Help - Search - Members - Calendar
Full Version: Teach those Kazakhs
Asia Finest Discussion Forum > Asian Culture > Mongolian Chat > Mongolian Serious Talk
lovelytruth
Kazakuud er ni hezeeneesee dawramtgai gedeg bilee.Kazakuudad bid urgelj nairsag handaj irsen bilee.Gehdee ed minii bodloor ih dawruu ulsuud yum.Yamar ch hahilt hawchlaga baihgui baisar baital tsagaachilj irchiheed gazar nutag ogsoor baital 90 onii ardchilsan huwisgaliin daraa tusgaar togtnono gej guij yawsan gedeg yum bilee.Yu gesen ug we ene chin aain
End kazak hun baigaa bol uuchlaarai gomdoh hereggui shu


Үндэстэн ястны хооронд ан цав суувал улс орон хэврэгшихийн шинж гэдэг билээ. Тэгвэл өдгөө манай баруун хязгаарт олон жил хаяа нийлэн амьдарсан казах, урианхайчууд хоорондоо хагаралдаж эхэлжээ. Энэ тухайд Б.Мягмарсүрэн гэгч эр “Миний төржөссөн Баян-Өлгий аймаг бол урианхай ястны өлгий нутаг. Гэтэл өнөөдөр урианхай ард түмэн өдрөөс өдөрт цөөрсөөр байна, энэ бол маш том эмгэнэл, урианхайчууд уугуул нутагтаа казахчуудад хавчигдан ажтөрөх боллоо” хэмээн хоолой зангируулан өгүүлсэн юм. Ингээд түүний яриаг толилуулъя.

-Та яагаад казахын ард түмэнтэй тэрсэлдээд яваа юм бэ?
-Би Баян-Өлгий аймгийн хүн. Хуучнаар бол Саруул гүний хошууных, Гомбожав да ламын зээ юм. Манай Саруул гүний хошуу бол урианхайн ард түмний өлгий нутаг юм шүү дээ. Ялангуяа одоогийн Дэлүүн, Толбо сум бол долоон хошуу урианхайчуудын нутгийн нэг хэсэг байлаа. Харамсалтай нь өнөөдөр казахуудын нутаг болоод байна. Ер нь Баян-Өлгийн казахууд бол Хятадын Шинжаанаас манай хилийг давжорж ирсэн цагаачид шүү дээ. Тэдний дотор зөв үзэл бодолтой хүн бий. Гэхдээ буруу санаатан нь олон болоод байх шиг байна. Тэд бидний түүхийг байнга гуйвуулсаар ирсэн.
-Тухайлбал яаж гуйвуулсан юм бэ?
-Тухайлбал Ислам гэж нэг казах нөхөр бий, түүхийн ухааны доктор гэдэг байх. Шинжаанаас манай хилийн дээсийг алхаж орж ирсэн ‘энэ эр казахуудыг Монголд 150 гаруй жил амьдарч байгаа гэж худлаа яриад байдаг юм. Энэ бол ямар ч үндэслэлгүй зүйл. 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулахад нийт хүн амын 90 хувь нь урианхай, аравхан хувь нь казахууд байсан юм. Тэр үед Баян-Өлгийг урианхай, тува, казах зэрэг олон ястан, үндэстний аймаг болгосноос биш зөвхөн казахуудын эзэмшил газар нутаг гэж зааж өгөөгүй. Толбо нуурын тулалдааныг хүмүүс сайн санаж байгаа байх. Энэ тулалдаанд урианхайчуудын гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэж болохгүй. Гэтэл Хасбаатар гэдэг түүхч уг тулалдаанд казахууд оролцсон мэтээр шал худлаа бичсэн. Тухайн үед уг тулалдаанд казах хүн нэг ч оролцоогүй. Дараа нь ахмад сэтгүүлч Ренчин гэдэг хүн Толбо нуурын тулалдаанд казахууд оролцож байсан гэж бас л худал хэлсээр байгаад гурван казах хүнийг хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, партизан болгож орхисон. Мөн улсын гуравдугаар их хуралд Баян-Өлгийгөөс казахууд ирж оролцсон мэтээр гуйвуулж бичиж байсан. Өнөөдөр Баян-Өлгийд урианхайчуудын маань нэг ч сум байхгүй болоод байна. Энэ бол үндэсний цөөнхийн талаар баримталж ирсэн манай төр засгийн бодлогын гажуудал юм. Урианхайн ард түмнийхээ газар нутаг, тогтвор суурьшлын төлөө зоригтой дуугарсан олон сайхан хүмүүс амь үрэгдээд байна.
-Ямар хүмүүс амь үрэгдсэн хэрэг вэ?
-Доктор Туяабаатар, Дагданготов зэрэг хүмүүс эх нутгийнхаа төлөө жинтэй үг хэлдэг байсан юм. Тэд казахуудын хавчилга, газар нутгийнхаа төлөө шаналж явсаар нас барсан. Тэдний амь насаа алдсан нь казахуудтай л холбоотой байх гэж би боддог. Ер нь үндэсний үзэл санаагаа илэрхийлсэн болгон нь үхчихдэг шүү дээ.
-Казахууд ер нь урианхайчуудыг яаж хавчин гадуурхаж байсан юм бэ?
-Ялангуяа Османчууд баруун хилээр довтлон түйвээж байх үед казахууд манай урианхайчуудыг маш харгис хэрцгийгээр тамлан зовоож байсан юм. Чих, хамрыг нь хутгаар огтолж хаяад дүүжлэн хороодог байсан юм. Комммунист дэглэмийн үед манайхан өөрсдийгөө урианхай гэж хэлэх эрхгүй байлаа. Харин төр засгаас казахуудыг л үндэсний цөөнх мэт үзэж дэндүү давруулсан шүү дээ. Гэтэл урианхайчуудыг нам, эвлэлийн илгээлт гэгчээр далимдуулан талын нэг тарааж хаяад эцэст нь өөрийн гэсэн газар нутаггүй болгосон. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Баян-Өлгийн засаг даргаар анх удаа Даваажав гэдэг урианхай хүнийг тавьсан. Гэтэл удалгүй казахууд нэг л өдөр “Мориндоо” хэмээн уухайлж босч ирээд Даваажавыг хусч хаяад казах хүнийг Засаг даргаар томилсон. УИХ-ын гишүүн асан Султан Даваажав шиг л гудамжинд шахуу явж байх ёстой байтал харин өнөөдөр Унгарт элчингийн алба хашаад сууж байна. Казах хүн УИХ-д сонгогдохоороо Баян-Өлгийд маш цөөхөн, бараг 2000 орчим болоод байгаа урианхайчуудын эрх ашгийн талаар юу ч ярьдаггүй л байхгүй юу. Урианхайчууд тэнд газар нутаг, нийгмийн баялгаас хүртэх хувь хэмжээ, соёл боловсрол зэрэг юм болгоноороо хохирсоор байна. Харин казахууд нь дийлдэшгүй баян чинээлэг болоод байгаа. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төр засгийн томчууд Баян-Өлгийд очихдоо урианхайчуудтай нэг ч удаа нүүр тулан уулзаж байгаагүй. Энэ чинь цөөнхөө үл ойшоосон хэрэг шүү дээ. Урианхай сурын харваанд түрүүлсэн хүнийг казахууд огт тоохгүй байх жишээтэй. Тэр бүү хэл Улаанбаатар хотод ч юм уу, аль нэг аймагт урианхай хүний урлагийн тайлан тоглолт боллоо гэхэд Баян-Өлгий аймгийн засаг захиргаа огт анхаарч үзэхгүй. Үндэсний цөөнхийг ингэж гадуурхах явдал зөвхөн Баян-Өлгий аймагт л байгаа юм.
-Баян-Өлгий аймгийн казах, урианхай нарын хоорондын харилцаа ингэтлээ хүндэрсэн гэхэд итгэмээргүй юм. Энэ тухай нэг их яригдаж бичигддэггүй биз дээ. Та нутагтаа байнга очдог уу?
-Би нутагтаа байнга очдоггүй ч гэсэн тэндээс байнга мэдээлэл авдаг. Ер нь маш хэцүү байгаа. Нийгмийн маш олон бэрхшээлтэй асуудал тэнд хуримтлагдаад байна. Сургууль, эмнэлэг зэрэг бараг бүх үйлчилгээг казахууд нь эзэгнээд урианхай нараа хавчин гадуурхсаар байгаа. Тэнд байдлыг казахууд л хүндрүүлээд байна. Үүнд төр засгаас анхаарч үзэхгүй бол казах, урианхай иргэдийн зөрчил улам хурцдаж, Чечень шиг болж магадгүй. Урианхайн ард түмэн өнөөдөр цөмөөрөө үхчихээгүй байгаа болохоор газар нутгийнхаа төлөө, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн төлөө тэмцэж л таарна. Ингэх цаг нь ч болсон.
-Байдлыг заавал ингэж хурцатгах шаардлага байгаа юм уу? Та үндэсний үзлийг дэндүү дэвэргэж байгаа юм биш үү?
-Үгүй ээ. Үндэсний үзэл дэвэрч байгаа юм огт биш. Үндэсний маань эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас хэлж, ярьж тэмцэх хэрэгтэй болоод байна. Өнөөдөр Баян-Өлгийд домбор хөгжмийн хөшөө босгосноос улс үндэстнийхээ төлөө маш их гавъяа байгуулсан хүмүүсийн хөшөөг босгох хэрэгтэй юм. Харин энэ мэт зүйлийн төлөө бид тууштай тэмцэнэ. Гэхдээ Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийж, өлсгөлөи зарлах мэтээр тэмцэхгүй. Арай өөрөөр тэмцэнэ.
-Та одоо яриад байгаа зүйлийнхээ талаар төр засгийн томчуудад хандаж байсан уу?


-Би урианхайчуудын холбооны тэргүүлэгч гишүүн байхдаа нэлээд олон дарга нартай уулзаж энэ талаар ярьдаг байсан. Одоо энэ холбоо хөрөнгө мөнгөгүйгээсээ болоод татан буугдсан. Би тухайн уед Лоохууз гуайг Ерөхийлөгчийн дэргэд үндэстний асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхад уулзсан чинь хайхарч үзээгүй. Тэгээд би түүнд бухимдахдаа “Чи Ю.Цэдэнбалын үед төр засгийн өндөрлөгт гарч ирээд ажилласан бол ийм л хэнэггүй царайлсан амьтан байх байсан юм байна. Зүгээр л албан тушаал горилогч байжээ” гэж хэлж байсан юм. Мань хүн үүнийг санаж л яваа байх. Үндэсний цөөнхийн ^алаар хуулийн зохицуулалт хийсэн улс орон олон бий. Манайх ч гэсэн үндэсний цөөнхийн асуудлаар хууль гаргаж болно гэж би боддог юм. Энэ талаар би УИХ-ын асан Хоржубайтай уулзаж ярилцаж байсан. Мөн Сайрантай ч уулзсан. Сайран бол үндэсний маш явцуу санаа бодолтой хүн юм билээ. Би зүв зүгээр сууж байснаа гэнэт солиотой хүн шиг босч ирээд урианхайчуудынхаа талаар яриад яваа юм биш шүү дээ. Намайг болон манай урианхайн ард түмнийг хавчиж дарангуйлаад байгаа учраас л ингэж ярьж байна. Би өнөөдөр нутагтаа очих гэхээр Толбо нуурын маань сайхан байгаль газар шороо л угтахаас биш хэдэн үе дамжин нутагшиж ирсэн урианхайн ард түмэн тэнд алга болоод байна шүү дээ. Ингээд бодохоор үнэхээр элэг эмтрэх шиг болдог юм.
-Баян-Өлгийн казах ард түмэн бас л адилхан ядуу тарчиг амьдралтай байгаа биз дээ?
-Үгүй ээ. Баян-Өлгийн казахууд шиг сайхан аж төрж байгаа үндэстэн ястан Монголд байхгүй. Тэд нар чинь ядуу байна гээд муухай царайлаад цаанаа маш их хөрөнгө хураадаг улс байгаа юм. Казахстанаас нүүж ирсэн айл өрхөд төр засгаас мөнгө өгч байна. Наурызын баяр болоход мөн төр засгийн байгууллагаас баахан мөнгө зарлагаддаг. Газрын доорхи баялаг ч ихтэй. Зөвхөн Цамбагарав уул гэхэд л 300 жилийн нөөц баялагтай.
Subedey
Наадахад чинь ямар ч логик алга хөгшөөн. Талцаж байлдаж тоглодог жоохон хүүхдийн үлгэр шиг юм бичиж. Гал тойрсон хаяа довны үзэл гэхүүдээ. Баян-Өлгийд урианхай сум байхгүй болж л гэнэ, тийм л яс үндсэндээ дуртай юм бол хот дүрвэхээ болино л биз дээ. Өнөөдөр Баян-Өлгий тусгаар тогтнох гээд байгааг мэдэхгүй л юм байна...Монгол л бол Монгол. Казах ястан байна уу Урианхай ястан байна уу ямар ялгаа бнаа...
lovelytruth
Chinii ingej bodoj baigaa chin sain hereg yum.Gehdee olon hun ingej bodohgui baina shudee
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2008 Invision Power Services, Inc.