэг.Харин олон улсын коммунист ба ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтний бэлгэ эрхтэн дээрхи тууралтыг тууштай эмчилж чадахгүй байв. Гэхдээ хэрэгтэй эм тариагүйдээ биш харин Мао үүнийг ноцтой өвчин гэж үздэггүй учраас тэр.Хэнээс халдвар авсныг тогтоох боломжгүй байлаа. Жолоодогч дөрвөн эхнэрээс гадна тоо томшгүй олон бэлгийн амрагтай. Өдөр бүр, тэр байтугай бараг цаг тутам сольдог гэж болно.
Эмч өвчнөө бусдад халдаах магадлалтай гэж сануулсан ч тэр хайхарсангүй, бэлгийн дур хүслээ хязгаарласангүй. Амьд бараа нийлүүлэгчид (нам, төрийн түшмэд, цэргийн дарга, жанжин, бие хамгаалагчид) чухал ажлаа ганц минут ч завсарласангүй. 1950-иад оны эхээр Удирдагчийн түрүү булчирхай үрэвсчээ. “Таны зүүн төмсөг жижгэрч, баруун нь хуухнагт буугаагүй, яваандаа төмсөгний өмен үүтэй болж магадгүй, мөн үргүй болжээ” гэж эмч нар оношлов. Мао их юм уншсан, боловсролтой хэрнээ үргүйдлийг бэлгийн сулралтай андуурч, “Би тэгээд тайган болчихсон уу?° гэж асуув. Ли Чжисуй яаран Маог тайвшруулж, “Императорын ордны эрчүүдийн бэлгэ эрхтэн эсвэл хуухнагийг авч тайган болгодог байсан. Харин таны хуухнаг буугаагүй, бас үргүй ч тайган биш. Энэ бүхэн бэлгийн дур хүсэл, чадавхид нөлөөлөхгүй” гэж тайлбарлажээ.Жолоодогч гурван эхнэрээс төрсөн хэдэн хүүхэдтэй тул үргүйдсэндээ санаа зовсонгүй, харин нөгөө ажлаа хийж чадахаа байх вий гэж айж байв. Тэгээд урьдчилан сэргийлж, бугын эврийн ханд тогтмол хэрэглэж байлаа.
Түүнээс гадна нойргүйдэж, арьс загатнаж, толгой эргэдэг болов.Мао 80 наслан.эрүүл, залуу эр шиг гоё сайхан, бие сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсдэг ба үхлээс ч илүүтэй бэлгийн чалхгүй болохоос айдаг. Иймээс Румыны “НЗ” зэрэг эм ууж байсан ч олигтой үр дүн өгсөнгүй. Хааяа бэлгийн сулралын шинж илэрдэг ч энэ нь биеийн гэхээсээ сэтгэл зүйн чанартай байв. Мао өрсөлдөгчидтэйгээ байнга үзэл суртлын хурц дайн хийдэг байсан нь хуурамч бэлгийн сулрал үүсэхэд нөлөөлжээ. Харин 1960-аад онд тэр хамаг эрх мэдлийг гартаа авснаар нөгөө бэлгийн сулрал ор сураггүй болов. Тэр эртний Хятадын эзэд хаад шиг, “Бэлгийн олон амрагтай байх тусам дэлхийн амьдрал уртасна. Хамгийн гол нь аль болох бага насных байх хэрэгтэй” гэсэн үзэл баримталдаг байжээ. Иймээс Жолоодогч хувийн нарийн бичгийн дарга нарын албыг ахалдаг Е Цзилунаас өсвөр насны сайхан охид авчрахыг шаардаж байлаа. Хятадын нэгэн домогт хань үндэстний өвөг Шар император мянга мянган онгон бүсгүйтэй загас наадуулсаар үхэшгүй мөнх насыг олжээ гэж өгүүлдэг. Мао энэ домогт их дуртай байсан.
Бэлгийн харьцаанд ханаж цадахаа мэдэхгүй Мао-гийн тэр олон охид бүсгүйчүүд, хөвгүүдийг (тэр хөвгүүд, идэр залууст ч дуртай байсан) бүх талаар маш нарийн шалгадаг ч Мао өнгөний өвчин тусчээ. Три-хомоноз эр хүнд онцын нө-лөөгүй, гэхдээ халдвар та-раадаг. Түүнээс эмчилгээ-ний үед бэлгийн хавьталд орохгүй байхыг хүсэхэд инээгээд өнгөрөв. Өөрт нь ямар ч хор хөнөөлгүй бол бусад нь падлийгүй гэж Мао үзжээ.1976 оны 9-р сарын 8-нд түүний судсаар хүн орхоодойн шингэн шахлаа. Даралт хэвийн болж, судасны цохилт тод дуулдаж байв. Гэвч Хятадын хамгийн сайн эмч нар ч байгалийн хуулийн өмнө хүчин мөхөсдөв. Хоёр залуухан бүжигчин хүүхэн ч тус болсонгүй. Бүжгэнд дуртай Маогийн өврийг дулаацуулдаг эдгээр бүсгүйчүүд албандаа бол сувилагч нэртэй.Эмч дөхөж очиход Жолоодогч нүдээ арай гэж нээн уруулаа хөдөлгөх төдий болов. Түүний амьсгаа давхцахад хөгшин цонхигор нүүрэнд зүүсэн хүчилтөрөгчийн баг нь уналаа. Мао ухаанаа алдаагүй ч юм хэлж чадсангүй. Зөвхөн Чжан түүнийг ойлгож “Жолоодогч өөрт нь ямар нэг боломж байгааг мэдэхийг хүсч байна” гэлээ. Удирдагч эцсийн хүч тамираа шавхан байж зөв ойлгожээ гэж толгой дохие.
Кардиографын шугам бараг шулуун боллоо. Удирдагч дээр Төв Хорооны дөрвөн гишүүн орж ирэв. Мао-гийн гэргий Цзяэ Цин ч бас орж ирэн “Энд юу болж байна?” гэж ориллоо. Ли Чжисуй эцсийн удаа удирдагчаа тайвшруулан “Бүх зүйл хэвийн. Тэргүүлэгч ээ, бид танд тусалж чадна” гэлээ. Маогийн нүдэнд найдвар асчээ. Тэр амьдралаас эцсээ хүртэл зууралдсаар. Гэвч ассан итгэлийн оч дороо унтарч, хүүхэн хараа нь гөлийж, нүдээ дөнгөж анихад гар нь эцсййн удаа татвасхийн, бие нь хөдлөхөө болив. Эмч кардиограмм руу харахад дэлгэцэн дээр шув шулуухан зураас үзэгдлээ.
Жолоодогч 9-р сарын 9-ний 0 цаг 10 минутад өнгөрөв. Цзяэ Цин “Та нар юу хийчихэв ээ? Үүнийхээ хариуцпагыг хүлээнэ шүү!” гэж эмч нар луу орилон дайрсан ч хэсэг хугацааны дараа Төв Хороо эмчилгээ зөв явагдсаныг хүлээн зөвшөөрчээ.
(Г.Егоровын материалаар бэлдэв)
Өглөөний сонин /2007.08.14/
UrbanCultureParanoia
Apr 24 2008, 06:42 AM
Хятад ажилчид монголчуудад халдлаа
“Дvнжингарав” хорооллын барилга дээр ажилладаг хятадууд монгол ажилчдыг байнга дарамталж, нохой тавьж уруулсан тохиолдол гарлаа. Мєн монгол ажилчдыг элдвээр дуудаж, “Хvvхэн аваад ир, 20 мянган тєгрєгт багтаах ёстой шvv.
Мянган тєгрєг ав тэгээд энэ хувцсыг угаа” гэж бvлэглэн танхайрах нь энvvхэнд аж. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр “Дvнжингарав” хорооллын хятадууд арай дэндvv даварч, монгол ажилчид єчигдєр цагдаагийнханд ханджээ.
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please
click here.