Help - Search - Members - Calendar
Full Version: Стратеги
Asia Finest Discussion Forum > Asian Culture > Mongolian Chat > Mongolian Serious Talk
Subedey
Миний бодлоор энэ хэтэрхий алсдуу санагдсан боловч хуваалцахаар шийдлээ. Olloo.mn-с авлаа.

Хятад, Оросын дунд Америкийн хавчуулч буй “Монгол” хэмээх хавчуурга
Баасан, 3–р сарын 24

(Тєв Азийн орнуудыг уриалан нэгтгэж буй Хятад, Оросод хандаж АНУ МУ-ыг НАТО-гийн хамсаатан болгож магадгvй)

Хятад, Оросын дунд хєндєлсєн оршиж, 13-р зуунд, Чингисийн vед Зvvн Европ хvртэлх газар нутгийг эзэлж Эзэнт гvрнийг байгуулж байсан Монгол.

2005 оны 11-р сарын 21-ний vдээс хойхно Ерєнхийлєгчийг онгоцноосоо буухад хэдэн зуун метрийн цаанаас єтгєрєх утаа манан Бушийг угтлаа. Нисэх онгоцны барилга, зогсоолдоо эгнэх хуучин маягийн нисэх онгоцууд...
АНУ-ын гадаад харилцааны тvvхэнд энэ гузар нутагт анх хєл тавьсан Ерєнхийлєгч нь Ж.Буш боллоо. Тvvнээс арай ємнєхєн буюу 10-р сарын сvvлээр Батлан хамгаалахын сайд Рамсфельд ирсэн бєгєєд жагсаалтыг vргэлжлvvлбэл, хамгийн сvvлийн дээд хэмжээний айлчлал нь 1944 онд Рузвельтийн Засгийн газрын дэд Ерєнхийлєгч Уэльсийн айлчлал болох юм.
Харин Буш vг хэлж завдалгvй, цэцгийн баглааг авмагц Лорагийн хамт хар кадиллактаа яаран сандран суулаа. Аргагvй юм даа, хуучны цахилгаан станцаас эхлvvлээд айл бvрээс гарах мєнєєх єтгєн зузаан манан.
Нийслэл Улаанбаатарын тєв хvртэл лимvзинээр 20 орчим минут явах аж. Дэндvv утаанд хємсєг зангидсан Буш замын хєвєєний гэрэл гэгээг хармагц царайгаа зєєлрvvллээ. Хэдхэн метр тутамд эгнэн жагсаж, номхон зогссон монгол цэргvvд, инээмсэглэн гар даллах жирийн иргэд... Чимчигнэх шахам хvйтний дунд бусад улс орноос хараагvй их баярын хvлээлтийн гэрэл гэгээ оргилж байгаа учир тэр ажээ.

Нууцын тvлхvvр нь хамтарсан тунхагийн “хоёр єгvvлбэр”
Монгол улс газар нутгийн хувьд том ч, яах аргагvй “жижиг улс”. Хvн ам нь 2,5 сая хvрэхгvй, Хятадыг 460 хуваасны нэгтэй тэнцvv. Нэг хvнд ногдох vндэсний орлогоороо дэлхийн улс орнуудаас 180 орчимд бичигдэх бєгєєд хvн амынх нь 1/3 нь “нэн ядуу”. Гадаадад айлчлах дургvйгээрээ алдартай Буш Ерєнхийлєгч Монголд айлчилсан нь дан ганц найрамдлын тєлєє айлчлал биш юм. Ердєє дєрєвхєн цагийн айлчлалд Америкийн гадаад бодлогын стратеги зангидагдаж байна.
Дvгнэлт гаргахаасаа арай ємнєхєн хэлэхэд, АНУ Евроази тивд єєрийн нєлєєллийг тогтоон барихын тулд “монгол хєзєр”-ий Хятад, Оросын дунд хавчуулж буй нь энэ юм. Монголчууд 17-р зуунаас 1911 он хvртэл Манж Чин улсын дарлалд, хvйтэн дайны vеэр ЗХУ-ын дагуул улс болж “эрхэлсэн”. Америкийн нэгэн дипломатч “Ард иргэдийн дунд одоо ч Хятадын эсрэг vзэл амь бєхтэй хоцорсон бєгєєд оросуудаас болгоомжлох сэтгэл хvчтэй байгаа” гэжээ. Vvнийг ашиглаж Монголыг Америкт талтай болгож, Хятад, Орост нээнтэг тавих нь Бушийн засаг захиргааны стратеги юм.
Энэ амбиц нь Монголын Засгийн газрын ордонд тавьсан Ерєнхийлєгч Бушийн илтгэлээр ил гарлаа. “Та бvхэн олон жилийн дарангуй засаглалыг ялж, анх удаагаа саналаа чєлєєтэй єгч байсан баярт мєчийг эргэн дурсана уу” гэж Буш Засгийн газар, цэргийн тvшмэдvvдийн ємнє уриалж, 1990 онд эхэлсэн Монголын ардчилалд халуун магтаалыг урсгав. Илтгэл хагас цаг vргэлжилж, нэр заагаагvй ч “олон жилийн дарангуй засаглал” гэж Манж Чин улс болон ЗХУ-ыг хэлж буй нь тодорхой байлаа.
Цааш нь тэрээр “Эрх чєлєєний агуу их мєн чанарын дор Америк, Монгол улс ах дvv мэт нягт хамтдаа явцгаая” хэмээн уриалан дуудаж, єєрєєр хэлбэл Монголын “дагуул роль”-ийг наймаалсан юм. Мэдээж, Хойт Солонгосын асуудал зэргээр хамтран ажиллахаас єєр аргагvй Хятад, Оростой шуудхан дайсан болохгvй. Тиймээс шууд илэрхийллээс зайлсхийж, чадварлагаар жийрхvvлж байгаа нь энэ аж. Тэгээд ч дан ганц уран илтгэл тєдий бол Чённанхай, Кремль хоёрт асуудал биш байж болох юм. Гэвч илтгэлийн дараа Ерєнхийлєгч Буш, МУ-ын Ерєнхийлєгч Н.Энхбаяр нарын гаргасан А4-ийн 2 хуудас хvрэхгvй мэдэгдэлд Хятад, Оросыг хангалттай нервтvvлэх 2 єгvvлбэр байна.
Vvний нэг нь хамтарсан мэдэгдлийн сvvлийн хэсэгт буй “Олон улсын энх тайвныг дэмжих хvчин чармайлтад МУ-ын оруулах хувь нэмрийг нэмэгдvvлэхийн тєлєє vргэлжлvvлэн ажиллана” гэсэн єгvvлбэр юм. Тийм онцгой гойд хувирал vгvй ч vvнд хоёр улс цэргийн хамтын ажиллагааны талаар санал нэгтэй байгааг анзаарч болох юм. Vнэндээ Буш Ерєнхийлєгч тєрийн тэргvvнтэй уулзах vеэрээ зэвсэгт хvчнийг нь 11 сая доллараар дэмжихээ амлаж, Монголын армийг бэхжvvлэхэд туслахаа илэрхийлсэн юм. Хамтарсан тунхагийн сvvл хэсэгт ч армийн туслалцаа дэмжлэгийн талаар єгvvлжээ.
Америкийн БХЯ “Цэргийн дэмжлэг нь Монголын энхийг сахиулах vйл ажиллагаа (РКО)-ны чадварыг дээшлvvлэхээс єєр зорилгогvй” гэж байгаа ч vvнийг єнгєн талаас нь хvлээж авамгvй учир шалтгаан олон бий. РКО-оор хаягласан цэргийн хамтын ажиллагаа удалгvй аюулгvй байдлыг хамгаалах хамтын ажиллагаатай холбогдох бололцоотой нь мэдээж.
Шинж тэмдэг нэгэнт буй болсон билээ. Монгол Улс 9-р сарын хэрэг явдлаас хойш Америкийг дэмжих байр сууриа илэрхийлж, уг дайныг эсэргvvцэгч Хятад, Оросоос зам салж 160 хvнтэй цэргийн багаа Иракруу илгээсэн. Америкийн засаг захиргааны аюулгvйн зєвлєлийн нэгэн хvн “Хэмжээний хувьд бага ч хvн амынхаа тоотой харьцуулахад монголын цэрэг дэлхийд 3-рт орно” гэж vнэлсэн байдаг.
Хамтарсан мэдэгдэлд оршиж буй бас нэгэн “нууц бємбєг” дараах єгvvлбэрт байна. “Бvс нутаг болон олон улсын улс тєр, эдийн засаг, санхvvгийн байгууллагад Монгол улс оролцох боломжид туслалцаа дэмжлэг vзvvлнэ”. Буш уулзалт дээр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт (АРЕС) Монголыг гишvvнээр элсvvлэхэд туслалцаа vзvvлнэ гэж амласан бололтой. Уг єгvvлбэр энэхvv амлалттай шууд холбогдож байгаа бєгєєд бас нэгэн бэрхшээлтэй нєхцєл байна. АНУ-ын засаг захиргаанд Монголыг НАТО-гийн бvс нутгаас гадуур холбоотон улс болгон элсvvлэх санаачилга судлагдаж буй бололтой. Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хятадаас бусад 5 орон НАТО-гийн бvс нутгаас гадуур холбоотон улс, нєгєє талаар Монгол улс 2004 оноос ШХАН-ийн хуралд ажиглагчийн статустай оролцож эхэлсэн. АНУ энэхvv ээдрээтэй “олс таталт”-ын тэнцвэрийг Монголын тvншлэлээр НАТО-гийн талд шилжvvлэхийг хvсч байна. “Олон улсын улс тєрийн байгууллагад оролцох оролцоог дэмжинэ” гэдэг нь ийм утгатай буй за.

Америкийг цэргээ гаргахыг шаардсан шаардлага цохилт болов
АНУ яагаад Хятад, Оросоос ингэж их болгоомжлоно вэ? Цагийн зvvг 7-р сард буцааж Казахстаны нийслэл Астана хотод болсон vйл явдал руу анхаарлаа хандуулья. 7-р сарын 5-ны єдєр Астана хотод Хятад, Орос, Узбекстан, Киргиз, Тажикстан, Казахстаны тєрийн тэргvvнvvд цугларц ШХАН-ийн дээд хэмжээний уулзалт нээгдсэн. ШХАН vvсэн байгуулагдсан нь 2001 он. Энэ удаа 5 дахь удаагийн уулзалт болж буй бєгєєд хамтарсан тунхаглал нь Цагаан ордонд хvчтэй цохилт болохоор зvйл байлаа. “ШХАН-ийн гишvvн орны дотор буй цэргийн бааз болон цэрэг арми байрших хугацаанд хязгаар тогтоохыг шаардах” гэсэн утгатай юм.
Энэ нь 9-р сарын 11-ний єдрєєс хойш Киргиз, Узбекистанд байрлаж буй АНУ-ын цэргийг гарахыг шаардсан шаардлага гэдэг нь тодорхой болов.
Америкийн засаг захиргааны нэгэн єндєр тушаалтан ШХАН-ийн талаарх болгоомжлолоо “ШХАН юунд хvчин чармайлт гаргая гэнэ вэ. Бид шууд сэтгэлээ цэлмээгээд байхгvй. Тус байгууллагаас vе vе явцуу тvгжигдмэл vг яриа гарах болов. Хvйтэн дайн болон Дэлхийн II дайны vед л иймэрхvv block оршиж байсан, одоо бол хэрэгцээ байхгvй” гэж илэрхийлжээ.
2005 оны зун Хятад, Оросын анх хийсэн цэргийн хамтарсан сургууль иймэрхvv болгоомжлолыг бvр хvчтэй болгосон нь маргаангvй. Энэ мэдээллийг авмагц АНУ-ын БХЯ-наас Орос, Хятадыг ажиглагчаар оролцохыг хvссэн ч шууд “nо” гэсэн хариуг авсан юм.
Бvгд Найрамдах Намынхны ярианаас vзвэл Америкийн гадаад бодлогын стратегид томоохон нєлєє vзvvлдэг дэд Ерєнхийлєгч Чейни одоо хvртэл Хятад, Оросын энэхvv хамтарсан сургуулилтыг эсрэгvvцэж, хариу арга хэмжээ авахыг засаг захиргаанаасаа шаардсаар байгаа аж.
10-р сард Рамсфелдийн, 11-р сард болсон Бушийн айлчлалууд нь дээр єгvvлсэн хэрэг явдлын vргэлжлэлийн дээд цэг болоод байна. Гэвч Хятад, Оросод хийж буй АНУ-ын сєрєг цохилт нь Монголруу єнгийж буй тєдийгєєр тогтохгvй. Евроази тивийн хvйс гэж хэлж болох Тєв Азид ч улангассан гэмээр сєрєг цохилтыг тооцоолж байна. Тvvний шав нь 10-р сарын дундуур АНУ-ын ТНБД К.Райсын Тєв Азийн орнуудад хийсэн айлчлал юм. К.Райс Киргиз, Казахстан, Тажикстан улсад айлчлав. Киргизэд хийсэн айлчлалаар тус улсад байрлах АНУ-ын цэргийн баазыг цээжээрээ хамгаалж, Бакиев Ерєнхийлєгчєєс “Америкийн цэргийн баазыг vргэлжлvvлэн байлгах” дэмжлэгийг гаргуулах нь хамгийн чухал байлаа. Энэ яриа хэлэлцээр амаргvй байсан ч К.Райс ямартай ч амжилттай хийсэн билээ. Жижиг дунд vйлдвэрлэлийг хєгжvvлэх, ХАА-д тусламж vзvvлэхээ амалснаас гадна цэргийн баазын тєлбєрєє нэмэгдvvлэх бололцоотойг илэрхийлсэн нь дээрх шийдэлд хvргэсэн бололтой.
Ерєєс Евроазийн шинэ газрын зургийг будах тоглогч нь Америк, Хятад, Оросоор хязгаарлагдахгvй. Монголын хийсэн алхам ч багадахгvй. Ж.Буш Монголд айлчилснаас яг нэг долоо хоногийн дараа буюу 11-р сарын 28-нд МУ-ын Ерєнхийлєгч Н.Энхбаяр Бээжинг зорьж, Хятадын тєрийн тэргvvн Ху Жинтаотай гар барилцав. 4677 километр хvрэх хоёр улсын хилийн шугамаа зураглан баталгаажуулж, хэдэн зууныг дамнах харилцан тэмцэлдсэн тvvхэндээ хэрээс тавихаар тэр ажээ. Н.Энхбаяр Ху Жинтаод “Хятад улстай бvхий л талаар харилцаагаа эрчимжvvлье гэж бодож байна” гэж чихийг нь дэлдийлгэхээ ч мартсангvй. Америк, Хятад, Оросын гадаад бодлогын тоглолт амьсгал дарам шинэ єргєє ийнхvv хvлээж байна.

Япон хэлнээс О.Жаргалсайхан орчуулав
lovelytruth
Unshij bsan yum bna
Subedey
QUOTE (lovelytruth @ Mar 26 2006, 02:13 PM) *
Unshij bsan yum bna


Тэгээд юу бодогдсов?...
lovelytruth
(Ene minii chamd helehgui baih baisan noirmog bodol)

Olon l yum bodogddog yum.Japan,German,America(medeej ihenh ni) iin hewleld manuusiin tuhai garj baigaa materia;l neg ih goid taatai setgegdel toruuldeggui.Nogooh l ulig bolson Mongoliig ul tooson ertnii hun shig bichij baidag nohoinuuddaa.Harin urid horsh bolon hoid horsh zarim neg europiin ornuudiin bichij baigaa zuils ni unend arai niitstei bas sonirholtoi baidag.
Gehdee Mongol hunii ner hamgiin ondor uls ali we gewel Japan l geh baihdaa.

Helj bui bodol.....
Zondoo yum bodogdsooon.Heleh geheer yag odoonii mochid nen ih sanagdaad baih shig
Subedey
^Мэдээж бид нар Орос, Хятад хоёроос салах нь юу л бол. Америк болоод түүний эвсэл хоёр хєршийн маань аль алинтай дайсан. Энэ дундаас юм унагаж сурах хэрэгтэй юм шиг. Ялангуяа Буш шиг бусад улсын хэрэгт оролцох дуртай ерєнхийлєгч ноёлж байх цагт. Тэгэхээр Америк - Хятадын харьцааг монголчууд судалж мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Нvvрэн дээрээ найрсаг боловч энэ 2-ын харилцаа ямагт сэвтэй. Тайваний асуудлаас авахуулаад их л олон зvйлс Америкийн Хятадыг барих бодлогын илрэл болоод байдаг. Хажуугаар нь хужаа, орос хоёроороо бол чалчаад сурчихад илvvдэхгvй биз.
Чи бол Хятадаар бат?
Subedey
Газрын тос монголд...

Алтангадас нийгэмлэг

QUOTE
Монголын боломж
Єнєєгийн байдлаар бид єєрсдийн хэрэгцээгээ ч хангахгїй байгаа. Нийт импортын 20 орчим хувийг эзэлдэг нефть бїтээгдэхїїнийхээ 90 гаруй хувийг Оросоос, їлдэх 10 орчим хувийг БНХАУ-аас импортолж байна. Гэхдээ ирээдїй арай гэгээтэй харагдаж болохоор…
Одоогоор газрын тосны хайгуул Тамсагийн сав газар, Зїїнбаян, Цагаан элсний сав газрууд, мєн их нууруудын сав газарт /Хов аймаг/ явагдаж байна. Америкийн зарим эрдэмтэд Монголын газрын тосны нийт ашиглаж болохуйц нєєцийг 4-6 тэрбум баррель буюу 0.5-0.8 тэрбум тонн гэж тооцсон. Мєн монголын Засгийн газартай бїтээгдэхїїн хуваах зарчмаар ажиллаж байгаа СОКО компанийн 2001 оноос ємнє хийсэн хайгуулын ажлын їр дїнд тулгуурлаж Хятадын Їндэсний Газрын Тосны Корпорацийн судалгааны институт 2001 онд бие даасан шинжилгээ хийгээд Тамсагийн сав газрын геологийн нєєцийг 1.5 тэрбум баррель гэж тооцсон.
Тамсагийн сав газрынхтай тєстэй Хятадын орд газруудаас нийт нєєцийн 30 орчим хувийг олборлох боломжтой байдаг гэж їзвэл манай баталгаат нєєц 0.5 тэрбум орчим баррель болно. Хэрэв бид жилд дунджаар 400 орчим мянган тонн нефть, нефтийн бїтээгдэхїїн хэрэглэвэл энэ нєєц манай улсын 70-110 жилийн хэрэгцээг хангах юм.
Монгол улс нефть бїтээгдэхїїнийг зєвхєн импортолдог гэвэл їгїй. 1998 оноос хойш СОКО компани БНХАУ-ын Аршаантын газрын тос хїлээн авах цэгт экспорт хийсээр байгаа. Цаашид ч хайгуулын ажлын їр дїнгээс хамаарч энэ цэг хїртэл 300 км-ийн урттай дамжуулах хоолой барих асуудлыг судлаж байгаа юм.
Дээр дурьдсан геологийн нєєц батлагдвал нефь боловсруулах їйлдвэр байгуулах санал УИХ-д яригдаж байсан. Хэрэв ингэвэл манай улс єєрийнхєє хэрэгцээг хангахын сацуу 2007 оноос эхлэн бусад орнуудад ч нефть бїтээгдэхїїн экспортлох боломжтой болох аж. Тэгэхээр Хятадын газрын тосны цангаанаас монгол тайлах боломж байгааг їгїйсгэж боломгїй…
lovelytruth
Manai mash olon owoo bolon bas owoo nar ene talaar chin harin suramgai bodlogo yawuulj chaddag yum shudee.Tedniig iim sergelen uchraas hairlah heregtei
Bitterlemon
Baabar ingej bichjee...

ТУСГААР ТОГТНОЛООС ТАТГАЛЗАХ ОРОЛДЛОГО

Лхагва, 3–р сарын 29

[b]Монголд социализм байгуулах боломжгvй тухай онол

Маркс ємчийг хулгай гэж vзжээ. Тэрээр зєвхєн ангигvй нийгэм мєрєєдсєн тєдийгvй хувийн ємчгvй нийгэм байгуулах тєлєвлєгєє зохиосон юм. Учир нь ємч бол мєн чанараараа хvний нийгмийн нэг хэсэг нь нєгєєгєє мєлжих хэрэгсэл, чухам ємчєєс болж нийгэмд шударга бус явдал vvсдэг аж. Иймээс тэрээр ємчийг ад зэтгэрийн жинхэнэ vvр болохыг нь зарлажээ.

Ю.Цэдэнбал бол марксизмын хамгийн тулгар vзэлтний нэг байв. Тэрээр Маркс, Лениний vзэл санаанд ямар ч шvvмжлэлгvй бишрэгч vvний тєлєє юугаа ч єгєхєєс буцашгvй хvн болон хv­мvvж­жээ. Гэвч Маркс лениний сургаалаар цэнэглэсэн залуу тэд­ний номлолд огт дурдагдаагvй хоцрогдсон орныг хvлээж авав. Улсыг удирдаж байгаа Чойбалсанд vнэндээ социализм коммунизмын ямар ч ойлголт vгvйгээс гадна энэ талаар тєдий л vл сонирхоно. Тэрээр ялангуяа их хядлагаас хойш илvvтэй буурь суусан тєдийгvй улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжvv­лэх, аж ахуйг тордох, хvмvvсийн амьдралыг дээшлvvлэх талаар илvv санаа тавьж байв. Социализм, коммунизм, хєрєнгєтний бус хєгжлийн зам гэх мэтийн ойлгомжгvй зvйлсээ тэр чигээр нь Ю.Цэдэнбалд даатгажээ.

Цэдэнбалын социализм байгуулах талбарт газар тариалан огтоос vгvй, нvvдэлчид бvгд хувийн ємчтэй, аж vйлдвэр битгий хэл хотжил огт vгvй аж. Марксист онолоор ийм газар социализм бай­гуулах ямар ч бололцоогvй, найдлага ч vгvй. Чухам тэрээр єєрийн тэмдэглэлийн дэвтэрт энэ талаар удтал санаашран бичиж, єєрєє єєртєє Монголд социализм байгуулах бололцоогvй юм байна гэсэн дvгнэлтэнд хvрчээ.

Жамбалдоржийн захидал
Хоцрогдсон оронд социализм байгуулах огтын бололцоогvй юу гэвэл vгvй бололтой. Сталины их Эзэнт гvрэнд монголчуу­дын нэгэн адил нvvдэлчин хасаг, хиргис, чантуу цаашлаад туйлын буга болон нохой хєлєгтнvvд ялсан пролетари орос украйн зэрэг слав vндэстний тусламжаар социализмыг гялалзтал амжилттай байгуулаад байв. Ингэхээр Монгол орон дангаараа социализм байгуулах бололцоогvй учир СССР-т нэгдэхээс єєр аргагvй юм гэсэн оюун дvгнэлтэд хvрчээ.

1944 онд Тагна Тува СССР-ийн “ариун гэр бvлд” нэгдлээ. Салчиг Тогоо дахин нэг Лениний одон авч шууд л дэслэгч генерал цолоор шагнуулав. Єрнєдийн зарим судлаачдын шоглож нэрлэснээр Тува нь 1921-44 онд СССР-ийн Холбооны яамны бизнес л байжээ, учир нь энэхvv єчvvхэн хvн амтай улсын Ленинградад хэвлэдэг шуудангийн марк нь марк цуглуулагчдын дунд их л эрэлттэй ховор зvйлийн нэг аж.

Монголыг ЗХУ-ын бvрэлдэхvvнд оруулах санал бvхий захидал бичиг гарсны эхнийхийг нь Шvvх яамны сайд Бат-Очирын Жамбалдорж Тува СССР-ийн бvрэлдэхvvнд багтан орсон тэр vед буюу 1944 оны долдугаар сарын 5-нд МАХН-ын Тєв Хорооны Улс Тєрийн Товчоонд БНМАУ-ыг ЗХУ-ын бvрэлдэхvvнд оруулах саналаа албан ёсоор тавьсан байдаг. Тvvний тэр саналд:

Монголын ард тvмний ухамсартай хэсэг, МАХН-ын гишvvний хувиар…хэлэхэд манай Монгол Улс Зєвлєлтийн аугаа их гэр бvлд багтах нь манай улсын цаашдын тvргэн хєгжилд их л утгатай бєгєєд цаг нь болсон асуудал гэж би бодно... Зєвлєлтийн ард тvмний эх орны дайны … хvнд цагт монголын ард тvмнээс ийм санал гаргахад манай хоёр улсын ах дvvгийн харилцаа найрамдал аль хэр бат бэх байгааг vзvvлэх нэгэн фактор болох юм. Зєвлєлтийн гэр бvлд багтах гэдэг санал бол гагцхvv над байгаа бус, олон тvмэнд байгаа юм. Харин зарим нь энэ тухай манай нам, засаг биднээс илvv л мэдэж байгаа буй за гэж санадаг явдал их бий.

Энэхvv саналыг тухайн vед МАХН-ын Тєв хорооны Улс Тєрийн Товчоо авч хэлэлцээгvй юм. Тувагийн талаар баримталсан Зєвлєлтийн бодлогыг vзэх аваас Монголоос єєрєєс нь ийм санал урган гарахад уг нь дургvйцэх явдал ЗХУ-ын удирдагчид гаргахгvй байж болох талтай мэт санагдана. Харин Чойбалсанд эл санал vнэхээр таашаагдаагvй бєгєєд vндэсний vзэл нэвт шингэсэн тэрбээр vvнд саад болж чадсан буй за.

Б.Жамбалдорж нь их хядлагын vед хамгийн идэвхтэй алуурчны нэг байв. Тэрээр 1939 онд ДЯЯ-орлогч сайд, 1941 оноос Шvvх яамны сайд болсон юм. Хожим 1947 онд УТТ-ны ор­логч гишvvн, 1952 онд Х.Чойбалсанг vхсэний дараа УТТ-ны гишvvн бол­жээ. Ингэхээр тэрээр 1944 онд Монголын удирд­ла­гын дээд эгнээнд байгаагvй юм. Харин Ивановтой их найзархдаг тvvгээр дамжуулан Ю.Цэдэнбалтай архины нєхєр байв. Тусгаар тогтнолын тєлєє цогтой тэмцэгч Х.Чойбалсанд ийм санал бие даан гаргаж єгч байх тийм сачий зориг тvvнд байх учиргvй. Москвад КУТВ-т хоёр жил сурснаас єєр боловсролгvй тэрээр социализм байгуулалт, марксизмын тухай тун ч бvдvvн тойм тєдий л ойлголттой байж таарна. Тэгээд ч удирдлагын хvрээнд шинээс гадна доогуур зиндааны хvн. Яаж ч бодоод vvнийг Ю.Цэдэнбал тvvнд тулгасан, эсвэл зєвлєсєн байж таарна. СССР-т нэгдэх санал vvнээс хойш хоёр ч удаа гарсан ба зохион байгуулагч нь vргэлж Ю.Цэдэнбал боловч vvнээ дандаа єєр хvний нэрээр гаргуулж Х.Чойбалсанд хийгээд єєртєє хандуулсан санал маягаар дэглэж байжээ.

1949 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатарт суугаа бv­рэн эрхт тєлєєлєгч Ю.К. Приходов Москва руу маш нууц захидал илгээжээ. БХК(б)Н-ын дотоод бодлогын комиссын дарга В.Грегорянаас эл захидлын тухай тайлбарт мэдээлэл Сталинд бичээд хувийг Молотов, Берия зэрэг УТТ-ныхонд тараажээ. “Нєхєр Сталинд… Чойбалсан Євєр Монголыг удахгvй БНМАУ-д нэгтгэнэ гэсэн сэтгэгдэлтэй явдаг гэж нєхєр Приходов захи­далдаа єгvvлжээ. Гэтэл Цэдэнбал болохоор Монголыг СССР-ын бvрэлдэхvvнд орох зайлшгvй шаардлагатай болсон гэж vздэг юм байна. Vvнийг нь Х.Чойбалсан эсэргvvцэж дургvйлхдэг аж… Нєхєр Приходов мєн Ю.Цэдэнбалын БХК(б)Н-ны гишvvн болох хvслийг дамжуулжээ…” гэхчилэн бичээд тайлбар гурван хуудаст єгvvлэхдээ,

Захидалд дурдсанаар бол Чойбалсан удахгvй Євєр Монголыг єєртєє нэгтгэж авна гэсэн сэтгэгдэлтэй явдаг юм байна… Приходовын vзэж байгаагаар хятадын коммунистууд чєлєєлсєн нутгийнхаа эзэн байх эрхийн асуудалд онц эмзэг байгаа учир Чойбалсангийн Євєр Монголын тухай бодол нь хvсээгvй vр дvнд хvргэж болох гэмтэй аж…Захидалд мєн Монголын нам засгийн болоод БНМАУ-ын хєгжлийн хэтийн тєлєвийн талаар МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал ямархуу vзэл бодолтой байгааг илтгэ­жээ. Цэдэн­балын vзэж байгаагаар БНМАУ-ыг алхам алхмаар социализмд шилжvvлэх тодорхой шийд­лийн тухай тєсєєлєл Монголын нам засагт vгvй гэнэ… Цэдэнбал єєрийн vзлийг батлах­даа Коминтерн болон БХК(б)Н-ын ТХ-оос 1932 оны тавдугаар сарын 29-нд гаргасан “Монголын тухай” тогтоолын vеийн байдал єдгєє их єєрчлєгдсєн учир Монголын нам засгийн бодлогыг дахин шинээр тодорхой болгох шаардлага урган гарч байгаа юм байна.

Б.Жамбалдоржийн гэгч энэ санал vvнээс гадна Чойбалсангаар дамжин Сталинд уламжлагдсан байдаг. 1949 оны Сталин Чойбалсангийн уулзалтын vеэр Євєр Монголыг нийлvvлэх тухай яриа гарчээ. Гадаад Монголыг Євєр Монголтой нийлvvлээд автономит эрх бvхий Хятадын сюзерен болгох хvсэл Маод байгаа тухай Сталин яриад энэ талаар саналыг нь асуув. Зєвхєн хилээр л тусгаарлагдаад байгаа болохоос vндэс угсаа нэгтэй євєр ба гадаад монголчууд нэгдэх нь зvй ёсны хэ­рэг боловч Хятадын бvрэлдэхvvнд орох­гvйгээр тусгаар улс байсан нь зохил­той гэж Чойбалсан хариулсан байна. Тэгс­нээ Чойбалсан “Хэрэв Гадаад ба Євєр Монгол нэгдвэл аяндаа СССР-ийн бvрэл­дэхvvнд орох уу?” гэж гэнэт асуужээ.

Чойбалсанг Москва явахад нь Цэдэн­бал тvvнд 1944 оны мєнєєх “Жамбал­доржийн санал”-ыг гаргаж єгєєд энэ талаар Сталины саналыг асуугаад ир гэсэн юмсанж. Санал бичгийн дор “11 ав­гус­та 49 г. Доложил (напиминал) Мар­шалу. Рекомендовал посоветоваться и получить указания от Сталина. Маршал прочитал: сказал что он получить посове­то­ва­ться (советы) Цеденбал. 11.8” [49 оны наймдугаар сарын 11. Маршалд сонордуулав (сануулав). Сталинтай зєвлєлдєж заавар авахыг санал болгов. Маршал уншиж vзээд зєвлєлдєнє (зєв­лєл­гєє авна) гэж хэлэв. Цэдэнбал. 11.8] гэж цохжээ. Таван жилийн дараа дахиад далим гаруут Цэдэнбал энэ бичгийг гаргаж Чойбалсангаар дамжуулан жинхэ­нэ эзний зєвшєєрлийг авах гэж оролдсон байна

Urgeljleliig n http://www.olloo.mn/modules.php?name=News&...22761&catid=209 -s beerchug.gif
lovelytruth
Baabaraa gej
UrbanCultureParanoia
Neeree bitterlemon subeedey hoer haachwaa
UrbanCultureParanoia
: Тавантолгой тєрийнх, Оюутолгой хувийнх гэв vv

“Оюутолгой Айвенхоугийнх” гэж 2005 оны сvvлчээр Монгол Улсын Засгийн газрын 17 сайд шийдвэрлэсэн тухай албан ёсны бус мэдээлэл Канад, Америк тивээр тархсан байв. Чухам vvний учир “Ц.Элбэгдорж огцор” гэдэг шаардлагыг иргэний хєдєлгєєнийхєн тавьж байлаа.

Сурталчилгаа

Тэгвэл Тавантолгойг тєр мэдэлдээ авлаа гэж єнєєгийн Засгийн газар шийдвэрлэснийг Монголын олон нийт талархан хvлээж авлаа. 2006 оны зургадугаар сарын сvvлчийн “халуун єдрvvдэд”, УИХ дахь МАХН ба АН-ын тєлєєлєл болсон нэр бvхий хэсэг гишvvн “хавсайдаж” байгаад, Монгол Улсын vндэсний баялгийг хоёр хуваах “мэргэн санал” дэвшvvлж, аливаа ордын нєєцийг тогтоохдоо улсын тєсвєєс зардал гаргасан бол тvvнийг ашиглах vед тєрийн оролцоо зонхилох ёстой, хувийн зардлаар хийсэн бол хувийн оролцоо зонхилох ёстой гэсэн бичигдээгvй “аксиом” гаргаж, тэгэхдээ бvр тєрийн оролцоо эхний тохиолдолд 0-50 хvртэл, дараагийнхад нь 0-34 хувь байна гэж томъёологдсон нь, одоо нэгэнт хууль болж, тєр засгийн томчуулаасаа авахуулаад жирийн иргэд хvртэл vvнд итгэн vнэмших болжээ.
Yнэндээ яг энэ заалтаас болж, Монгол Улсын эдийн засагт шийдвэрлэх нєлєє vзvvлэх Оюутолгой, Тавантолгой, Асгатын гэрээ хэлэлцээр, ашиглах асуудал гацаанд орчихоод байна. Чухам vvнээс болж, Ашигт малтмалын хууль хvчингvй болохдоо хvрч, УИХ-ын дарга огцорч, эцэс тєгсгєлгvй, маргаан, зєрчил vргэлжилсээр хоёр дахь жилийн нvvрээ vзэж байна. Харамсалтай нь, УИХ энэ асуудлыг нэг мєр болгосонгvй, улам ужигруулсан тєдийгvй, ємчийн олон хэлбэрийн тэгш байдлын тухай хуулийн заалтыг хєсєрдvvлж, хувийн ба улсын ємчийн хоорондох ялгаа заагийг улам гvнзгийрvvлэх, зєрчилдvvлэх оролдлогыг хийх боллоо.
Асуудлын гол нь ашигт малтмал ємч мєн vv гэдэгт байгаа юм. Тавантолгойн лиценз эзэмшигч єндєр албан тушаалын, нэрд гарсан эрхмvvд єнгєрсєн жилvvдийн турш, тєвийн хэвлэл, телевизvvдээр ярилцлага єгєхдєє, Тавантолгойн газрын хэвлийд байгаа нvvрс бол баялаг биш, ухаад гаргаад ирсний дараа л баялаг бvтээгдэхvvн болох тухай ухуулга сурталчилгаа хийв. Тэр ч байтугай “Нvvрс бол vнс” гэсэн реклам хэсэг хугацаанд цацагдав. Тэгсэн мєртлєє энэ ордыг тєр мэдэлдээ авлаа гэнгvvт, тєр хувийн ємчид халдлаа гэх гомдол гарах болов.
Ашигт малтмал гэх их єргєн цар хvрээтэй ойлголт, харин ашигт малтмалын орд гэвэл ємч гэж ойлгогдож байгаа юм. Ашигт малтмалын орд юугаар тодорхойлогддог юм бэ гэвэл, геологи хайгуулын ажлын vр дvнд нєєц нь тогтоогдсон, эдийн засгийн хувьд vр ашигтай ашиглаж болох ашигт малтмалын хуримтлалыг л хэлж байгаа юм. Олон улсын жишгээр бол ашигт малтмалын “резерв” буюу нєєц нь тогтоогдсон орд бол ємч гэж vзэж болно. Ашигт малтмалын “резерв”, “ресурс” гэсэн хоёр ойлголт бий. Мэргэжлийн бус хvмvvс резерв, ресурс гэсэн ойлголтын ялгаа заагийг ойлгодоггvй, Монголоор нєєц гэж орчуулаад тэгж л ойлгодог. Харин сvvлийн vед мэргэжлийнхний дунд “ресурс”-ийг “нєєц баялаг” гэж хэвшиж эхэлж байна. Асгатын бvх нєєц баялгийн 30 орчим хувь нь резерв, vлдсэн нь ресурс болж байгаа юм. Єєрєєр хэлбэл, геологийн тодорхой vе шатны ажлаар 2000-аад тонн мєнгєний нєєц тогтоосон, 4000-аад нь vнэмшил багатай, нарийвчлан судлах шаардлагатай гэсэн vг.
Аливаа ашигт малтмалыг орд болгоно гэдэг нь дэс дараалсан, системтэй, vйлдвэрлэл шинжлэх ухаан хосолсон, асар их цаг хугацаа, хєрєнгє зардал шаардсан нарийн тєвєгтэй vйл ажиллагаа юм. Чухам энэ утгаар нь авч vзвэл Оюутолгойн ордыг харьцангуй богино хугацаанд, чанартай судалгаа хийж нєєц болон нєєц баялгийг нь vнэмшил єндєртэй тогтоосон гэж мэргэжилтний хувьд vзэж байна. Асгат ба Тавантолгойг єндєр хєгжилтэй орнууд, нэртэй том компанийн шаардлагын дагуу нєєцийг нь тогтооно гэвэл нэмэлт судалгааны ажил шаардагдах болов уу.
Геологийн судалгааны ажлыг олон vе шатад хуваадаг, энэ тухай олон цагийн лекц уншиж болно, социализмын vед бол нєєц тогтоож, уурхай байгуулах хvртэлх vйл ажиллагааг геологи хайгуулын ажил гэдэг, зах зээлийн тогтолцоонд бол геологи хайгуулыг хоёр хувааж, эхний vе шатыг нь геологийн судалгааны, хоёр дахь vе шат буюу орд болох шинж тэмдэг нь мэдэгдэнгvvт, уурхайн vйл ажиллагаанд хамруулдаг ерєнхий зарчим байдаг гэдгээр танин мэдэхvйн ойлголтыг єгєх тайлбараа хязгаарлая. Энэ бvхнийг нуршихийн учир гэвэл, Тавантолгойгоос тєр 50 хvртэл хувийг нь, Оюутолгойгоос 34 хvртэл хувийг нь авна гэдэг нь зєв vv гэдгийг л тайлбарлах гээд байгаа юм. Энэ нь, сvvлийн жилvvдэд тєрийн эрхэнд байсан эрх мэдэлтнvvдийн ойлголтоор бол тєр зардлаа гаргаж хайгуул хийсэн учир, Тавантолгойн vйлдвэрээс гарах ашгаас тєр ахиу авна, Оюутолгойд хувийнхан зардал гаргаж хайгуул хийсэн учир тэдэнд ахиу ашиг орлого ноогдоно гэсэн vзэл бодлын илрэл бололтой. Гэтэл энэ нь тийм биш, ноцтой тєєрєгдєл юм.
Эдийн засгийн утгаар нь авч vзвэл, геологи хайгуулын зардал гэдэг нь vйл ажиллагааны буюу ашиглалтын зардалтай тєстэй. Ялангуяа геологийн судалгааны эхний vе шатын зардлыг хєрєнгє оруулалт гэж нэрлэдэггvй. Гадаадын улс гvрнvvдэд геологийн судалгааны зардлыг эрсдлийн зардал, геологийн судалгааны vр дvнд “юм”олвол “аз”, эс олвол “хохь” болдог, “шатлаа” гэсэн vг.
Монгол Улсад єнєєг хvртэл мєрдєж ирсэн журмаар бол эрэл-vнэлгээний vе шатаас эхлэн нєєц, нєєц баялаг тодорхойлж эхлэх бєгєєд чухам энэ vеэс гарсан зардлыг хайгуулын зардалд оруулж, ийм зардал гаргасан аж ахуйн нэгж нь энэ зардлаа хєрєнгє оруулалтад биш, ирээдvйн уурхайн vйлдвэрийн ашиглалтын зардалд оруулж, жил бvр шимтгэх замаар зардлаа нєхєж авдаг. Тэхдээ нєєц, нєєц баялаг нь Монгол Улсын эрдсийн баялгийн санд бvртгэгдэж, нєєц тогтоосон геологи хайгуулын ажлын тайлан болон тухайн ордыг ашиглах техник эдийн засгийн vндэслэлд мэргэжлийн эксперт хийгдэж, эрх бvхий байгууллагаар хэлэлцэгдсэн тохиолдолд энэ зардлын асуудал шийдэгдэнэ.
Єнєєгийн байдлаар Оюутолгойн ордын хайгуулд 600 гаруй сая доллар, Тавантолгойд “Энержи ресурс” 8.6 тэрбум тєгрєг зарцуулсан, хэрэв ордыг тєрийн мэдэлд авбал тvvнийгээ Монгол Улсаас гаргуулна гэх тайлбар цацагдаж байна. Энэ нь геологи хайгуулын зардал уу, хєрєнгє оруулалт уу гэдгийг юуны ємнє учрыг олох ёстой. Харин энэ далимд тэмдэглэхэд, Бороогийн алтны ордын хайгуулд БНМАУ тєсвєєсєє зарим мэдээллээр 12 сая нєгєє мэдээллээр 17 сая доллартай тэнцэх, Тємєртийн Овоогийн хайгуулд мєн 12 сая доллартай тэнцэх зардал гаргасан гэх баримт бий. Гэтэл энэ зардлын дєнгєж гуравны нэг нь улсын тєсєвт орсон эсэх нь тодорхойгvй байгаа тухай мэдээллийг хянаж vзэх шаардлагатай байна.
Геологи хайгуулын ажлын нєхєн тєлбєр, улмаар тvvнтэй уялдуулан бvтээгдхvvн, ашиг хуваарилах зарчмын тухай ярихын ємнє, энэ зардал нь нєєц баялгийн vнэ цэнийн хэдэн хувь болох тухай авч vзэх хэрэгтэй. Yvнийг Оюутолгойн жишээн дээр авч vзэж болох юм. Оюутолгойд одоогоор тогтоогдоод байгаа нєєц баялаг нь зэс, алтны єнєєгийн зах зээлийн vнээр тооцвол 250-иад тэрбум доллараар хэмжигдэнэ. Тэгвэл одоо зарцуулсан гээд байгаа 600 сая доллар, энэ vнэ цэнийн 0.2 хувь болж байгаа бєгєєд цаашид энэ зардал хоёр дахин єслєє ч гэсэн 0.5 хувьд хvрэхгvй юм. Оюутолгойн ордын хайгуулын зардалд, Канад, Америкийн хувьцаа эзэмшигчдийн мєнгийг vр ашиг багатай, vрэлгэн, хайр найргvй зарцуулж байгаа жишээ баримтыг би бас гадарлах юм. Энэ нь эргээд Монголын ард тvмэнд єр болон vлдэнэ гэдгийг ч манайхан бас бодох ёстой. Ер нь судалгаанаас vзэхэд аливаа ашигт малтмалын хайгуулд, уурхайн vйлдвэрийн хєрєнгє оруулалтын болон нийт ордын vнэ цэнийн єчvvхэн хувь эзэлдэг тухай хэвлэлийн мэдээлэл бий.
Ордын vнэ цэн , геологи хайгуулын ажлын зардлын харьцаа ийм байхад улсын тєсвийн хєрєнгєєр хайгуул хийсэн болон хувийн хєрєнгєєр хайгуул хийсэн ордыг ашиглах vед тєрийн эзэмшлийн хувь хэмжээ орлогын 16 хувийн (50-34) ялгаатай байх тухай “номлол” єнєєг хvртэл vргэлжилээр байгаа нь нэг талаас геологи, уурхайн салбарын наад захын мэдлэг, ойголтгvй, эрх мэдэлтэй хvмvvс хууль санаачлах, улмаар гадны улс орон, байгууллага хvмvvсийн эрх ашигт vйлчилэхэд хvргэж байна гэж vзэхээс єєрєєр тайлбарламгvй. Нєгєє талаас энэ vзэл баримтлал хэрэгжиж эхэлсэн нэг гашуун сургамж бол Сангийн сайд асан Н.Баяртсайхан нарын хvмvvс Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний тєслийг энэ “номлол”-оор хийх гэж улайран зvтгэж байсныг мартаж болохгvй. Хэрвээ энэ гэрээ батлагдсан бол бид улс орныхоо хєгжлийн бvхэл бvтэн vеийг, хэдэн арван жилийг, бvр тодорхой яривал жил бvр хэдэн зуун сая доллараа алдах байдалд хvргэхээр байсан юм.
Эндээс ямар сургамж хийх вэ гэвэл, геологи хайгуулын ажил, тvvний зардал, хамгийн “гол юм” болох Оюутолгой гэж юу вэ гэдгээ ч ойлгохгvй, энэ бvхнийг дамжилгvйгээр, “дээгvvр нь харайгаад” шууд vр ашгийн тухай, vйлдвэр байгуулах гэрээ хийж, наймаа “vсэргэх” гэж оролдох нь юунд хvргэв гэдэгт дvгнэлт хийх, цаашилбал, тєрийн дээд байгууллагын эрхэм тvшээд, эрх мэдэлтнvvд нь ямарч vндэслэлгvйгээр таамаг тєдий “зvйлд” тулгуурлан элдэв хувь хэмжээ “айлдах”, тvvнийгээ хааны зарлиг мэт болгож хуульчлах оролдлогоо зогсоохгvй бол Монгол Улсыг сєгдvvлээд зогсохгvй, мєхєєхєд хvргэнэ гэвэл хэтрvvлэл болохгvй биз ээ. Ерєєсєє элдэв тоо, хувь хэмжээг vндэслэлгvй хуульчлах нь маш их эрсдэлтэй тєдийгvй, уучилж, засч болохгvй ноцтой алдаанд хvргэнэ. Дээр тайлбарласнаас, эдийн засгийн нvдээр харсан ч, ємчийг ялгаварлаж болохгvй гэх эрх зvйн vvднээс vзсэн ч, хувийн хєрєнгєєр хийсэн, улсын тєсвєєр хийсэн гэж ялгаж салгаж, уурхайн vйлдвэрийн vр ашгийг хуваарилах зарчим байж болохгvй.
Хэрэв тоо, хувь хэмжээ тавихыг хvсээд байгаа юм бол, ємч нь єєрєє биднийх гэдэгтээ тулгуурлаад, тал илvvг нь авна, дийлэнхийг нь авна гэх хувилбар бас бий.
Уурхайн инженер-эдийн засагч, доктор С.АВИРМЭД
UrbanCultureParanoia
Д.Арвин: Монголын тєрд бодит аюул тулгараад байна

МАХН-аас УИХ-д суугаа гишvvдээс эрс шийдэмгий зан чанар, эмэгтэй хvнээс гарамгvй зоримог байр суу­риараа ялгардаг гишvvн бол яах аргагvй Дашжам­цын Ар­вин билээ.

Тэрбээр намынхаа XXV Их хурлын vеэр хэсэг нєхдийнхєє хамт намдаа шvvмжлэлтэй хан­даж ихээ­хэн дэмжлэг ав­сан хэдий ч “vзэл бодол, итгэл vнэмшлээ сайдын суудлаар солихгvй” хэмээн шинэ Засгийн газарт орол­гvй сурагч vлдсэн нь улс­тєрчийнх нь томоохон vнэл­гээ болсон билээ. Энэ удаа УИХ-ын гишvvн Д.Ар­вин­тай уулзаж ярилцлаа.

- МАХН-ын дарга С.Бая­рын Ерєнхий сайд болоод хийж буй алхмууд нийг­мийн анхаарлыг ихээхэн татаж байна. Бас ч яггvй шvvмжлэл сонсох шиг бол­лоо. Та намын даргадаа сэтгэл хангалуун байна уу?
-Манай нам сонгуулийн ємнє богинохон хугацаанд С.Баярыг намын даргаараа тавьж ажиллуулж байгаа. Ийм ху­гацаанд МАХН-ын унасан нэр хvндийг сэргээж, Монгол Улсаа зєв авч явна гэдэг бол С.Баяр даргын хувьд vнэхээр эрсдэл дагуулсан хvндхэн ал­хам. Тиймээс ч бид аль бо­лохоор дэмжиж ажиллаж бай­гаа. С.Баяр даргын хийж буй алхамууд vнэхээр хатуу зар­чимч байна. Улс орныхоо ємнє тулгамдсан асуудлуу­дыг таван хэсэгт багцалж зо­рилтоо дэвшvvлсэн нь за­римд таалагдахгvй байгаа байх. Гэхдээ энэ бол Монгол Улсын тvvхэнд бас л нэг шинэлэг зvйл. Учир нь єн­гєрсєн ху­гацаанд бид ард иргэд, сонин хэвлэлийнхнээс байнга ха­раат байж, шvvмж­лэлээс айж алгуурлаж асууд­лыг шийддэг байлаа. Харин С.Баярын хувьд хийе гэсэн зvйлээ зоримог хийж байгаа боло­хоор шvvмжлэлийн бай болох нь аргагvй. Ер нь тэгээд шvvмжлэл сонсдоггvй лидер гэж Монголд алга. Хэн нэгэн ли­дер тєрєхєєр л байнга шvvмжилж хэдэн талаас гvт­гэж байдаг нь нийгэмд бараг хэ­вийн vзэгдэл болчихож дээ. Гэ­тэл тэр хvний хийж байгаа зvй­лийн цаад ач холбогдол, vр дvнг нь харах хэрэгтэй шvv дээ. Тиймээс С.Баярын хийж буй ажлуудыг миний хувьд одоогоор шvvмжлээд байх зvйл алга.

-Ер нь дан ганц С.Баяр ч биш. Тєрийн эрх барьж буй намын толгойд суусан хэнбугай ч шvvмжлэлийн бай болдог юм шиг санаг­дах юм. Та санал нийлэх vv?
-Санал нийлж байна. Мэ­дээж шvvмжлэл байлгvй яа­хав. Нэгэнт яриа маань шvvмж­­­лэлийн сэдэв рvv ор­сон болохоор би нэг зvйлийг ярья гэж бодлоо. Манай нам 1996 онд vнэмлэхvй ялагдал хvлээсэн vед одоогийн Ерєн­хийлєгч Н.Энхбаяр МАХН-ыг хv­лээн авч намын дарга нь болсон. Тэр vед намд залуу­чууд гэхээр хvмvvс бай­сан­гvй. Байгаагаас Н.Энх­баяр дар­га, “Монро импекс”-ийн Уламбаяр, “Vнэн” сони­ны эрх­лэгч Ганбат бид хэд л ца­гаан байраараа эргэлддэг байлаа. Тэгэхэд манай на­маас хvмvvс олноороо гарч, нийгэм тэр чигээрээ МАХН-ыг буруутгаж нvд vзvvрлэж бай­сан цаг. Ядаж намд то­дорхой vзэл онол ч гэхээр юмгvй, гадаад харилцаа бvр ч байхгvй болж ёстой л цагаан байртайгаа л vлдсэн байж би­лээ. Энэ бол vнэн л тvvх. Тэгээд Н.Энхбаяр даргыг на­мын нарийн бичгийн дарга болсноос хойш манай намд асар их олон хvн гишvvнээр элссэн. Ємнє нь МАХН-д элсэхэд их хэцvv, асар их шалгуур давж байж элсдэг байсан л даа. Олон давхар шалгуур давсан болохоор улс орны мєнгийг хувьдаа завш­даггvй, улс орноо гэсэн чин­хvv сэтгэлтэй тийм хvмvvс 70 жил манай намыг авч явсан гэж би боддог. МАХН-ын дv­рэм шинэчлэгдэж манай нам элсэлтэдээ шалгуургvй бол­сон. Хэдийгээр ардчилал хєгжиж хэн дуртай нь манай намд элсэх нь нээлттэй хэдий ч бас ёс зvйгvй хvмvvс цуглаж эхэлсэн. Нэг мэдэхэд 60,70 мянган гишvvн цугла­сан байлаа. Манай намд оюун­­лаг хvн ч ирсэн оюунлаг бус намын нэр дээр дєрєєлж албан тушаал авах гэсэн зальтангууд, ухвар мєчид хvмvvс ч ирсэн. Энэ цугласан бvх хvмvvс зохиуцуу­лах гэж намын дарга Н.Энх­баяр их зовсон доо. Одоо ч зовж л байна. Ухаантай сайн боловсролтой хvмvvс єєрс­дийгєє юу хийдгийг мэдэж албан тушаалд шуналгvй бусдыгаа боддог. Муу хvмvvс албан тушаалтайгаа зуурал­даж єєрєє юу хийж байгаагаа мэдэхгvй намынхаа нэр хvн­дийг унагасаар байдаг. Єєрийн­хєє алдаа дутагдалд дvгнэлт хийхийн оронд бvх бурууг намын дарга руугаа чихдэг болж “Намын дарга намайг хамгаалсангvй” гэж гомдоллож єєрєє унахдаа даргыгаа хамт барьж унах муу vйлдэл бvхнийг урьдчи­лан зохион байгуулж чаддаг болжээ. Бvр тэгээд зогсохгvй бvлэглэл vvсгэж, нутаг усаа­раа талцаж нэгнийхээ нэр хvндийг унагаж, энэ л хvн болохгvй нь гэсэн яриаг зо­хиомлоор vvсгэж сонин хэв­лэлээр ч бичvvлэх боллоо. Ємнє нь Ерєнхийлєгчєєр ажиллаж байсан П.Очирбат ч, Н.Багабанди ч мєн л адил хов жив хараал ерєєл дунд амьдарч байна. Энэ бол Мон­голын тєрд тулгараад буй бодит аюул.

-Одоо танай бvлгийн дар­гаар ажиллаж байгаа Ц.Ням­дорж УИХ-ын даргын албан тушаалаасаа огцо­рохдоо Н.Энх­баярыг “Мон­голын тєрийг бусниулагч нь Энхбаяр. Тvvнд их баяр­лалаа” гэж хэлж байсан. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
-Би намын дотоод амьд­рал, манай намын удирдла­гуудын хэн нь хэн бэ гэдгийг дэндvv сайн мэднэ. Яагаад гэвэл би тэд нартай мєр зэ­рэгцэн ажиллаж, тогоон до­тор нь чанагдаж яваа хvн. Н.Энхбаяр дарга Ц.Нямдорж даргад хэзээ ч муу байгаагvй. 2000-2004 онд Ц.Нямдорж даргын тагнуул байсан гэж мэдээг сєрєг хvчний Л.Гvн­далай, М.Энхсайхан нар бо­дитой баримттай мате­риа­луудтай нь хамт нийгэмд цацаж байсан. Тэр vед УИХ дахь намын бvлгийн гишvvд Ц.Нямдоржийн асуудлыг на­мын бvлгээрээ хэлэлцье гэх бvед Н.Энхбаяр дарга “Та нар яахаараа сєрєг хvчнийхний vгээр Ц.Нямдорж даргыгаа баалдаг юм бэ. Харин тvvний оронд хамгаалж ємгєєл” гэж байсан. Тvvнийх нь дагуу Ц.Оюунбаатар бид хоёр єм­гєєлж сонинуудад ярилцлага єгч байсан шvv дээ. Н.Энх­баяр дарга Ерєнхийлєгчєєр сонгогдоод явахдаа Т.Ганди, Д.Лvндээжанцан, Ц.Нямдорж гурваас Ц.Нямдоржийг дэм­жиж УИХ-ын дарга болгуулах саналаа хэлэхэд бид ч бас дэмжсэн. Тэгэхээр Н.Энх­баяр дарга хэзээ ч Ц.Нямдорж даргад муу байгаагvй. Харин Ц.Нямдорж дарга Монголын хуулийг дур мэдэн зассан учраас Vндсэн хуулийн цэцэд иргэд хандсан. Тэгээд Vндсэн хуулийн цэц шийдвэрээ гар­гасан шvv дээ. Гэтэл vvний­гээ Н.Энхбаяр даргыг єєрий­гєє ємгєєлсєнгvй хамгаал­сан­гvй гэж буруутгахын оронд єєрийнхєє юу хийж байгааг ойлгох хэрэгтэй шvv дээ. Монгол тєрийн тэргvvн аль ч нам гэлтгvй хууль бус vйл ажиллагаатай хатуу тэмцэж байх ёстой.

-Энэ бол танай намын л дарга нарын хоорондын зєрчил дээд цэгтээ хvрсэ­ний л жишээ болсон хэрэг биш vv?
-Энэ явдлыг намтай хол­бож тайлбарлах хэрэггvй. Улс тєрийн албан тушаал хашиж байгаад улс тєрийн хариуц­лага хvлээж чадаагvй хvмvv­сийн увайгvй асуудал. Сvv­лийн vед иймэрхvv зvйлийг олон хvн давтаж байна. Харин энэ нь Монголын тєрд бvv хатиг болон гараасай л гэж бодож байна. Хvмvvс єєрий­гєє хэн бэ, юу хийсэн бэ гэдгээ огт дэнсэлж жигнэж vзэлгvйгээр намын даргаа буруутгах явдал их байна. Ийм байдал С.Баяр дарга дээр ч давтагдана. Тєрийн єндєр албан тушаалд ажил­лаж байгаад алдаа гаргасан л бол єєрєє хариуцлагаа vvрч огцордог, Монголын тєрєєс яваад єгдєг байвал зvгээр байна. Vvнийг л манай нам эхлvvлж тєрийг цэвэршvvлэх ёстой гэж бодож байгаа. Энэ нь нэг талаараа улс тєрийн намуудын тєлєвшил болох ёстой.

-Би тантай санал ний­лэхгvй байна. Манай сонин бол Ерєнхийлєгчийг шvvм­жилдэг байр суурьтай со­нин. Тэр хvн алдаа хийгээд байгаа болохоор шvvмжлэх нь ардчилсан нийгмийн зарчим шvv дээ. Энэ бол шударга зvйл. Яагаад гэвэл тvvнтэй хамт гар ганзага нийлж явсан хvмvvс нь эргээд дайрч байгаагаас энэ бол огт єєр хэрэг юм.

-Тийм л дээ. Олон ургальч vзлийн vvднээс шvvмжилж болно. Танай сонинд гарч байгаа зарим зvйлийг манай намын зарим хvмvvс захиалж бичvvлээд байна уу даа гэсэн хардлага бас байх юм. Та нар бол шvvмжлээд л, бичээд л хаяж байгаа. Гэтэл манай намын нєхдvvд болохоор шvvмжлээд зогсохгvй насан туршдаа зууж, байнга хэмлэж байгаа нь ажиглагддаг. П.Очир­­бат гуайг, Н.Багабан­ди гуайг манай намынхан л муулж элдвээр хэлж vйлийг нь vзэж байсан нь нууц биш шvv дээ. Одоо бас Н.Энх­баярыг элдэвлэж байна. Да­раагийн удаа мєн л манай намаас Ерєнхийлєгч гарвал бас л ингээд байх уу. Би vндэсэрхэг vзэлтэй иргэн хvн. Тєрийн тэргvvнээр сонгогд­сон хvнээ шvvмжлэлийн бай болгоод байж бас чадахгvй байна. Цаашдаа ийм байдал vргэлжлээд байвал улс орон яаж тогтнох юм бэ. Айл гэр єрхийн тэргvvнээ ингээд муучлаад байдаггvй биз дээ. Гэтэл муулаад байгаа Н.Энх­баяр нь Монголын ард тvмэнд олон зvйл бvтээж єгсєн шvv дээ. Тухайлбал, МАХН бай­тугай Монгол Улсын гадаад харилцааг сайжруулж социн­тернд элсvvлж, тvvний vед В.Путин, Ж.Буш, Ху Жинтао, НVБ-ийн Ерєнхий нарийн бич­гийн дарга К. Аннон нар айлчилж Монголыг дэлхийд сурталчилж байлаа. Мєн ОХУ-д тєлєх ёстой байсан Их єрийг хамгийн ашигтай хэл­бэрээр тєлvvлж бараг­дуул­сан. Саяхан Сангийн сайд асан Н.Баяртсайхан толгой­гоо сэгсэрч “ Оросод Их єрийг тєлсєн нь ОХУ-тай хийх бизнесийн олон талт ажил эрхэлэхэд Монголын талд асар их ач холбогдолтой болжээ “ гэж байсан. Аль ч Засгийн газрын vед Их єрийн асуудал яригдаж байхад Н.Энхбаяр даргаас єєр хэн нь ч тєлж чадаагvй шvv дээ. Гэтэл энэ нэр хvнд хє­дєл­мєрийнх нь хариуд зарим хvмvvс хэтэрхий их доромж­лох юм. Улс орны эдийн засгийн єсєлт ч 2000 оноос эхэлж, Мянганы зам тєсєл, хєдєє орон нутгийг цахилгаан­жуулах зэрэг асар их бvтээн байгуулалт эхэлсэн. Одоо ч Монгол Улсын Vндэсний хєгж­лийн цогц бодлогыг боловс­руулж УИХ-аар хэлэлцvvлж байна. Энэ бvхнийг тvvнээс єєр хэн ч хийж чадаагvй шvv дээ. Жишээлбэл, Н.Энхбаяр дарга маш олон лидерvvдийг дэмжиж ажилладаг шvv дээ. “Улс орны хєгжил, шударга ёс тогтооход єєртєє хань болно” хэмээн хамтран ажиллахаар хаа байсан Москвагаас С.Бая­­рыг дуудаж авчирсан шvv дээ. Гэнэт нэг єглєє намын бvлгийн хурал дээр “та нар битгий гайхаарай” гэж сануулж байгаад С.Баярыг танилцуулж байлаа шvv дээ. Тэгээд тvvнийг намын Ерєн­хий нарийн бичгийн даргаар томилсон. Тэр vед олон хvн, тэр тусмаа ирээдvйн єрсєл­дєгч нар нь дургvй байсан шvv дээ. Ер нь тэгээд хvмvvсийг амьд сэрvvнд нь гутаан до­ромжилчихоод vхсэн хойно нь дэлхийд байхгvй лидер бай­сан мэт хэд хоног сонин хэв­лэлээр сурталчилж уй гашуу болж худлаа жvжиглэдгээ болимоор юм. Жишээ нь Л.Энэбиш, М.Зэнээ агсан нарыг амьд сэрvvнд нь яаж доромжлоод нас барсан хойно нь хэрхэн магтлаа. Vvнийг тvvх мартаагvй ээ. Ухаант­нууд хэзээд уян хатан байж бие биенээ хvндэлж зохицож ард тvмнийхээ эрх ашгийг бодон хамтран ажилладаг. Энэ цагт улс гvрэн ард тvмэн єсєн дэвждэг. Ухаан муут­нууд биеэ тоож бусдын тусыг vл огоорон биеэ тоож єєрий­гєє vнэлэн хагаралдан хов жив сонсон ярьж, улс vндэс­тэнээ доройтуулж, албат иргэдээ хуваан талцуулж єєрсдєє эцэс сvvлд нь хэн ч биш болно.

-МАХН-ын XXY Их хур­лын vеэр таны тавьсан илтгэл, ер нь таны барим­талж байсан байр суурийг танай намын гишvvд ихээ­хэн дэмжиж байсан. Гэтэл та С.Баярын Засгийн газарт сайд болохгvй гэдгээ мэ­дэгдсэн. Та яагаад тийм мэдэгдэл хийсэн юм бэ. “Элсний 13”-аас сайдууд тєрсєн шvv дээ. Хэрвээ та сайд болсон бол илvv ихийг хийж бvтээж чадах байсан юм биш vv?
-Манай нам 150 мянган гишvvнтэй. Гэтэл нэг хvн дэндvv олон албан тушаал хашиж байгаа нь ажиглагдсан. Жишээлбэл, нэг хvн Удирдах зєвлєлийн гишvvн, УИХ-ын гишvvн, за тэгээд сайд, дэд сайд гэх мэтээр тєрийн албан тушаалуудыг давхар­дуу­лан хашиж байсан. Нэг хvн тийм олон албыг хашиж ча­дахгvй нь мэдээж. Тэр ту­тамд тєрийн ажил цалгардаж байдаг. Би энэ тухай намын­хаа Их хурал дээр хэлж ярьж байсан. Удирдах зєвлєл нь, Засгийн газрын гишvvд нь тусдаа байж тєрийн ажлыг залгуулах хэрэгтэй шvv дээ. Тиймээс би сайд болох бай­сан ч татгалзах байсан. Хv­мvvс єєрийнхєє сонгуулийн менежерийг, ах дvv хамаатан садангаа албан тушаалд то­милж тєрийн мєн чанарыг алдагдуулж, хvчийг нь сул­руулж байгаа нь надад ажиг­лагдсан. Тиймээс vvнийг Их хурал дээрээ гол сэдэв бол­гож ярьсан л даа. Сайдаас татгалзах болсон гол шалт­гаан нь энэ. Энэ Засгийн газар бол олон хvн гаднаас орж ирсэн, УИХ-ын гишvvдээс цєєхєн хvн тавьсан нь сайн тал нь болж харагдаж байна.

-Чуулган завсарлангуут та тойрог руугаа явах уу?
-Тэгнэ. Тойрогтоо ажил­лана.

-Таны нэр хvнд Хэнтий аймагтаа их єндєр байгаа юм билээ. Тийм боло
UrbanCultureParanoia
: С.Баярцогт: Далд эдийн засаг ил гарч, ДНБ 30-40 хувиар єсєх магадлалтай

Хууль зvйн болон Тєсвийн байнгын хорооны хамтарсан хурал єчигдєр болж олон тэрбум тєгрєгийн татварын хэргийг єршєєх хуулийн тєслийг хэлэлцэхээр боллоо. УИХ-ын гишvvн С.Баярцогт, Л.Гантємєр, С.Оюун, Ц.Жаргал, Ц.Нямдорж, Р.Буд, Ж.Батхуяг нарын санаачилсан Татварын єршєєл vзvvлэх тухай хуулийн тєслийг хэлэлцэхийг Байнгын хорооны гишvvд санал нэгтэй дэмжив.

Сурталчилгаа
zar

Тєсєл санаачлагчдын нэг УИХ-ын гишvvн С.Баярцогт гишvvдийн асуултад хариулт єглєє.
Г.Адъяа:
-Нийгмийн даатгалын шимтгэлийн єрийг барагдуулах талаар Засгийн газар ямар санал єгсєн бэ?
-Нийгмийн даатгалын шимтгэлийн он дамнасан єрийг хасах нь зvйтэй гэсэн санал єгсєн.
Ц.Жаргал:
-”Алтандорнодмонгол” компанийн єр хуулийн аль ангилалд орж байгааг тодруулж єгнє vv?
-Хувь хvн, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн єртгийн, гаалийн, онцгой, авто бензин дизелийн, бууны, vл хєдлєх хєрєнгийн, авто тээврийн албан татварын єр хуулийн тєсєлд хамаарна. Гэнэтийн ашгийн албан татвар хуулийн ангилалд ороогvй учраас 68 хувийн татварыг чєлєєлєхгvй. “Алтандорнодмонгол”-ын бусад єр энэ хуулийн тєслєєр бол чєлєєлєгдєх юм.
А.Бакей:
-Архи, согтууруулах ундаа vйлдвэрлэгч компаниудын татварын єр хамаарах уу. Хууль батлагдсанаар далд эдийн засаг ил гарах уу. Хэдэн аж ахуйн нэгж єршєєлд хамрагдах вэ?
-Онцгой албан татвар орж байгаа тул согтууруулах ундаа vйлдвэрлэгчдийн татварын єрийг чєлєєлєхєєр тусгасан. Далд эдийн засаг ил гарч ДНБ 30-40 хувиар єсєх магадлалтай. Яагаад гэвэл ДНБ-ий дотор далд эдийн засгийн орлого таван хувь эзлэхээр суулгаж єгсєн байдаг. ТатĴварын хэмжээг бууруулж, єршєєлийн хууль гаргаснаар vр дvнд хvрсэн олон улсын жишиг бий.
Б.Эрдэнэсvрэн:
-500 сая тєгрєгєєс дээш єртэй хэдэн аж ахуйн нэгж байгаа вэ. Хамгийн их єртэй нь ямар аж ахуйн нэгж байна. Хууль батлагдвал эрvvгийн хэрэгт холбогдсон хэдэн хvн суллагдах вэ. Бага хэмжээний єрийг чєлєєлж, ихээс нь хувилж тєлvvлж болох уу?
-Татвар ногдуулалт, тєлєлтєд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 4.4-т “Татвар тєлєгчийн зєвшєєрєлгvй хуулиар хориглосон мэдээ, баримтыг нийтэд танилцуулж болохгvй” гэж заасан учраас нэг ч компанийн нэр хэлэх боломжгvй. 2007 оны байдлаар 48363 аж ахуйн нэгж, 584248 иргэн татвар тєлєгчєєр бvртгvvлжээ. Yvнээс 24466 нь татварын єртэй. 486 татвар тєлєгчийн 8.1 тэрбум тєгрєгийн єр шvvхийн байгууллагад, 24466 татвар тєлєгчийн 21.4 тэрбум тєгрєгийн єр Татварын ерєнхий газар бvртгvvлжээ. Нэгээс дээш тэрбум тєгрєгийн єртэй гурван аж ахуйн нэгж бий. 100 саяас нэг тэрбум тєгрєгийн єртэй 10, нэг саяас 100 сая хvртэлх 500, нэг сая хvртэлх тєгрєгийн єртэй 24439 аж ахуйн нэгж байна.
Нийт єрийн 67.9 хувь нь эргэн тєлєгдєх боломжгvй. Учир нь татвар хєєн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ нь татвар тєлєх хугацаа таван жилээс дээш болсон гэсэн vг. Мєн компанийн эзэн нас барсан, эсвэл тухайн аж ахуйн нэгж татан буугдсан шалтгаанаар татварын єр цуцлагдаж байгаа юм. 10 хэрэг мєрдєн байцаах, нэг нь шvvхийн шатанд байгаа. “Алтандорнодмонгол” компани хамгийн их буюу 16 тэрбум тєгрєгийн єртэй.
З.Энхболд:
-Татвараа хугацаанд нь тєлсєн аж ахуйн нэгжvvд мєнгєє буцааж авах уу?
-2008 он хvртэл татвараа тєлсєн аж ахуйн нэгжийн мєнгийг эргvvлж олгохгvй.
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2013 Invision Power Services, Inc.