QUOTE(lovelytruth @ Oct 18 2006, 08:13 PM) [snapback]2404119[/snapback]
Монголд зураг авалтаа хийсэн Францын шинэ кино Ромын кино фестивальд анх удаа дэлгэцнээ гарлаа. Stone Council буюу Чулууны Чуулган хэмээх энэ киноны найруулагчаар нь Guillaume Nicloux ажиллаж, гол дүрд нь алдарт жүжигчин Monica Bellucci тоглосон юм. Лаура хэмээх эрдэмтэн хүүхэн Монголоос долоон жилийн өмнө Liu-San хэмээх нэгэн хүүг өргөж авдаг бөгөөд түүнийг Цэвээний удмын анагаах увидастай удган болохыг мэднэ.
Үүнээс нь болж түүнийг олон янзын хүмүүс тэрэн дунд Оросын нууц агентлагынхан барьж авч, туршилт хийхээр оролдоно. Хүүг баригдсаны дараа учир нь үл тайлагдах олон аллагууд болох бөгөөд Лаура ч шөнө хар дарж зүүдэлж, элдвийг сонсож эхэлдэг. Францын зохиолч Jean-Christophe Grange-ийн роман дээр сэдэвлэн хийсэн энэ кино нь Лаура болон түүний атгаг санаатай эхийг цасанд хучигдсан Монголын тал нутаг уруу аваачихад хүргэдэг.
Киноны нээлттэй холбогдуулан өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурал болохоос хэдхэн цагын өмнө Ромын төвд хоёр метро мөргөлдөж, нэг эмэгтэй нас барж, 100 гаруй хүн бэртсэн билээ. “Энэ мөчид киноны тухай ярьж байгаа нь бага зэрэг мангар хэрэг юм. Бидний сэтгэл ихэд зовиуртай байна” хэмээн Моника сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Түүнчлэн түүний кино нь поп дуучин Мадонна Малави улсын асрамжийн газраас нэг настай хүүхэд өргөж авсан дуулиантай давхцсан тул сэтгүүлчид ч түүнээс саналыг нь асууж байлаа. Моника хариулахдаа “тэр хүүхэд Малавид байснаас рок одтой амьдарч байсан нь хамаагүй дээр” хэмээн хэлжээ.
Le Concile de Pierre. Release date: November 15 2006 (France)

Mongolyg "uuland amidardag ulaan hatsartanguud" bolgoj haragduuldag yumnuudyn neg bna. And Monica Bellucci? wtf?