Help - Search - Members - Calendar
Full Version: Баабар
Asia Finest Discussion Forum > Asian Culture > Mongolian Chat > Mongolian Serious Talk
Subedey
Yvд хоймрын зайтай суугаа Гончигсvх, Хvрэлдорж хоёрт ялгаа юу байна?Даваа, 1–р сарын 16

Цаана чинь гамшиг боллоо! УИХ-ын чуулган дээр МУ гамшгийн сайд Хvрэлсvх "Ху намын далбааг шатаасан тухай" хамгийн сvvлийн vеийн, хамгийн гамшигт мэдээг чирж орж ирлээ. Гамшгаа хvзvvн дээрээ тохчихож! Хярвас vнэртээд л... Тойруулсан улаан дусал бvхий дvрстэй уул далбаа дундуураа салж унаад гамшгийн мєрєн дээрээс салбалзах нь нvд халтирам гамшиг. Яагаад ч юм энэ далбаа надад бvтнээрээ байгаад ч "савны рак" гэж нэг иймэрхvv юм байдаг болов уу гэж тєсєєлєгддєг болохоор одоо энэхvv залуу хунвэйбиний хvзvvн дээр салбайгаад байж байгаа нь огидос хvрмээр сэжиглэм!
Гамшигт сайдын ярьж байгаагаас vзэхэд Сvхбаатарын хєшєє рvv МАХН-ы дайснууд шээж баасан юм гэнэ. Аль гурван жилийн ємнє Энхбаяр гурван тэрбум тєгрєгєєр Хятадын компаниар цардуулахад тэд зэрэгцvvлээд жорлонгоо шовойлгочихсон байсан биз дээ. Нєгєє далбааг нь Элбэгдорж чvдэнз єгч явуулаад шатаалгасан гэнэ. Тиим байж болно, тэрийг нь заавал гамшиг сайд єєрєє ноцоож vздэг нь ч юу юм бэ дээ. Элбэгдорж чvдэнзтэй холбоотой асуудлаараа гамшигт сайдаас уучлал гуйх ёстой тєдийгvй сайд єєрєє тvvнийг мєнєєх хярвастай даавууны сэгний ємнє сєгдvvлж байгаад мєргvvлнэ гэнэ. Vгvй бvр яг ингэж vгчилж ярьсан шvv. Согтуу л байх шиг байна лээ. Гэхдээ энэ зэрэгтэй цойлчихсон гамшиг хямд муухай найрка хусчихсан баймааргvй юм. Тєрийн буян гэж байна даа. Магнай дээрээ далбаагаа ороож наасан мань гамшиг vvсгэгч (хэмжигч?) бачимдан орилно,
-Цаана чинь сvйд боллоо! Сvх жанжны байгуулсан намыг гутаалаа. Чойбалсан, Цэдэнбал, Батмєнхийн намыг доромжиллоо. Монгол Улсад тусгаар тогтнол, эрх чєлєєг авчирсан манай намыг доромжиллоо. Миний нам энэ орныг байгуулсан юм! Нам ба эх орноо аваръя.

Энэ орны єнгєрсєн бvхий л тvvх ял гавъяатайгаа бvх монголчуудад хамаатай. Сvх жанжны байгуулсан нам л гэнэ, тvvхийн шинэ баримтаас vзэхэд худлаа л даа, гэхдээ тэр нь яахав, миний эх эцэг ч тэр намд харъяалагддаг. МАХН гэж улс тєрийн бие даасан нам байсангvй, тєр барих нэг євєрмєц дарангуйллын багаж байж. Тvvнд бид хvссэн ч хvсээгvй ч бvгд хамаарч байсан. Гэхдээ энэ байгууллага єєрийн логиктой байлаа. Хvрэлсvх шиг солиотой нь их бодож сумын эвлэллийн дарга хийгээд тэндээ л тэнэгтэж сууна. Дээшээ єндийх шанс vгvй! Бєєс болгон єєрийн зиндаа, идээшлэх талбайтай. Нам засгийн нэр унагана гээд энэ амьтсыг хvнд харуулдаггvй байв.
Улс тєрийн ардчилсан нам МАХН 1990 онд байгуулагдсан. Ардчилагдахын хэрээр "хєєрхєн" амьтсын цоролзох дєрєє болж хувирав. 1996 оны сонгуульд энэ нам ялагддаг шєнє намын дарга Даш-Ёндон гуайг Хvрэлсvх гэгч балмад офицер элэгдэж унагав. vvнээс хэдхэн сарын ємнє энэ нєхєр архинд орсон МАХН залуу гишvvдийг Францаас эм авчирч эмчилнэ хэмээн намын бланкан дээр тєсєл хийн “Ард” банкнаас 150 мянган ам.доллар аван, vзэх мєргvй болгон луйвард-сан эрvvгийн хэрэгтэн шvv дээ! Ийм мундаг "баатрыг" намаа шинэчлэх" хvрээнд Энхбаяр олж ирж тэжээн євчнийг нь эдгэршгvй болтол архагшуулсан тvvх энэ болой. Єдгєє МАХН-аар хэл гул хийн єндєрлєгт гарч хулгай хийгчид тун олон болжээ.

90-ээд оны дундуур Ц.Мєнх-Оргил гэгч залууг би таних. Социализм сєнєнє гэж мэдээгvй байж байгаад УТТ-ны хvргэн болж маш том алдсан боловч засарч байгаа гэдгээ нотлохын тулд МАХН гэдэг vгийг бvтнээр нь дуудаж ч чадахгvй, замд нь 3-4 удаа сvрхий огиулдаг байж билээ. 2000 оны намар Энхбаяр тvvнийг олж ирж сайд болгов. Мєнгийг нь шударгаар тєлсєн юм гэнэ билээ. Намрын дунд сарын 17-нд тvvнийг МАХН-д элсvvлж чойг зvvж єгєв. Vvнээс хойш тэр туранхай хєх залуугийн жавьжнаас боок идчихсэн аятай "манай МАХН болбоос" гэсэн хvн айлгадаг цагаан хєєс vргэлж пургилж байх болов. Энхбаяр Буштай уулзаж, харин Мєнх Оргил vvнийг авгайгаараа зуучлуулсан гээд улсаас 70 мянган ам доллар шууж орхих юм! Буян Жагаа, Марубини, Засгийн газар гурвын асуудал Лондонгийн шvvхэд очлоо. Мєнх Оргил зохицуулна гээд тэнд євєлжив, хаваржив, зусав. Бvх асуудлыг 60 мянган долларт багтаан шийдсэн ухаалаг хуульч Мєнх-Оргилын ярилцлага vе vе сонинд гарна. Єдгєє бvх протоколоос vзэхэд тэрээр Лондонгийн шvvх хуралд цор ганц удаа харагджээ.
-Тэр нєхєр энд юу хииж суугаа хvн бэ?
-Би Монголын сайд Мюнк Оржийл байна.
-Зээл явагдаж байх 1995 онд та хаана байсан бэ?
-Тэгэхэд би хувийн бизнес хийдэг байсан.
-Тэгвэл энд хэлэлцэх асуудал танд падгvй юм байна. Та шvvхийн танхимийг яаралтай орхин гарна уу!
Лондонгийн шvvхэд Монгол Улсын тєлсєн зардал 1.5 сая ам.доллар болжээ.

Гончигдорж сэтгvvлчдэд ам мэдvvлэг єгнє. МАХН-тай эвсэж алдаа гаргаад хулхидуулсан гэнэ. Дахиж ингэж алдахгvй гэнэ. Засаг шинээр байгуулбал vхэж байсан ч хууртаж орохгvй гэнэ. Нvдэнд нь нулимс хуржээ. Гэхдээ хор шар агуулсан цог алга. Ердєє л найр наадамд тоогдож уригдалгvй гэртээ хоцорсон євгєн хvний цагаан гомдол!

Энэ хvнийг би арван таван жил ємєєрч гvйсэн. Хавийн амьтантай бvгдтэй нь муу-далцсан. Зарчимаа, ардчиллаа, намаа ємєєрч явсан царай минь энэ. 15 жилийн ємнє сэтгvvлч С.Цогтсайхан Апаг бємбєг" гэсэн ал юу гэ сэн ниитлэл хэвлvvлжээ. Гончигдоржийн тухай юм! Єрєєсєн тал нь улаан, нєгєє тал нь хєх бємбєг. Шаардлагатай газар хэрэгтэй талыг нь мань хvн ээлжилж vзvvлнэ. Тэр vед 13-ын бємбєг гэж нэг тиим дvлий эрзийнэн алаг бємбєг байдаг байсан. Зориулалтын бємбєг ховор учир тvvгээр л бvгдийг орлуулж тоглоно. Оногдвол алуулна шvv дээ, євдєнє гэж жигтэйхэн. Харахад хєєрхєн гэмгvй, алаг бємбєг! Мань Цогоо Гончигоог алаад єгєхийн зэрэгцээ Монголын утга зохио лын бичлэгт бєєн бєєнєєр нь нээлт хийжээ. Хашилтаар тоглох эрдэм vзvvлэв. Аугаа! Шvтэм! Гэвч би юу дутах билээ? Алаг бємбєгийг ємєєрч оцон шувуу бvхий "Дєрвєн аргын тоо"-гоо тэрлэлээ. Хашилтаас гадна бас хаалт гэж байдаг юм. Монголын утга зохиолын хэлэнд шинэ аяс хэлбэр оруулах гэсэн Цогоо бид хоёрын єрсєлдєєн! Бидний хурууг дамжин алаг бємбєг эргэлдэнэ. Нэг харсан улаан. нєгєє харсан хєх...!
Гоол... Гончигоо дэд ерєнхийлєгч! Гоол... Гончигоо депутат! Гоол... Гончигоо Их хурлын дарга!
Цаг явсаар, бємбєгний будаг гарч єгєршжээ. Алтанхуяг бємбєгийг залж тоглолтонд орууллаа. Гоол... Махны vйлдвэр! Батхvv заллаа, шидлээ орлоо, гоол... МИАТ...!!!

Ху намын бvлгийн дарга Идэвхтэн бємбєгийг ... биш ээ, єєрийн орлогч Гончигоог тоглолтод орууллаа. шидлээ... уул нь гоол. Гоол ч гэж дээ гоол л юм даа. Туй чоорт, нэг шидэлтээс ядахнаа 50 сая унагаж чаддаггvй ийм бємбєгний сэгээр хэн юу хийдэг байна аа? Идэвхтэн бvр гайхаж орхив. Тэдний нам шинэчлэгдээд бvх тавилгаа сольсон. Лав л ийм хагархай, єгєрхий 13-ын бємбєг ганц ч vлдээгvй. Дуртай хvн болгон таних тэмдэг, им тавьсаар байгаад хэн ч таних аргагvй болсон vлдэнгэр!
Ардчиллын тvvх, ардчилсан хvчин гэдэг бол бас л миний тvvх, миний vеийнхний салшгvй нэг намтар. Бид vvнийг бvтээлцсэн. Энэ бол Монголын ард тvмний бvтээп. монголчуудын нэгээхэн тvvх. Энэ бол бидний бахархал. Гэвч дандаа юу гэж, бахархаад л давхиад байх уу? Цээжин дэх бахархал нэг тусдаа. бодит амьдралын шаардлага шал ондоо. Олон намын тогтоц бий болгох. парламентат ёсыг бvрэлдvvлэх ардчилсан хэв ёсны суурь тавих vvрэгтэйгээр ардчилсан хvчин бий болсон.

Монголд улс тєрийн намууд 1990 онд л зэрэг зэрэг буй болсон. Манай МАХН 85 нас хvрсэн л гэх юм. vхдэггvй ээ! vнэндээ тєрийн бvтцийн салшгvй нэг хэсэг байсан тэр vеийн МАХН шал ємнєє ойлголт юм. Шинэ ардчилсан улс тєрийн нам МАХН бол Очирбат нар, Даш-Ёндон, Багабанди, Ганди, Зэнээ, Батхишиг нарын vеийнхний цоо шинэ бvтээл. Монголд олон намын тогтоц буй болгох, парламетат ёс бvрэлдvvлэх, ардчилсан дэг буй болгоход vнэлж баршгvй тvvхэн vvрэг гvйцэтгэсэн. Харин Энхбаяр энэ намыг дахин тєрийн багаж, галын хайч, єєрийн дэглэмийн шагнал шийтгэлийн ташуур болгон "шинэчлэх" гэж байж нэг мєсєн морийг нь унууллаа. Дээр би бvхний нvдэнд ил харагдаж байгаа хоёрыг л жишээ болгож авснаас vнэндээ ээлжээ хvлээж хоолондоо оочирлож байгаа жуликууд цаана нь толгойны хуурснаас хавьгvй олон байна. Чухам тэдэнд 85 жилийн настай vхдэггvй Каще МАХН-ын дуусашгvи гавъяаны домог хоолшилтонд нь хэрэг болоод байгаа юм.

Социализмын vеийн МАХН, ардчиллын vеийн МАХН хоёр Энхбаярын богино дэглэмийн vеийг эс тооцвол тэс ємнєє зvйл. Гэвч єдгєє аль алин нь тvvхэн vvргээ гvйцэтгээд дуусчээ. Vлдээсэн євийг нь хусах гэсэн, дєрєє хийж тєрийн машин руу довтлон тvмэн олноо дээрэмдэх гэсэн санаатнуудын гишгvvр болчиж. Учир нь Монголын тvvхэнд гvйцэтгэх ёстой vvргээ нэгэнт дуусгасан бо-лохоор цєєврvvдийн цуглах газар бслж. Ямар юмны чинь ардчилсан социалист vзэл. vvнийг чинь мєнєєх цєєврvvд л хоолны цэс нэрс гэдэг утгаар нь сайн тогтоочихсон яваа. Намаа шинэчилнэ гэнэ. аварна гэнэ, vхэгсэдийг амьдруулах арга шинжлэх ухаан ч олоогvй байна, Оллоо гээд философи утгаараа хэрэгтэй юм уу? Зомби ертєнц хэрэгтэй юу?

Яг энэ утга, vнэлгээ Ардчилсан намд хамаатай. МАХН ичсэндээ бушуухан залуужлаа (Хvрэлдоржоор!). Ардчилсан нам ичсэндээ бушуухан буурь суулаа (Гончигсvхээр!). Удахгvй энэ процесс эсрэгээр эргэнэ, хариу нь адилхан л гарна. Габриэль Маркезийн Зуун жилийн ганцаардал романд гарах гарцгvй мєнхийн эргэлтэнд орчихсон жижиг нийгмийг vзvvлдэг. Эмэгтэй болгон нь Урсула, эрэгтэй болгон нь хурандаа Аурилин Буэндиа. Нэг яльгvй дэвшил гарвал зєрєєд нэг ухралт гарна, нийлбэр нь нойль. Урсула Бундиа хоёр л гэрлээд байна, Урсула, Буэндиа тєрvvлээд л байна, Хэн нь хэн, яахын тулд хаанаас энэ нийгэмд ямар зорилготой ирсэн юм, бvv мэд. Гарч болдоггvй чєтгєрийн тойргоор ЮОжилявна. Гарч бол ох га нц гарц нь гахай сvvлтэй хvvхэд аль нэг Урсулагаас тєрєх ёстой ба тэр нь энэ жижиг нийгмийг бvрэн сvйрvvлэн устгаж тойрог алга болох ёстой домог! Зохиолын эцэст энэ vнэн ирж нийгэм бvрэн сєнєснєєр Зуун жилийн ганцаардлаас гардаг! Манай нийгэм энэ чєтгєрийн тойрогт орчихлоо. Орчин vеийн хурдацтай ертєнц ийм гарцгvй тойргийг удаахгvй, бушуухан гахай сvvлтэй хvvхдийг нь илгээнэ. Тэрийг нь Тєрєє хямруулж тvмнээ ядууруулах ганц vvрэг бvхий МАХН, Ардчилсан нам хоёр тєрvvлнэ,

Монгол орон чєтгєрийн тойргоос гарна, далимд нь нэг мєсєн устаж vгvй болно.
Хорвоо єєрийн хуультай, тэрийгээ хэнээр ч зєрчvvлдэггvй юм. Гахай сvvлтэй хvvхэд тєрєхєєс ємнє Монголын Урсула, хурандаа Аурлин Бундиа хоёр бушуухан алга болох ёстой. Энэ орон зайн дээр єнєєгийн ертєнцийн єнгэ утганд таарсан улс тарийн шинэ хvчин шинэ хууль, шинэ логик, шинэ дvрмээр буй болж байж Монгол орон сvйрэлгvйгээр чєтгєрийн тойргоос гарч болно. Тэгэхгvй бол энэ хоёр нам єєрийнхєє мутант хувилбарыг нэмж тєрvvлээд байна. Саяхан шинэ нам тєрлєє, дахиад хэд хэд жирэмсэлчихээд байна. Vхснийх нь шинэ нам!

Нэр нь л шинэ юм байгаа биз. Гахай сvvлтэй хvvхэд тєрєх улам ойртсоор. Тєрийн алба намчлалтай, тvvгээр шалгуур хийдэг байхад яаж шинэ нам тєрєх юм бэ? Арав-хан мянган тєгрєгний цалинтай байсан ч тэрхvv тєрийн алба эрдэнийн суудал, учир нь тvvгээр ард тvмнийг дээрэмдэж болдог юм. Нэгэнт ийм болохоор єдгєє улс тєрийн намууд яаж ч шинэчлэгдээд, ямарч гоё лоозон тавиад хvссэн ч хvсээгvй ч луйварчин дээрэмчдийн vvр хэвээрээ л байх болно!

Манай Гончигоо нээлттэй чєлєєт зах зээлийн vед єєрєє єєрийгєє шударга єрсєлдєєн дунд аваад явах тал дээр тун ч гавихгvй. Гэхдээ их хєєрхєн дуулдаг юм. Философитой ДУУ дуулна. vлэмжийн чанар бол тэр чигээрээ vvрд ху-виршгvй орших ертєнц vгvй тухай нарийн бясалгал шvv дээ. Гончигоо цангинуулна, vхэх vйл нь ирчихсэн бол vvд хоймрын зайн хоорон дахь 3-4 метрийн ялгаа юу байна? Vнэн vнэн! Анх vvнийг хэн хэлэв? Будда юу, Бодисадва юу, Адишаа юу, Зонхов уу, Данзанравжаа юу? Лав Гончигоо биш, тэр дамжуулж л байгаа юм. Харин єєрєє ойлгож байгаа болов уу?!
Anda
Hurelsukh yostoi teneg amitan shuu unendee.. Hentiinkhen yaahaaraa iim teneg amitan songodog bnaa.

Baabar bichsen uguulleguudiig end tsugluulbal zugeer baih gej bodoj baina.
Mon tuunii bichsen Mongoliin tuukhiin holbogdoltoi nomuud dajgui shuu
Bitterlemon
Yoo Baabar unexeer gaixaltai bichdiin shuu! biggthumpup.gif

Ter Xurelsux ene teriig bitgii yari oo, schizo bxgui yu tsaadax chin
embarassedlaugh.gif
Bitterlemon
Баабар оюун санааны звлэрvvлэгч

--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2006-06-05 10:25:42 , Мэдээний дугаар: #27380

-Сайн туурвил, vнэтэй бvтээл гэдэг аливаа зєрчилдєєнєєс ангид хvлээн зєвшєєрєгддєг ажээ-

Нэрт нийтлэлч, улстєрч Б.Батбаяр /Баабар/ саяхан Монголын тvvхийн иж бvрдэл "Монголчууд: Нvvдэл суудал" хоёр боть номынхоо нээлтийг хийсэн билээ. Хэд хоногийн Ємнєєс євгєн буурал тvvхийн нугачаанд
Євдєг сєхєрсєн ч толгой бєхийгєєгvй
Євєг дээдэс ба залгамж vеийнхний
Єнє мєнхийн шастираа залагтун
Бvv март... хэмээн шинэ ном мэндэлснийг дуулгаж, тvvх шастирт дуртай хvмvvсийн хорхойг хєдєлгєж байсан тэрхvv хоёр боть туурвилын дээжтэй эхлэн танилцахаар уригдан цугларсан эрхмvvд чухамхvv Монголын оюуны элитvvд, салбар салбарын нэртэй хvмvvс байв.

Тэндээс нийтлэлч Баабарыг оюун санааны болоод улс тєрийн эвлэрvvлэгч гэж хэлж болохоор байсан. Монголын улс тєрийн голлох намуудын лидерvvд, УИХ-ын эрхэм гишvvд, Засгийн газрын гишvvд, бизнесийн хvрээнийхэн, нийслэл хотын удирдлагууд, vе vеийн парла­ментын гишvvд, хэвлэл мэдээллийнхэн мєнєєх толхилцоон, vзэл баримтлал, байр суурийн зєрчилдєєн сэлтээ хаалганы цаана vлдээгээд зєвхєн оюун санааны эвлэрэл, нэгдлээр бvтэн хоёр цаг амьсгалсан юм. МАХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр, Ардчилсан намын лидерvvд, vндэсний шинэ намыг дєнгєж саяхан "єлгийдсєн" Шадар сайд М.Энхсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболд гээд Баабарыг нэртэй улстєрчийнх нь хувьд, нэрт нийтлэлчийнх нь хувьд хvндэлдэг эрхмvvд зэрэгцэж зогсоод яриа єрнvvлж байхыг тэнд харж болох байв. Сайн туурвил, vнэтэй бvтээл гэдэг аливаа зєрчилдєєнєес ангид хvлээн зєвшеєрєгддєг ажээ.

Ардын эрх сонин 108/386/

UrbanCultureParanoia
kk
UrbanCultureParanoia
ЄРНИЙНХЄН ЗАЙЛЦГАА!

Хувийн эрх чєлєєг хам­гаа­лах тєвєєс (CFIF) гуравдугаар сарын 13-нд Тєрийн нарийн бичгийн дарга Кондолиз Райст хандан захидал илгээсэндээ єрнийн эрх ашигт зориудын хохирол учруулж байгаа Мон­го­лын тєрийн vйл ажиллагааг судлан vзэж арга хэмжээ авахыг сануулсан байна.

Єрнийнхний зарцуулсан хє­рєнгєн дээр Оросын компа­ниуд тэрбумаар нь дээрмийн ашиг гаргахын тулд энэ бvхэн хийгдсэн гэж тэд vзэж байгаа аж. Єрнийн компаниудыг дээр­мийн татвар зэргээр да­рамтлан хєєж гаргах арга сvвэгчилж байгаа Монголын тєрийн энэхvv эрээ цээргvй ажиллагааг анхааралдаа ава­хыг тэд сануулжээ. Учир нь “Мянганы сорилын сангийн хєтєлбєр”-єєр дамжуулан Монголын Засгийн газар Аме­рикийн татвар тєлєгчдєєс хэдэн зуун сая долларыг тусламж хэлбэрээр салгаж байгаа билээ.

Америкийн тєрд хандсан энэ гомдол бичигдэхээс хоёр хоногийн ємнє Монголын улс тєрийн голлох хоёр намын дарга нар хамтарсан мэдэг­дэл гаргаж Монголын газар шороон дээрх ашигт малт­малын орд газарт гадаадын хєрєнгє оруулагчид 49 хувиас илvv хєрєнгє оруулж болох­гvйг тунхаглажээ. Энэ хатуу зарчмаа хэд хоногийн дараа Монголын хууль тогтоох бай­гууллагаар оруулан хуульч­ла­хаа мэдэгдсэн байна. Авст­ралийн Би Эйч Пи, Канадын Айванхо Майнз, Английн Рио Тэнто компаниудын хєрєнгє оруулалт, хайгуулын хvчээр Монголын говьд 71 тэрбум унци зэс, 30 сая унци алт бvхий гайхамшигтай орд хэ­дэн жилийн ємнє нээсэн юм. Арваад жил vргэлжилсэн энэ ажиллагаанд компаниуд ой­рол­цоогоор 800 орчим сая доллар зарцуулчихаад байгаа билээ. Ордыг хvчин тєгєлдєр vйлчилж буй Монголын хуу­лиар ашиглах асуудал гараад ирvvт монголчууд хуулиа гэнэт єєрчлєх, гэнэтийн аш­гийн гэх 68 хувийн татвар зохиох, тогтвортой байдлын гэрээ хийхээс татгалзах зэр­гээр янз бvрийн арга саам гарган дєрвєн жилийг ардаа хийлээ. Тэгснээ ордын ашиг­лалтад єєрийн Засгийн газ­рын оролцоог гуравны нэг байхаар тулгаж, vvнийг зєв­шєєрєнгvvт 51 хувь гэж тул­гаж эхэлжээ. Монголын Зас­гийн газар 51 хувийг эзэм­шээд дээр нь 68 хувийн гэнэ­тийн ашгийн татвар тавиад, vvнийхээ дээр ашгийн болон роялти, байгаль ашиглалтын татвар нэмэхээр єрнийн хє­рєнгє оруулагч оператинг эрхгvй тєдийгvй ажлын хамаг хvндийг vvрээд алдагдалтай ажиллах байдалд орж байгаа юм. Уг нь єрнийн компаниуд монголчуудад ордоос гарах ашгийн 54 хувийг санал бол­гоод байгаа юм. Ингэхээр нэг vгэндээ “янкууд гэртээ харь” гэж хєєж байгаа хэрэг.



МОНГОЛЧУУД ГЭНЭТ БАЯЖИВ

Зєвлєлтийн дагуул явсан энэ орон коммунист ертєнц задрахад ардчилал, чєлєєт зах зээлийн тогтоц руу шилж­жээ. Хориод жилийн турш шилжилтийн хvнд хэцvvг туулахад нь олон улсын бай­гууллага, єрнийн орнууд, ялангуяа Япон их тусламж vзvvлсэн юм. Шилжилт эхэлс­­нээс арваад жилийн турш ДНБ-ий хориод хувийг гадны хєнгєлєлттэй зээл тусламж, буцалтгvй тусламж дааж байлаа.

2004-2005 оноос эхэлсэн тvvхий эдийн єсєлт энэ орныг гэнэт мєнгєжих их хєєрєл дээр аваачив. Дєрєвхєн жи­лийн дотор нэг хvнд ногдох ДНБ даруй гурав дахин єсч, vнийн єсєлтийг оролцуулсан ДНБ-ий єсєлтийн хурдац дэл­хийн дээд амжилтад тулан жил дараалан 30 хувь єсєв. Хагас сая тонн баяжуулсан зэс гаргах чадалтай “Эрдэ­нэт” vйлдвэрийг Оростой 49:51 хувиар эзэмшдэг нь энэ орны экспортыг голлодог. Vvнээс гадна жилдээ 25-30 тонн алт, нэлээд хэмжээний нvvрс, жонш, цайр тун бага хэмжээ­ний тvvхий нефть экспорт­олдог юм. Монголд байгаа тvvхий эд болгоны vнэ сvv­лийн 4-5 жилд толгой эргэм єслєє. Vvний хэрээр Улсын тєвлєрсєн тєсєв ДНБ-д 29 хувь байснаа 54 хувь болох нь тэр. Энэ нь нэг талаас энэ оронд ид цэцэглэж байгаа авлигыг гааруулж, нєгєє та­лаас мєнгєєр туйлж vргvй зардал гаргах, олон тvмэнд бэлнээр мєнгє тараах, цалин тэтгэврийг vндэслэлгvйгээр огцом нэмэгдvvлэх толгой эргэм хачирхалтай хєдєлгєєн уралдаан буй болох нь тэр. Дагалдаад национализм шо­ви­низм гаарч, гадаадын хє­рєнгє оруулагчдыг нvд vзvvр­лэх, хєєж туух сэтгэлгээ бvрдэн, тvvнийг нь хєєргєж ашиг завшаан хайгч бvлэглэл, улс тєрийн хєдєлгєєн эвсэл бий болж буй нь байгалийн баялагтай ядуу хоцрогдсон орнуудад vнэ єсєх vетэй давхцан гарч ирдэг танил синдром билээ. Алтны тат­ва­рыг 68 хувь болгосон чинь 2007 онд олзворлосон алтны дєнгєж хагас нь бvртгэгдээд бусад нь ор сураггvй алга болжээ. Энэ ч бас нэгийг єгvvлнэ.



ОРОС ЭРГЭЖ ИРЭВ

Монгол бол Зєвлєлтийн большевизмын гадаад дахь анхны зууш юм. 1921 оноос Зєвлєлтийн нєлєєнд комму­нист дэглэмээр явсан энэ орон 1990 онд коммунизм задран унахад сая чєлєє­лєгд­жээ. Шилжилтийн vеийн хvнд хэцvv vед нь Орос орон Монголыг таг мартсан байна. Хvйтэн дайны vед Хятадтай сєргєл­дєж байх vед нь цэр­гийн гол тvшиц байршил нь болж бай­сан Монгол ЗХУ-аас 10 тэрбум шилжих рублийн зээл авчээ. 1990 оноос хойш энэ єрийг нэхэх нь л Оросын зvгээс Монголд хандаж бай­сан ганц шалтгаан нь байлаа. 2003 онд хоёр орны Засгийн газрын тохиролцоогоор рубль доллар хоёрыг тэнцvv гэж vзээд 98 хувийг нь цайруул­сан байдлаар улс тєрийн хэлцэлд хvрч монголчууд бэлнээр 250 сая доллар тєлс­нєєр єрийн асуудал шийдэг­дэв.

Хэрэв тvvхий эдийн vнэ хойтон жилээс нь ингэтэл єсєхийг мэдсэн бол оросууд єрийн асуудлыг ийм амар шийдэхгvй байсан биз. Мон­гол нь одоогоор тогтоод бай­гаагаар 35 тэрбум тонн нvvрс­ний нєєцтэй. Дэлхийн тог­тоогд­сон ураны нєєцийн хоёр хувь Монголд байгаа ба прог­ноз судалгаагаар энэ тоо 20 хувь хvрэх бололцоотой гэж vздэг. Газрын тос ч магадгvй тэрбумаас дээш баррелийн нєєцтэй байх бололцоотой. Монгол бол судлагдаагvй газар. ХХ зууны турш геоло­гийн судалгааг нь гагц зєв­лєлтvvд л хийж байсан. Ха­рин оросууд эзгvй байх сvv­лийн 15 жилд єрнийн судалгаа шинжилгээ, хайгуул, тэр бай­ту­гай олзворлолт орж ирэн вакуумыг дvvргэсэн байлаа. Оросууд зайгvй болжээ. Гол­лох гадаад хэл нь орос биш англи болсон байна.

Тvvхий эдийн vнийн єсєл­тийн буянаар ядуу Орос орон ч гэнэт баяжлаа. Мєнгєн дvнгээр дэлхийн хамгийн том арван эдийн засагт Орос орж ирэв. Оросын олигархи ком­па­ниуд дэгжин дэвшиж хvрээ­гээ тэлэх нь тэр. Гэвч тэд гадагш бизнесийн хvрээгээ тэлэхэд нь єрнєд зай гаргаж єгєхгvй байлаа. Хvйтэн дай­наас хойш сvрхий газар авсан Оросын хар бизнесийг ерєн­хий­дєє шахсан ба Путины бодлогоос болж улс тєрийн шалтгаанаар Оросын бизне­сийн хvрээ тэлэлт хязгаар­лагд­мал юм. Гэтэл нєгєє та­лаас тэдний Хятадтай хийж буй эдийн засгийн харилцаа маш огцом єсч байна. 2000 онд хоёр талын бараа солил­цоо ердєє гурван тэрбум дол­лар байсан бол таван жилийн дотор 10 дахин нэмэгджээ. Орос Хята­дын завсар орших асар их тvvхий эдийн нєєцтэй Монгол нь Хятадтай бизнесээ єргєт­гєх чухал тулгуур цэг учир оросууд бараг хориод жилийн дараагаас Монголыг дахин сонирхож эхэллээ.

Ердєє 2-3 жилийн дотор Оросын Ерєнхийлєгч, Ерєн­хий сайд болон орлогчид, сайд нар Монголд дараалан айлчиллаа. Мэдээж араасаа олигархи том компаниудаа дагуулна. Харамсалтай нь монголчууд ч бас Оросыг мартчихсан аж. Тэднийг урь­дын ах дvv гэхээсээ мафи гэж харна, тэр нь ч бас оргvй зvйл биш аж. Монголын тvv­хий эдэд нэвтрэх гэсэн удаа да­раагийн оролдлого амжилт­гvйгээр дууссан тєдийгvй мон­голчуудын зvгээс ихэнх­дээ басамжлал, vл итгэл дагалдаж байлаа. Энэ нь Монгол Оро­сын хил дээр орших мєнгєний дунд зэргийн орд дээр хурц илэрлээ олсон юм. Олон жи­лийн тvvхтэй Зєвлєлт Мон­голын хамтар­сан компанийн лицензтэй энэ ордын 25 хувь Монголд ногдож байлаа. Ийм харь­цаанд монголчууд дургvйц­сэн тул удтал хэ­лэлцэж байж харьцааг 50:50 болгосон бо­ловч Монголын парламент зєвшєєрсєнгvй. Арга нь ба­рагдсан Оросын Ерєнхий сайд Фрадков мон­голчуудыг “бухал сахисан нохой” гэж нэрлэлээ. Уг мєнгє­ний орд оросуудад ач хол­богдлоор тєдий их биш боловч энэ нь Орос Монголын эдийн засгийн харилцааг сэргээхэд бэлгэ­дэл утгаараа илvv чухал байсан юм. Тэд эндээс цааш­лан бvтээгдэхvvн нь Хятадын зах зээлд борлогдох учиртай нvvрс, цагаан тугалга, жонш, уран, зэс, молибденд хvрч тодорхой хувийг эзэмш­сэ­нээр єнєєдєр хамгийн их нєєцтэй болоод байгаа Хята­дын валю­тын сангаас “хишиг” хvртэх зорилготой. Оросын бизне­сийн хvрээгээ тэлэх хамгийн оновчтой, хvртээл­тэй, ирээ­дvйтэй зах зээл бол Хятад, Энэтхэг хоёр юм.

Монголын ашигт малт­мал, уул уурхайн салбарт єрнє­дийнхєн ноёлоод зай завсар гаргаж єгєхгvй байлаа. Иймээс єрнєдийг Монголоос хєєж гаргаж байж л зай гаргаж болно. Угаасаа хятадуудад дургvй монголчууд орос, хя­тад гэсэн хоёр сонголтоос эргэлзээгvй Оросыг сонгоно. Гэнэт их мєнгє харсан мон­гол­чууд ч хармын сэтгэлдээ хєтлєгдєн “алаагvй баавгайн арьсыг” хэнтэй ч хуваал­цахгvй гэх болов. Алсан баав­гайн арьсыг ч баавгайнаас нь харамлаж эхлэв. Орос, Мон­голын хамтарсан зэсийн vйлд­­вэрийн бvтээгдэхvvн дээр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэнэдvvлэн тавилаа. Харин оросууд эн­дээс харам­сахуйц их мєнгє алдаж буй боловч огт эсэр­гvvцэл vзvv­лэлгvй хэлээ хазаад єнгєрлєє. Учир нь энэ нь ямар ч геопо­литикийн алсын зорил­гогvй єрнийн компаниудыг Монголоос vр­гээн хєєж гаргах том шалтаг мєнєєс мєн.

Vнэхээр ч энэ татвар болон уул уурхайн либерал хуулиа гэнэт єєрчилснєєс нь болоод Монголд vйл ажилла­гаа эхлэх гэж байсан болон дєнгєж эхэлж байсан олон компанийг орхин гарахаас єєр аргагvй болгосон юм. Англогоулд мэтийн том ком­па­ниуд эгшин зуур Монголоос гарч одлоо. Батумайнинг зэрэг компани ордоо оросуу­дад зараад зугтав. Мундахгvй их хєрєнгє нэгэнт оруулсан компаниуд єєрийн эрхгvй vлдсэн боловч нэмж хєрєнгє оруулахаас айж бараг консер­вацийн байдалд орлоо. Энэ том зорилтыг монголчуудын єєрсдийнх нь гараар хийлгэв. Гэвч зарим шинжээчид vvнийг оросууд єєрснєє захиалж хийлгэсэн гэж vздэг. 68 ху­вийн татварын санаачлагч нь хятадууд гэж vзэх хvн ч бас бий. Саяхан Энэтхэгийн нэгэн уул уурхайн компанийн тє­лєє­лєгч Монголд ирээд єр­нийнхний хvлээж авахгvй бай­гаа бvх саналыг хvлээж аван Монголд хєрєнгє оруулахад бэлэн байгаагаа зарлалаа. Монголд ямар ч геополи­тикийн ашиг сонирхол байх­гvй энэтхэгчvvд яаж ч бодоод алдагдалд орох саналыг яа­гаад зєвшєєрєх болов? Хэн тэднийг ийм юм хэлж “єрнийнх­­ний империалист санааг” улам тод болго гэж тєлєв?



ХЯТАДЫН ТЭВЧЭЭРТЭЙ ХVЛЭЭЛТ

1960-аад оноос Зєвлєлт Хятадын харилцаа муудахад завсрын орон Монгол Моск­вагийн талд баттай зогсчээ. 1988 онд Москва Бээжин хоёр харилцаагаа сэргээснээр Монголд байнга байрлаж бай­сан Зєвлєлтийн 80 мянган цэрэг гарч явсан юм. Энэ vед Монголын гадаад худалдаанд ганц хувь хvрч чаддаггvй байсан Хятад єдгєє бараг 50 хувийг дангаараа эзлэх бол­жээ. Хятадын эдийн засгийн гайхалтай єсєлт ч хєрш буу­рай Монголын эдийн засгийн єсєлтийн нєхцєлийг бvрдvvлж байна.

Монголчууд хэзээнээсээ хятадуудад итгэдэггvй, энэ нь тvvхэн уламжлалаасаа ул­баа­тай, нєгєєтэйгvvр Зєв­лєлт Хятадын харилцаа мууд­сан гуч гаруй жилийн хуга­цаанд бvтэн vеийнхний тархи толгойд Монголыг колончлон эзлэхээр зэхэж буй Хятадын тухай суртлыг гvн суулгаж єгчээ. Монголын тусгаар тогтнолыг єдий болтол хvлээн зєвшєєрдєггvй Тайвань, сvv­лийн vед Хятадын vзэл суртал либералчлагдахын хэрээр улам ихээр сонсогдох болсон “алдагдсан Гадаад Монголын тухай” хэвлэл мэдээллийн шуугиан, цагтаа Чан Кайши, Мао нарын Монголын талаар илэрхийлж байсан санаа зэ­рэг нь нvvдэлчдийн удмын ухамсарт хvчтэй нєлєєлсєн хэвээр. Иймээс монголчууд Хятадын хєрєнгє оруулал­таас болгоомжилдог, тэдний хєдєлгєєн бvрийг хардангуй хардаг аж.

Ху Жиндао Хятадыг тэр­гvv­лэнгvvтээ гадаад айлч­ла­лаа Монголоос эхлэв. Тэрээр Хятадын хєгжлийн хурдацыг хоцрогдсон хєршvvд нь хойш чангааж магадгvй онол гар­гаад бvх хєршvvддээ нэн хєнгєлєлттэй зээл олгохоор шийдсэний дагуу Монголд 300 сая доллар зээлэхээр болжээ. Харин монголчууд таван жил єнгєрсєн боловч vvнийг нь авсангvй. Хоёр орны хам­тын ажиллагааны бэлгэ тэм­дэг k
UrbanCultureParanoia
Баабар: Надад тєрєєс гуйх, хулгайлах ямар ч хэрэгцээ байхгvй

Ярилцсан Л.МЄНХБАЯСГАЛАН

Баабартай уулзаж улс тєр, нийгмийн амьдралын талаар ярилцсанаа толи­луулж байна. Нийгмээрээ улс тєр­жин талцаж бай­гаа энэ vед мань эр харин ин­гэж єгvvлэв.

-Сонгууль хаяанд ир­жээ. Бараг толгойтой бvхэн нэр дэвшигч болж таарах нь. Таныг Ардчилсан на­маас УИХ-д нэр дэвшvvлж єгнє vv гэсэн ил захидал маягийн юм манай сонинд саяхан хэвлэгдсэн байсан. Ер нь иймэрхvv санал их байгаа юм шиг байна. Гэвч та єєрєє энэ тухай юу гэж бодож байна вэ?

-Яг vнэндээ надад ажил их байна. Хэд хэдэн толь хий­хээр чадал авьяастай залуу­чуудыг удирдаад ажиллаж байна. Монгол Британника хийж байгаа. Ажлаа дуусгах хэрэгтэй шvv дээ. Нэгдvгээрт гэвэл энэ. Хоёрдугаарт, сон­гууль гэдэг бол над шиг хv­мvvст ашиггvй бизнес юм байна. Нэр дэвшиж байгаа хvмvvс хамгийн доод хан­шаар бодоход 200 сая тєгрєг зарцуулж таарах нь. Жишээл­бэл, Баянзvрх дvvрэгт 60 мянган єрх байна. Айл болгонд 3000 тєгрєгийн vнэтэй танил­цуулга оруулж єгье гэж бодъё л доо. Тэгэхэд л 180 сая тєгрєг болчихож байгаа биз. Бас хvмvvс хєлсєлж ажиллуулж таарна даа. Ингээд бодоход л 500 сая тєгрєг хvрэх юм шиг билээ.

-Их мєнгє байна гэж vv?

-Тэгээд чамд бага санаг­даад байна уу? Яахав тэр их мєнгийг зээлж болно. Эсвэл бvх хєрєнгє, байраа зарж байгаад олж болох л байх л даа. Гэхдээ л эрсдэлтэй. УИХ-д сонгогдчихлоо гэж бодъё. Нєгєє мєнгєє яаж буцааж олох вэ?

-Сайд л болж байж олох байх даа.

-Хулгай хийнэ гэсэн vг vv? За яахав, хулгай хийе гэж саная. Намайг бол онцгойлж мєшгинє шvv дээ. Тэгээд л дорхноо баригдаад шоронд орно. Ингэхээр яаж ч бодсон ашиггvй бизнес байгаа биз?

-Танд ашиггvй бизнес болж харагдаад байдаг. Гэтэл бусдад ашигтай болж харагдаад байгаад л учир байна. Зєвхєн энэний тє­лєє л цаана чинь дажин болж байна шvv дээ?

-Бvv мэд, зарим нь мєнгєє буцааж олж авах аргаа олчих­сон юм байлгvй. Чи бодоод vз л дээ. 300 мянган доллараар Америкт мєн ч сайхан байшин худалдаж авна даа. Эсвэл энэ мєнгєєр Монголд сайхан амь­дарч болно оо доо. Гэхдээ би єєрийнхєєрєє л хэлж байна шvv дээ. Єєр хvмvvст ямар ухаан, ямар арга чарга бай­гааг би яаж мэдэх билээ. Гээд нєгєє талаас юу л боллоо гэж цємєєрєє шийдчихсэн хул­гайч байв гэж, тийм ээ?

-Уг нь УИХ банк биш болохоор мєнгєє эргvvлж олох нvх тийм элбэггvй л баймаар. Яадаг юм бол?

-Хуучин ч хєєрхий бор зvрхээрээ байсан байх аа. Одоо янз янзын арга гараад ирсэн юм шиг. Зарим увайгvй нь ч улаан цагаангvй рэкет хийгээд гvйх юм билээ. Гэх­дээ єєр цэвэрхэн аргууд бай­гаа юм шиг. Би чамд ганцхан жишээ хэлье. Єнгєрсєн жил англи хэлний сургалт аргач­лал сайжруулах нэг тендер сонинд гараад ирлээ. Нэг тэр­бум 200 сая тєгрєгийн тендер. Манай компани яваад орчих­лоо. Бидэнд туршлага ч бий, холбоотон ч бий. Ингээд анг­ли хэл сургалтын дэлхийн хамгийн том компани болох Канадын Томсон, зайн сур­гал­таар томорчихсон Майкро­софт онлайн хоёртой нийлж аваад тєсєл боловсруулав. Яаж ч vрэлгэн бодоод єртєг нь арай гэж 500 сая хvрч байна. Америкаас мэргэжил­тэн хэд хэдийг урьж авчирч хангалттай цалинжуулаад тэр шvv дээ. Ингээд бид сайн тєсєл хийгээд дээр нь vнийг нь 900 сая хvртэл бууруулаад тендерт ороод ялж орхидог юм байна. Материал Сангийн яамаар орж бас батлагдлаа. Тvншvvддээ хэлээд тэд ирэх єдрєє товлоод тохирч байтал гэнэт Улаан сайдын туслах Жамбал гэнэ vv нэг нєхєр тендерийг хvчингvй болгоод хаядаг юм. Дээр нь Авлигатай тэмцэх газар биднийг дуу­даад. Тендерт орохдоо хэн нэгэнд авлига єгсєн vv гэнэ. Гомдол ирж шалгуулах хvсэлт гаргасан гэнээ. Гэтэл явсаар энэ тєслийг Идэвхтэн улсын тєсєвт оруулаад тєрсєн дvv нь тендерийг нь аваад мєн­гийг нь хусах ёстой, эхнээсээ тэгж тєлєвлєгдсєн юманд нь бид мэдэлгvй давхиж ороод хєєрхийг єлсгєж алах шахсан юм билээ. Тэд гайтай юм шиг манай тvнш Томсоны сурах бичгийг хvртэл зєвшєєрєлгvй хэвлvvлж шалгаруулалтад орсон байгаа юм. Араас нь зарга хийгээгvй ээ, яршиг тєрийн юманд оролцож турж vхэх гэж байгаа юм шиг загнах хэрэг юу байна. Єлсєж байгаа нэг нь л иднэ биз. Тvншvv­дийнхээ ємнє л жаахан эвгvй байдалд орсон. Дахиж тєрийн юмтай бизнес утгаар хутгал­даж байхгvй гэсэн сургамж­тай хоцорсон. Ингэхээр ху­сах мєнгєє улсын тєсєвт шургуулаад араас нь баахан эх оронч санаачилгатай vг хэлж давхар цаддаг арга нэлээд дэлгэрчээ. Би єєрт тохиосон жишээгээрээ л ярьж байна шvv дээ. Эргэж шалга­вал мєн ч тооцоогvй хєєрхєн тєсєл олон бий дээ.



Ингэхээр ганцхан удаа­гийн эх оронч санаачилгаар сонгуульд зар­сан зардлаа нєхчихєж болж байгаа биз дээ?

-Шоронд ял эдэлж бай­сан хvн сонгогдох эрхгvй ээ гэсэн Дээд шvvхийн тайл­­бар гарлаа. Та энэ та­лаар юу хэлмээр байна вэ?

-Монголыг парламентын засаглалтай улс гэж ярьдаг л юм. Vнэндээ бол хагас Ерєн­хийлєгчийн засаглалтай орон шvv дээ. Одоо энэ байгаа тогтолцоог устгаж ганц хvний засаглал бvрэн бий болгохын тєлєє янз бvрээр vзэж байна. Тэрний нэг илрэл нь саяын Дээд шvvхийн тайлбар. Хvн зохих ялаа эдлээд л єнгєрсєн байхад сонгох, сонгогдох эрхийг нь хориглож болохгvй шvv дээ. За яахав, манай улсад шоронд ял эдлэгсэд нь сонгох, сонгогдох эрхээ эдэл­дэггvй юм байж. Ийм хууль­тай орон ч бас байдаг. Гэхдээ ялаа эдлээд дууссан л бол нийгмийн бvрэн эрхт гишvvн. Тэгэхээр хvн яагаад сонгог­дох эрхээ эдэлж болдоггvй билээ? Энэ нь Vндсэн хуулиа л зєрчиж байгаа хэрэг. Нэгэнт хууль зєрчигдєж байгаа боло­хоор намууд “Vндсэн хуулиа зєрчлєє” гээд л яриад эхэлнэ биз дээ. Тэгмэгц олон тvмэн юу гэж ойлгох вэ гэхээр “Єє єнєєдvvл чинь хулгайч нараа ємєєрч байна” л гэх байхгvй юу.

-Тэгэх л байх даа, нээрээ …

-Ингэж л парламентын нэр хvндийг унагаж, улам муутган хvмvvст муухай ха­рагдуулах гэж байгаа зохион байгуу­лалттай ажил. Хоёр­дугаарт, энэ хоёр намын даргыг бас оролдох гэсэн санаа юм биз. Vгvйдээ л тэдэнтэй холбог­дуулж шуу­гиан vvсгэх. Элбэг­дорж урьд ємнє нь улсын нууц задалсан хэргээр шvvхээр ороод ца­гаа­даж байсан. За Баярт ч гэсэн хvvхэд насных нь хэрэг байдаг гэж гадуур яриад байна. Энэ мэтээр олон ний­тийн анхаарлыг татаж хард­лага тєрvvлэх гэсэн арга л даа. Чи хэрвээ анхааралтай ажиглавал Дээд шvvхийн тайлбар гарсны дараагаас интернэтийн хаа хамаагvй мэдээн дор хvртэл бичсэн сэтгэгдлvvд дотор Элбэг, Баяр хоёрын урьдын шvvхтэй хол­боотой гэх шургасан мате­риал зєндєє гарах боллоо. Зориудын явуулга, захиалгат хєгжим шvv дээ. Тэр сэтгэг­дэл гэгчийг чинь бичиж суу­даг хєлсний хvмvvс нэлээд байдаг юм. Би нэлээд хэдэн гvйцэтгэгчийг нь мэдэх бол­сон. За ингэсээр нийгмийн дунд “Энэ парламент, олон намын тогтолцоо гэдэг чинь хэрэг алга. Vvний оронд нэг сайхан хаантай болж авъя” ч гэдэг юмуу иймэрхvv далд сэтгэлгээ буй болгох сонирх­лын vvднээс хийж байгаа ажил шиг санагдах юм. Тэр­нээс Дээд шvvхийн тайлбар хийж байгаа хvмvvс чинь уг нь тэнэг биш байлгvй дээ. Сонгуулийн хорооны асуусан тайлбар дээр нэмж бичээд, нэг vгэндээ асуугаагvй бай­хад нь ийм тайлбар бодож олж явуулжээ.

-Нэгэнт ял эдэлсэн хvн дахин сонгогдох эрхгvй болж байгаа юм чинь улс­тєрчдийг бvрмєсєн “байх­гvй” болгохын тулд заавал ял єгдєг жишиг бас тогтож болох юм, тийм vv?

-Тиймээ, ялих шалихгvй юмаар заавал ялладаг болно. Жишиг тогтоож байхгvй юу. Нєгєє фургон машин гэлээ гэгчээр.

-Энэ жилийн сонгуу­лийн vр дvн хэрхэн гарах бол. Шударга болох бо­лохгvйн тухай биш vр дvн нь хэр байдаг бол. Сон­гуулийн дvнг хvлээн зєв­шєєрєхгvй гээд баахан бужигнах юм биш байгаа?

-Хоёр нам тун ойролцоо л гарна даа. Хоёр гурван сууд­лын зєрvvтэй л байх болов уу. Судалгааны дvн тэгж єгvvлж байна.

-Олон жил яригдаж буй гуравдагч хvчний орон зай ирэх парламентад ер нь байх болов уу?

-Гуравдагч улс тєрийн шинэ хvчин гэдэг ч єнєє маргаашдаа vгvй л болов уу. Тодорхой бие хvмvvс тухайл­бал, Оюун, Батзандан, Жар­гал­сайхан ч юмуу тийм хv­мvvс гарч ирэх байх. Гэхдээ тэдний тоо 10 хvрэхгvй л дээ. Ер нь жирийн vед судалгаа хийхээр “аль ч намд санал єгєхгvй” гэсэн хувь єндєр байдаг юм. 2004-2008 оны хооронд бол бvр урьд байгаа­гvйгээр єндєр хувьтай гарсан. Бvр 55 хувьтай гарч байлаа шvv дээ. Харин сонгууль ойртох тусам хоёр том нам руугаа санал нь хуваагдаад байгаа нь ажиглагддаг. Одоо ч тийм л байна.

-Таны яриад байгаа тэр бие хvмvvс найман жилийн ємнє ч юмуу, дєрвєн жи­лийн ємнє байдгаасаа огт єєр болчихож. Бvр хэсэг хэсгээрээ бvлэглэж, тэгээд хvний санаанд оромгvй хачин, хачин юм сэдэж бай­гаа нь гайхшрал тєрvvлж байна?

-Тэдний тэр сvрэглэх, бvлэглэх зэрэг нь сvртэй юм биш ээ. Олуулаа мэт хараг­даж байгаа боловч цаана нь улс тєрийн хvч гэж байхгvй. Ганц нэг хvн л товойхоос цаашгvй. Монголд хоёр гол намаас єєр vндэсний нам гэж байхгvй шvv дээ. Энэ хоёрт итгэл алдарсан, эсвэл аль алийг нь хvлээн зєвшєєр­дєггvй тийм хэсэг нь бусдаас ялгагдаж байгаа тэдгээр бие хvмvvс дээр цугладаг. Бие хvн дээр шvv, тvvнээс улс тєрийн хvчин дээр биш. Гэх­дээ эд аяндаа улс тєрийн хvчин болж єсєєд єнєєгийн ноёлж байгаа хоёр хvчнийг тайзнаас шахан гаргахыг vгvйсгэхийн аргагvй.

-Тэдний ард улс тєрийн хvч байх тусмаа аймаар биш vv. Энэ хоёр намын ард бодит зvйл байгаа уч­раас хэлж ярьж байгаа нь хvртэл арай л барьцтай. Харин нєгєєдvvлийн хувьд хоосон орой зай…

-Энэ хоёр намын хувьд юу ч гэж ярьж байсан ард нь хариуцлага хvлээх улс тєрийн байгууллага байгаа учраас хvний санаанд оромгvй гажиг юм ярих нь хамжааргатай. Хариуцлага хvлээдэг учраас тэр. Харин нєгєєдvvл нь бол хариуцлага хvлээхгvй. Учир нь ард нь улс тєрийн хvчин алга. Тийм учраас популиз­мыг чєлєєтэй хэрэглэж чад­даг. Хэрэв эд ардаа улс тє­рийн хvчтэй болчих юм бол аймаар биш харин эсрэгээр хариуцлагажих юм байгаа юм. Угаасаа л тийм байдаг. Ухаан нь Солонгосоос хvмvv­сээ дуудаж авчраад 1500 долларын цалин єгье гээд л байгаа. Хаана байгаа юм бэ, тийм их мєнгє. За яахав тэд vнэмшээд хvрээд ирэг л дээ. Гэтэл энд байгаа хvмvvстээ 500 долларын цалин єгч ча­дахгvй байж 30 мянган хvн авчраад яах болж байна аа. Хариуцлага хvлээхгvй учраас дуртай юмаа ярьж популизм хийдэг ердийн л жишээ л дээ.

-Гэхдээ энэ нь нийгэмд их хортой юмаа?

-Нийгэмд ч хорлонтой тусна л даа. Нэг л зарчим бий. Ийм юманд автдаг, автдаггvй ард тvмэн гэж бий. АНУ, Европт бол ийм элий балай юм яриад явбал хэн ч тоохгvй. Улс тєр нийгмийнх нь ухам­сар єндєр тvвшинд хvрчих­сэн байхгvй юу. Чи зурагтаа нээгээд vз. Эмнэлэгт байхаар цєєнгvй хvмvvс байнга яриад байгаа биз дээ. Телевизийн­хэн яагаад тэднийг нэвтрvv­лээд байна гэвэл хvмvvс хvлээж аваад тvvнд нь vнэм­шээд байгаад л учир байна.

-Тэр эмнэлэгт байх ёс­той нєхдvvдээс зарим нь яахав огт гэмгvй л юм. Жишээ нь Арго багш гэж...

-Гэмгvй гэмгvй зайлуул. Хэдийгээр юмтай ч гэсэн англи хэл сур л гэж байна шvv дээ, єєр яачихаав? Харин ч гадаад хэл сурахын ач хол­богдлыг идэвхтэй суртчи­лаад сайн vйлс бvтээж байгаа юм. Лав л Боловсролын яам тєс­лийг нь аваад цалингаа хvр­тээд байгаа мєртєє хийх­гvй л байгаа ажил.

-Мєрєєрєє болсон бо­лоо­гvй ном хийгээд тэрий­гээ зарах гээд явдаг хэсэг байхад бусад нь иргэний нийгмийг хvсэн хvлээж байсан хvмvvсийн итгэ­лийг, тэр сэтгэлийнх нь орон зайг vгvй хийж байгаа нь муухай юмаа?

-Би єнгєрсєн долоо хоногт нэг хурал дээр хэлсэн л дээ. “Би хэд хэдэн хэл гадарлана аа. Иргэний хєдєлгєєн гэсэн ухагдахуун аль ч хэлэнд байдаггvй юм” гэж. Гэтэл хэсэг бvлэг хvмvvс нийлчи­хээд єєрсдийгєє иргэний хє­дєлгєєн гээд байгаа. Бvгд л иргэн, бvгд л хєдєлдєг. Иргэ­дийг бvх ард тvмнээс сонгогд­сон Ерєнхийлєгч нэг тєлєє­лєх эрхтэй. Эсвэл судалгаа хийчихээд “ард тvмний тэдэн хувь нь ингэж байна, тэгж байна” гэж хэлж болдог. Бусад тохиолдолд нэг хэсэг нь єєрийгєє иргэд гээд нєгєє хэсгээ иргэн биш маягтай тодорхойлж болохгvй биз дээ. Тэгээд яг судалгаа хийгээд vзэхээр тэгж яриад байгаа хvмvvсийг ёстой тэр иргэд нь дэмжсэн юм харагдахгvй л байгаа байхгvй юу. Хамгийн сvvлд хийсэн энэ судалгаа байна. Хаана нь хамгийн олон иргэн байна вэ? МАХН, АН хоёрыг дэмждэг 70 гаруй хувийн иргэд байгаа биз дээ.

-Гэхдээ єєрсдийгєє ир­
UrbanCultureParanoia
-Гэхдээ єєрсдийгєє ир­гэ­ний гэж нэрлээд байгаа тэдгээр хvмvvсийн хувьд АН, МАХН хоёр бол луй­варчид шvv дээ. Энэ улс орныг талцуулан хуваасан, ээлжлэн тєр барьж байсан хэлэх муу vг мундахгvй л дээ.

-Ер нь тэгээд аль нэг хvчин нь заавал тєр барина шvv дээ. Барихгvй гээд яах юм бэ? Тэгээд хэн ч тєр барихгvй байх ёстой юм уу хаашаа юм бэ. Эсвэл хэн чанга дуутай нь тєр барих ёстой юм уу? Ийм утгагvй юм ярьж болох уу? Нийгмээ шvvмжлэх хэрэгтэй, хэнд ч тийм эрх бий. Гэхдээ утга учиртай юм ярина уу гэхээс хавтгайд нь бvгдийг нь луй­варчин гэж загначихаад араас нь горьдлогын нvдээр тали­маараад байж болох уу?

-Тэд танд уурлана даа. Биднийг улс тєрийн цээнд хvрээд ард тvмнээр хvрээ­лvvлээд ирэхээр Баабар бухимдаж тэчяадаад байна гэх байх даа. Тэд “хоо­лондоо орох” гэж яарч байгаа учраас ууртай бай­гаа шvv.

-Vгvй, энэ судалгааг хар л даа. Тэд нар ялж чадахгvй шvv дээ. Єєрсдєє л тэгж бодоод байгаа болохоос хvн амын хоёр гуравхан хувь нь дэмжиж байна. Гэхдээ хоёр хувь байлаа ч бас л Монголын ард тvмэн. Хэн олонхи болсон нь шийдвэрээ гаргана. Харин цєєнхєє хvндэлнэ. Тэд vгээ хэлэх эрхтэй. Энэ бол чє­лєєтэй ардчилсан нийгэмд байх л vзэгдэл. “Ямар ард тvмэн байна тийм л тєр бай­на” гээд Достоевскийн “Кара­мазовын хєвvvд” зохиолд гардаг. Энэ хоёр нам нь олиг­гvй л байх л даа. Гэхдээ ємхий гээд хошногоо тайрдаггvй. Ард тvмний ихэнх нь дэмжиж байгаа бол тэдний удирдлага хvслээр л нийгэм чинь явна шvv дээ. Хоёр намыг 70 гаруй хувь нь дэмжиж байна гэдэг чинь нийтээрээ эднийг боло­хоо байчихсан гэж vзэхгvй л байгаа юм байна. Бас нэг судалгааны дvн хэлье л дээ. Монголын ард тvмний 80 гаруй хувь нь Оюутолгойг яаралтай ажилд нь оруул гэсэн байна. Нєгєє иргэдийн гэж єєрсдийгєє товойлгодог нєхдvvд юу яриад байдаг билээ. Гэхдээ vvнд засагла­лын буруу бас байна. Тухайл­бал, ард тvмний саналаар сонгогдсон тєлєєлєх эрхтэй хvмvvс, байгууллага нь ажлаа хийхгvй байгаа учраас тэд тєлєєлєх эрхгvй атлаа бvх юманд оролцоод байгаа юм. Эдлэх ёсгvй эрхийг эдлэх гээд бvх юм санаанд нь таа­лагдахгvй байна. Vндсэн хуу­лиар олгогдсон эрх vvрэг нь бантан болоод хэн дуртай нь айлгаж байгаад хууль бат­луулж, нэг хэсэг нь ард тvмэн, иргэд гэж єєрсдийгєє нэрлээд байдаг. Гэтэл жинхэнэ хуу­лийн дагуу тєлєєлєх эрхээ авч сонгогдсон хэсэг нь тэд­нээсээ айж зугтаагаад. Хэр­вээ тєлєєлєх эрхээ авсан л бол ажлаа хийх vvрэгтэй.

-Талх тарианы vнэ нэ­мэгдлээ гэж тэд л ард тvм­ний дуу хоолой болон босч ирж байна гэх хvмvvс ч байна.

-Харин ч баяр хєєр бо­лоод байгаа юм биш vv? Vнэ зохи­цуулна гэж ам гардаг, тэрий­гээ биелvvлэх гэж до­тоодын vйлдвэрлэлээ алж хуурч, дээр нь асар их хє­рєнгийг vнэ барих гэж vрэн таран хийж байгаа Засгийн газрын алхам эрvvл бус. Гэтэл vvнийг нь багадлаа гээд хиншvv савсуулаад гvйхээ­рээ бvр ч эрvvл бус баймаар. Дэлхий даяар vр тариа, ша­тахууны vнэ галзуурч байна. Vvнийг Монгол зогсоож зохи­цуулах юм уу. Хэдхээн жи­лийн ємнє Улаанбаатараар нэг такси байсан. Vнийг нь хотын захир­гаа барьчихаад алчих гээд байлаа. Хєдєл­гєєнтэй иргэд тэгэхийг шаар­даж улаан хац­рыг нь умайж тvлэгдтэл нь хиншvvгээр утсан. Одоо так­си огт байхгvй болсон, хотын захиргааныхан ч санаа амар­сан, иргэдийн хєдєлгєєн ч явгарсан. Так­сигvй яахав болдог юм гэж vзье, талхгvй байж болохгvй байх аа. Юмны vнэ нэмэгдвэл урдаас нь авах хоёрхон арга хэмжээ л байна. Эсвэл хэрэг­лээгээ багасгана, эсвэл ор­логоо нэмэгдvvлнэ. Энэ олон ядуу тарчиг хv­мvvсийг хvрэн ядаж байгаа хэрэглээгээ ба­гасга гэж бо­лохгvй байх. Гэтэл орлого нэмэгдэх алхмыг нь чухам тэд л хаагаад зогсчих­лоо шvv дээ. Хэрэв 2003 онд Оюу­толгойн тогтвортой байд­лын гэрээг нь хийгээд явуул­чих­сан бол єдийд vйлдвэр ашиг­лалтад орчих байсан. Хийсэн гэрээгээр Монгол Улс ганц Оюутолгойгоос жилдээ 300 гаруй сая доллар буюу єдєрт сая долларын ашиг олох бай­лаа. Vvгээр цалин орлогыг хоёр дахин нэмчи­хээд талхны vнэ хоёр дахин нэмэгдэхийг даваад гарч болно оо доо.

-Шулуулчих гээд байна гэлцээд байх юм билээ.

-Тэрийг нь тэд хаанаасаа мэдэж байгаа юм? Дэлхийн жишиг стандарт бий, тvvгээр л явна уу гэхээс тэрнээс илvv гаргадаг юм гэж хаа байхав. Хий л эсэргvvцэж байгаа болохоос юу эсэргvvцээд байгаагаа ч ойлгодог юм бо­лов уу? Эсэргvvцэл чинь структив буюу бvтээх, дэст­руктив буюу нураах гэсэн хоёр янз байдаг. Манайд нураах, унтраах, сvйтгэх, хааж боох эсэргvvцэл л их хєгжсєн юм биз дээ. Гэхдээ учир мэдэхгvй олны цаана зориудаар унагах хvсэлтэй, даалгавартай хэсэг нєхєд бий, саяхан энэ тухай хэлсэн санагдана. Vvнээс гадна “шу­луулахгvй гэвэл хєгж, хєгжье гэвэл шулуул” гэсэн нэг па­радокс байдаг юм, одоо цаа­дуул чинь ойлгосон ч юм байхгvй энэ vгийг минь духан дээрээ наачихаад л над руу жаал пулёмотлох байх.

-Таныг Ардчилсан на­маас дээхнэ vед гарсан гэж ойлгож байсан л даа. Та гарчихаад гишvvнчлэлээ дахин сэргээсэн vv эсвэл угаасаа л намдаа байсаар ирэв vv?

-Байсаан, байсан. Би тэгж намаас гарч ороод явдаг хvн биш. Намын идэвхтэй vйл ажиллагаанд 2000 оноос хойш ерєєсєє оролцоогvй. Учир нь би єєр ажил хийж байна. Надад чинь бас амьд­рахын тулд гэр бvлийнхээ ємнє хvлээсэн vvрэг, єєрийн­хєє хvсэл сонирхлын дагуу хийж бvтээх ажил их байна шvv дээ. Нийгмийг шинэчлэх vйл хэрэгт єєрийнхєє хvч хєдєлмєрийг чамгvй л оруул­сан гэж боддог. Тэгсэн гэж гавьяархаад наалдан пад болчих хvсэл алга. Ер нь тэгээд улс тєрийн амьдралд би таарахгvй л дээ. Наад зах нь олон нийттэй зєв харилц­даг хvн байх ёстой. Миний зан ааш бол хэзээ ч vvнтэй таа­рахгvй. Би бараг бvх сонгуу­лиудад оролцож байсан. Гэх­дээ чин vнэнээсээ сонгогдчих юмсан гэж хэзээ ч бодож байгаагvй. Хvмvvс нэр дэв­шигчийг худлаа амлахыг шаар­ддаг юм шvv дээ, цаад натураараа. Би сонгуулийн кампанит ажлын vеэр нэг ч олигтой vг хэлж байгаагvй. “Монголын тєр зvтгэсэн хvн­дээ халтай” гэж Амар сайдын хэлсэн vг бий. Би энэ тєрд 1996-2000 онд дєрвєн жил ажилласан. Би энэ улсад банкны реформ хийсэн хvн. Гадны сурах бичигт хvртэл сайн жишээ болж орсон бай­даг юм шvv, энэ тухай. Зэв­сэгт хvчний бvхэл бvтэн ре­форм хийлээ. Vр дvн нь хэ­дийнэ гарсан. Банк бvрэн эрvvлжсэн. Тэр vеийнх шиг зээл хариуцсан нягтланд нь хахууль єгєєд л улсын мєн­гє луйвардчихдаг тогтолцоо ал­га болсон. Улсад vлдсэн ганц банкийг нь саяын нєхєр то­ноод дуусах шив. Улс арил­жаа хийдэггvй л байхгvй юу. Зэвсэгт хvчин ч мєн адил. Зvvнбаянд мянган танк уя­чих­сан хэзээ хэнтэй байлдах гэж байгаагаа мэдэхгvй, тийм л байсан. Одоо бол хойд урд хил дээрээ хvчээ тєвлєрvvл­сэн, олон улсын дипломат аргаар тусгаар тогтнолоо хамгаалах цоо шинэ номлол­той орчин vеийн жижиг орны стандарт батлан хамгаалах бvтэцтэй боллоо. Гэтэл ийм юм хийсний тєлєє намайг яаж гvтгэж доромжлов доо. Би бол эмзэг хvн. Байна л биз тэгвэл. Чаддаг юм бол єєрс­дєє хийнэ биз. Би эмзэг хvн учраас гомдсон. Монголын тєрд би хэрэгтэй болохоос Монголын тєр надад хэрэггvй л байхгvй юу. Яагаад гэвэл би ажилч хєдєлмєрч, эрдэм боловс­ролтой хvн. Тєртэй, тєргvй зах зээл нээлттэй байхад би хавьгvй сайхан амьдарч чад­на. Надад тєрєєс гуйх, хул­гайлах ямар ч хэрэг­цээ байх­гvй. Харин миний эрдэм чадал тєрд хэрэгтэй юу гэвэл хэ­рэгтэй. Намайг до­ромжлоод байхад би заавал тэнд очиж юм гуйх ямар хэрэг байна.

-Таныг ингээд тааллаа­раа сайхан амьдарч байхад буцааж тэр тєрд аваачиж наах сонирхол цєєнгvй хvнд байх шиг байна, тийм vv?

-Хvмvvсийн vзэл бодол янз бvр байгаа. Над шиг ааш­тай, хурц хорон vгтэй, биеэ тоосон, хэн хvнийг болбол дээрээс нь єнгийж харах гэдэг хvн нийгэмд эсрэг тэсрэг vзэл бодол бий болгодог байхгvй юу. Нэг хэсэг нь надтай санал нийлж миний vгийг бараг л бурхны сургаал шиг хvлээж авдаг байхад нєгєє хэсэг нь миний дvрс зурагтаар гармагц телевизороо хага єшиглєх гээд байдаг. Тийм євгєчvvд бас бий. Гэхдээ тэд одоо цагийн эрхээр vхэж vрэгдээд шингэрээ байлгvй дээ. Ийм л хэмжээнд би талархал, эсэр­гvvцлийг зэрэг vvсгэдэг боло­хоор хvмvvсээс янз бvрийн санал гарч байгаа юм. Зарим нь энэ хvн тєрд байх зайлшгvй хэрэгтэй гэнэ. Зарим нь vvнийг л тийш нь ойртуулж ч болохгvй шvv гэнэ. Нэг л сайхан юманд очих гэж байгаа биш, лав л надад тийшээ vхэн хатан зvтгэх хэрэг алга.

-Таны бичсэн нийтлэ­лvvд их хурц байдаг л даа. Гэтэл та єєрийгєє маш эмзэг гэх юм. Єєрийнхєє бичсэн нийтлэлд єрєєл бусад хэр эмзэглэдэг бол гэж бодож байсан уу?

-Vгvй, тэрийг тоодоггvй. Яагаад гэвэл ямагт зарчим барьдаг. Яагаад гэвэл би хэзээ ч, хэнийг ч гvтгэхгvй. Єєрийнхєє тухайд би гомд­моор муухай гvтгvvлж гvжир­дvvлснээ хэлээд байна шvv дээ.

-Хэрэглэгчдэд яаж хvрч байгааг тоодоггvй гэж vv?

-Хэрэглэгчдэд яаж хvрд­гийг би гадарлана аа. Тэдэнд хvргэдэг аргыг ч овоо эзэмш­сэн. Гарчгаа хэрхэн єгєх вэ, хэлэх гэсэн санаагаа хаана нь хийх вэ, уншиж байгаад хvний нойр хvрэх хэсэгт яах вэ зэрэг. Энэ бол цэвэр тех­нологийн асуудал. Хамгийн гол нь би санаа хэлэх гэж байна. Харин тvvнийгээ хvнд ямар хэлбэрээр хvргэх вэ гэдэг тусдаа асуудал. Минийх бол хvрдэг. 10 жил єнгєрєхєд л тухайн vедээ бєєн эсэр­гvvцэлтэй тулгарч байсан бичлэг 10 жилийн дараа бараг нийтээр хvлээн зєвшєєрєгд­сєн хєдєлшгvй vнэн болчих­сон байдаг. Vр дvнг нь заавал маргааш нь хvртэх албагvй. 10 жилийн дараа ч хvртэж болно. Харин би шал єєр юмнаас айдаг.

-Юунаас?

-Мэдлэг боловсролтой хvнд шоолуулах вий гэж. Худлаа бичиж болохгvй, бус­дыг гvтгэж болохгvй, тэр ойлгомжтой. Тvvнээс гадна мэргэжлийн хандлагатай юм бичиж байгаад алдаа гаргах вий гэж айдаг. Би маш єргєн сэдвээр бичдэг. Эдийн зас­гийн, эсвэл хуулийн сэдвээр бичиж байгаад мэргэжлийн хvнд илт анзаарагдах бvдvv­лэг алдаа гаргах вий гэж эмээдэг. Иймээс зєвхєн шал­гагдсан тодорхой болсон жи­шээ баримтыг авна. Мэдээж би асуудалд мэргэжлийнх нь талаас биш, илvv философи талаас нь, зарчим талаас нь бичдэг л дээ. Гэхдээ л дотор нь алдаа орвол муухай. Єнєє­дєрхєн анзаарахгvй єнгєрч болох ч хожмын хvмvvст шоолуулбал яана.

-Доромжлол ч хэрээс хэтэрсэн л дээ. Таны бич­сэн нийтлэл интернэтэд га­руут дор нь доромжлол нэлээд гардаг?

-Тэднийг бол ёстой тоох юм алга. Чиний нийтлэлийн дор ч зєндєє гардаг. Жор­лонгийн ханан дээр юм саар­чиж суудаг євчтэй хvмvvс. Хvний нэг єєдгvй чанар юм даа. Тэрийгээ хvнд мэдэгдчих вий гэхээс сvнс нь зайлна, тэгсэн мєртєє. Би нэг удаа хэн бичээд байгааг нь шалга­ваа. Олчиж болно л доо. Тэгээд олчихоод ёстой гут­сан. Гут­сан ч гэж дээ єрєвд­сєн. Нийт доромжлолын 70 хувь нь гуравхан газраас гарч байгаа юм. Юу гэж vvнийг олж мэдэв ээ гэж єєртєє гутсан. Ийм арчаагvй єєдгvй амьт­дыг тоож харлаа гэсэн vг шvv дээ. Яахав, vvнээс гадна энд тэнд байдаг хэд гурван євєр мон­голчууд, мєн тийм угшил­тай манай хэдэн хvн миний vзэл баримтлалаас болоод надад жаал дургvй, арга нь бараг­даад “Баабар хужаа” л гэсэн байдаг юм. Тэд яахав хоргvй амьтад чааваас. Тэд­ний ха­раадгаар бол халх хvн болгон хужаа юм чинь.

-Таны ямар vзэл ба­римтлалаас болоод тэр вэ?

-Монголын монголчууд євєр монголчууд хоёр гурван зуу гаруй жилийн тvvхийн тусгаарлалын дvнд єєр vн­дэстэн болсон, иймээс сэт­гэхvй, амьдралын хэв маяг тєдийгvй хэл ус нь хvртэл єєр болжээ. Энэ бол миний л дvгнэлт.

-Та ингэхэд улс тєрєєс ангижирсан хvн vv, vгvй юу?

-Монголын нийгмийн бvх хvн ямар нэгэн хэмжээгээр улс тєртэй холбоотой. Улс тєрєєр чи оролдохгvй бол улс тєр чамаар оролдоно гэдэг шvv дээ. Тэр дундаа ДНБ-ийхээ тал хувийг тєр нь за­хиран зарцуулдаг манайх шиг оронд иргэд тєрєєс хэтийдсэн хамааралтай. Тэр утгаараа бол бусдын л нэгэн адил улс тєрєєс ангид биш байх. Харин улс тєрийн идэвхтэй vйл ажиллагаанд бол оролцохоо хэдийнэ больсон. Гэхдээ улс тєрийн анализ, дvн шинжил­гээ байнга тогтмол хийж суу­даг шvv дээ.

-Ингэж асуусны учир нь УИХ-ын гишvvн, сайд бай­сан хvмvvс “Улс тєрд нэг орчихоор гарах хаалга нь олдохгvй юмаа” гэж ирээд л ярьдаг байхгvй юу. Тэ­гээд єтєлж хєгширтлєє тэнд байх гээд зууралдаад байх юм.

-Манайд улс тєрєєс анги­жирвал vхэж дуусах хvн зєн­дєє байна. Хэрвээ тэр улс тєрєєс нь салгачихвал голын эрэг рvv чулуудчихсан загас шиг хэд ангалзаад л vm
UrbanCultureParanoia
Энэ Энхбаярыг улс тєрєєс гарга­чихвал яах бол, амиа хорлох болов уу?

-МАХН энэ сонгуулиар тийм хvмvvсээсээ холдох бодлого барьж байх шиг санагдах юм. Танд тэгж анзаарагдаж байна уу?

-Vгvй байх аа. Улс тєрд туршлагажсан хvмvvс бол ер нь бол хэрэгтэй. Гандиг хар л даа. Тємєр хатагтай энэ тэр нь ч юу юм бэ. Гялалзсан ухаантай, аймаар мундаг нь ч бас юу байхав. Гэхдээ олон нийттэй харилцаж чаддаг, багийн тоглолтод зєв явж чаддаг. Чадаж л байна. Тэр туршлагатай улстєрч болсон байна шvv. Ийм хvмvvсээсээ салж яах юм бэ. Лvндээ­жанцан, Дэмбэрэл, Баяртсай­хан гээд ху намын туршла­гатай ч, зєв ч улстєрч зєндєє байна. Ийм хvмvvс чинь олон жилийн шалгар­лаар бэлтгэгд­сэн солих шаард­лагагvй хv­мvvс шvv дээ. Мань Нямдорж ч гэсэн байж л байг л дээ. Хэдийгээр мэдлэг боловсро­лоор умаа­хан боловч уул нь шудрага ухаантай юм шvv дээ. Пар­ламентад шалгарал явагдаад л байгаа. Баярцогт, Бат-Vvл, Оюун, Бадам­дам­дин, Мєнх-Оргил, Гончигдорж гээд шал­гарлаар тодорсон, мэргэшсэн, ажлаа мэддэг хvмvvсийг сольж юугаа хий­нэ. Шинээр хvн олж тодруу­лах чинь тийм амар юм биш шvv.

Нийгэм маань тєлєвшиж байна, да­гаад парламент тєлєвшиж байна, энэ явцад мэддэг чаддаг хvмvvс ч тє­лєв­шин тодорч байна.

-Одоо шинээр дэвшиж байгаа хvмvvс дотор УИХ-ын гишvvн болчоосой гэж бодох хvн танд байх юм уу?

-Байлгvй яахав. Юун тv­рvvн Тэмvvжин, Бурмаа хоё­рыг нэрлэмээр байна. Бур­маа бол хорин жил улс тєрєєр явж хар ажлыг нь хийсээр мэргэшсэн, гэхдээ парламен­тад шинэ хvн. Тэмvvжин бол шинэ vеийн анхны мэргэшсэн тєлєєлєгч санагддаг юм. Араас нь зєндєє шинэчvvл гарч ирж залгамжлах байх л даа. Даанч энэ удаа тэр хоёр хоёулаа мєнгєгvй юм билээ. Энэ сонгууль єргєтгєсєн тойр­­гоор болох учраас хvс­сэн хvсээгvй их мєнгє орно. Хэрэв энэ хоёр гишvvн бо­лоод сонгогдчихвол Монголд улс тєрийн тєлєвшил сууж байна, мєнгє нэгдvгээр асуу­дал биш болж байгаа юм бай­на гэж vнэмшье дээ.

-Цаашид ингээд л мєн­гєний сонгууль болоод байх юм болов уу?

-Пропорциональ хэлбэ­рээр болбол тийм их мєнгє гарах учиргvй л дээ. Тэгээд ч улс тєрийн нам дэвших ги­шvvнийхээ тєлбєрийн чад­варт дулдуйдах шаардлагагvй юм. Энэ тухай би 18 жил ярьсан, одоо бvр залхчихлаа байна.

-Гvндалай танай намд буцаж ирсэн нь хачин vзэг­дэл боллоо. Та хувь хvний­хээ хувьд энэ vйл явдлыг юу гэж бодож байна вэ?

-Би тэр vед гадаадад бай­сан л даа, гэхдээ нэг их гаж юм олж харахгvй л байна. Улсууд нэг юмыг огт анзаар­сангvй. Элбэгдорж их тодор­хой хэлсэн. “Манай намд хvн яаж элсч ордгийг та нар ха­раа биз дээ. Хэн дуртай нь єргєд­лєє єгєєд л элсдэг юм” гэж. Тэгж л хэлсэн. Тэрнээс Гvн­далайн ємнє ямар ч ха­риуц­лага хvлээгээгvй. Ємєє­рье ч гээгvй, дэвшvvлье ч гээгvй. Нам аль ч иргэнийхээ ємнє нээлттэй байхад буруу юу байна?

-Танай намыг улс тє­рийн хоргодох байр шиг болгож харагдуулсанд л Гvндалайн гавьяа оршиж байгаа юм шvv дээ.

-Улс тєрийн хоргодох байр болсон уу, хоргодох байр гэж олж харсан уу гэдэг тусдаа асуудал шvv.

-Гvндалай гишvvн “Хат суусан улстєрчдєд баяр­лалаа” гэж нэг нийтлэл бичсэн. Танд болон Бат-Vvлд их баярласан байсан байх шvv. Тэр нь нєгєє прокуророос бичиг ирэхэд танай нам тvvнийг хам­гаалж vлдсэнд л тэгсэн юм шиг байгаа юм. Гэтэл тэр ємнє нь таныг эмнэлэгт сэхээнд байхад “Чи vхэх болоогvй юу” гэж утасдсан гэдэг юм билээ. Энэ vнэн vv?

-Тийм юм болох нь бол­соон. Миний бичсэн нэг нийт­лэл дотор одоо шинээр улс тєрийн нам байгуулаад бvтэх­гvй гэсэн vг єгvvлбэр орсныг хараад л єєрийгєє хэлж байна гэж боож vхэх гэсэн юм шиг билээ. Тэр яахав дээ, хvнийг нь ойлгож болох л байх. Харин сая дєрвєн гишvvнийг татгал­зуулахаар нэрийг нь оруулж ирэхэд vvний эсрэг болохоо­роо л хєдєлсєн. Миний хувьд хэн гэдэг нь биш зарчим нь гол зvйл. Парламентыг инс­титуцийнх нь хувьд гутааж хvчгvйдvvлэх гээд байна шvv дээ. Процессыг нь би сайн мэдэх юм. Энэ дээлтэй нєхєр Солонгост очоод тэдний Ерєн­­хийлєгчтэй уулзахдаа казинод тоглосон хvмvvсийн бичлэгийг нэхсэн юм билээ. Наад захын ёс гурим баримт­лахгvй. Тэр чинь Хойд Солон­гос биш шvv дээ. Тагнуулын шугамаар хэдэн нэр гар­гуулс­наа байсхийгээд л ху­вийнхаа “Зууны мэдээ” со­нинд хэвлvvлж, “ТВ9”-єєр яриад байгаа биз дээ? Ингэж болохгvй л дээ. Очиж мате­риалаа хэнээр гардан ава­хуул­сан гэж санана. Бvр ч ой гутмаар. Элбэгдоржийн хэл­сэн нэг vг бий шvv дээ. “Дээл­тэй мангасыг гааруулж бо­лохгvй” гэж. Гvндалайн хувьд муу муухайн хvvдий бас биш л дээ. 2000-2004 онд мангас ид галзуурч байхад сєрж зогссон ганц хvн нь байх шvv. Монгол Улс нэг хvний эрх­шээлд тийм ч амар орчих­доггvй юм гэдгийг харуулсан. Юутай ч Монголын ардчилал амь бєхтэйг хvмvvст ойл­гуулсан байх.

-Таны хувийн амьдра­лын талаар жаахан асууя л даа. Та хоёр охинтой билvv?

Тиймээ.

-Хvv байхгvй юу?

-Надад ил далд тарьсан vр байхгvй.

-Бодвол охидууд чинь том болсон биз дээ?

Том нь Санхvv эдийн засгийн дээд сургууль тєгс­лєє. Санхvv эдийн засгийн сургууль гэдэг байх аа, Арс­лантай гvvрний цаана байдаг чинь?

-Бага нь хэдтэй вэ?

Дунд сургуулийн есдv­гээр ангид сурдаг.

-Авгай чинь юу хийдэг хvн бэ?

-Манай авгай энэ хажуу талын єрєєнд Коллинзийн англи, монгол толь хийгээд сууж байна. Физикч мэргэж­лээр дээд сургууль тєгссєн. Дараа нь генетикээр аспиран­турт суралцаад генийн инже­нер болсон. ШУТИС-д гене­тикийн баг­шаар ажиллаж байгаад одоо ажлаасаа га­раад Оксфордын толь хийж дуусчихаад Кол­линзийн толь хийж байна. Монголд хийж байгаа анхны стандарт толь шvv дээ. Бид эрхийг нь ху­далдаж аваад ажиллаж байна.

-Хvvхдvvдээ та єєрийн­хєє ажил руу “уруу татах­гvй” юм байгаа биз дээ?

-Vгvй, яах юм бэ. Тэд єєрсдєє л єєрсдийнхєє зам мєрийг олох ёстой. Сонгосон зам мєрт нь туслах бол єєр хэрэг.

-Авгайгаа бол аль хэ­дийнэ “уруу татаж” амжаа шив.

-Vгvй би уруу татсан гэж vv? Манай хvн улс тєр огт сонирхдог ч vгvй. Намайг улс тєрєєс холхон байгаад хам­гийн их баярладаг хvн. Зvлгэн дээр зvгээр л гэрээ бариад амьдрахыг илvvд vздэг. “Ямар амьдарч чадахгvй байгаа биш улс тєрєєс холхон бай” гэдэг байхгvй юу. Одоо намайг нэр дэвшихгvй ба­гаад хамгийн их баярлаж байгаа хvн бол манай эхнэр шvv дээ.

-Тийм байх шvv, нээрээ.

-Хvн єєрийнхєєрєє амьд­рах шиг сайхан юм хаана байгаа юм бэ.

-Уучлаарай, таны ээж аав одоо байдаг уу?

-Аав маань нас бараад хэдэн жил болж байна. Био­логийн ухааны доктор хvн байсан юм. Ээж минь энх тунх тэтгэвэрт байна. Уул нь газар зvйн багш байсан.

-Хєдєє юv, хотод уу?

-Манай аав ээж хоёр маань хєдєєнєєс дєч тавиад оны vед л сургууль соёлын мєр хєєж хотод орж ирсэн хvмvvс шvv дээ. Тэгээд л хотын иргэн болсон. Аав маань Завханы Цагаанхайр­ханд тєрж єсєєд хонь ха­риулсаар хорь шахаж байж хотод орж ирсэн.

-Ээж тань аль нутгийн хvн бэ?

-Євєрхангайн Нарийн­тээл сумынх. Бас л хотод ирж амьдарсан. Энэ л хотод амьд­ралаа холбож сургууль соё­лоо тєгссєн улс. Тэр vеийн сэхээтнvvд сургуулиа тєг­сєєд аль нэг газар хуваари­лагддаг байлаа. Аав Архан­гайд хуваарилагдаад л тэнд ажиллаж байхад нь би тєрсєн. Дараагаар нь Хєвсгєлд ху­ваа­рилагдаж би тэнд анх сургуульд ороод л. ХХ зууны монголчууд хэрхэн иргэншиж байсан, тэр цаг vеийн л жиш­гээр амьдарч байсан байдаг. Энэ Улаанбаатар хотод чинь гуч дєчєєд он хvртэл хэдэн лам, гадаадын иргэд л амь­дарч байснаас єєр суурьшиж амьдарсан хvнгvй л байсан шvv дээ. Цэнддоогийн “Соё­лын довтолгоо”-нд энэ тухай тодорхой єгvvлсэн байдаг даа. Тэр л дvр зураг. Тэгэхээр би хотын нэгдvгээр vеийн иргэн байх нь. Харин миний хvvх­дvvд хоёрдугаар vеийнх нь иргэд болон єсч байна шvv дээ.

-Та эхээс хэдvvлээ вэ?

-Гурвуулаа. Би айлын том нь. Хоёр дvvтэй.

-Дvv нар чинь юу хийдэг хvмvvс вэ?

-Зvгээр л ажлаа хийгээд л амьдарч байгаа хvмvvс. Бусдын л адил.

-Та хийж байгаа ажлаа­саа таашаал авч аз жар­галтай амьдарч чадаж бай­на уу?

-Би ер нь цаанаасаа амьд­­­ралд азтай хvн дээ. Хийсэн оролдсон болгон маань ихэнхдээ л бvтэж байдаг. Сvvлийнх нь гэвэл хэвлэлийн компани байгуул­сан. Тvvнээс ємнє хувиараа юм хийгээд л, ном бичээд, борлуулаад амьдарч байсан. Цэнддоотой нийлээд компани байгуулаад жил хагас боллоо. Хурдан томорч байна. Хvн дуртай юмаа хийх чинь их урамтай юм. Бас єєрийнхєє юманд ажиллана гэдэг бvр сайхан. Хєдєлмєрєєрєє мєн­гє олох чинь бас урамтай шvv дээ. Хvн єєрийнхєє дур­тай ажлыг хийгээд тvvнээсээ баялаг бvтээж чадаж байгаа бол тэр аз жаргал. Хvн бvхэн л тэгж амьдрах юм бол нийгэм сайхан болно л доо. Єнгєрсєн хугацаанд би Мон­голын зах зээлд 600 мянга орчим ном борлуулсан байна лээ. Энэ бол том тоо. Гадагшаа зарсан номыг тоолохгvйгээр 600 мянган ном гэдэг бага биш шvv. Энэ л надад аз жаргал­тай, сэтгэл дvvрэн, бас га­раараа бvтээсэн баялагтай амьдрах баталгаа єгч байгаа байхгvй юу.

-Энэ таны хvсэн хvлээж байсан амьдрал мєн vv?

-Энэ амьдралд би юм юм л vзэж, бас дуулж байсан. Надад єєрєє єєрийнхєєрєє амьдрах нийгэм л хэрэгтэй байсан. Тэр нийгмийг бид 1990 онд байгуулж чадсан. Єєр би юу хvсэх юм бэ. Ардчиллаас ємнє єєрєє єєрийн­хєєрєє амьдарч бол­дог­гvй заавал хvний хvсэл сонирхолд нийцэж амьдардаг байсан шvv дээ. Одоо бол хvссэн нийгэмдээ амьдарч байна. Ийм нээлттэй нийгэмд амьдарч чадахгvй уснаас нь гаргаад эрэг рvv чулууд­чихсан загас шиг ангалзаад vхвэл миний л хохь. Энэ нийгэмд хичнээн олон хvн хєлєє олж байна, бас хичнээн нь олж чадахгvй байна. Гэтэл бас хичнээн нь бусдын юмаар амьдрах гэж тэмvvлж байна вэ? Тєрийн байгуул­лагад ажиллаж буй vй олон хvн бvгдээрээ биш гэхэд олонхи нь бусдыг дарамталж амьдрахыг хvсч байгаа. Гаа­лийн байцаагч болох гэж хэ­дэн саяыг тєлдєг гэлээ. Шvvгч болохын тулд єгдєг хахууль хэд байдгийг дуулсан уу?

-Дараа нь тэрийгээ олох гэж ажиллана.

-Тэрийгээ нєхєх гэж vзнэ дээ.

-Энэ чинь нєгєє УИХ-ын гишvvн болох гэж зvтгэ­дэгтэй л адилхан байгаа биз дээ?

-Тєр бол зайлшгvй зvйл. Хичнээн муу хэлээд тєргvй нийгэм vгvй. Тvvнээс гадна тєр хvчирхэг байх ёстой. Энэ нь тєр данхар толгойтой байна гэсэн vг биш шvv дээ. Ингэ­хээр тєрийг ерєєсєє vгvйсгэх, институцийнх нь хувьд гутаах нь утгагvй явдал. Бид хууль тогтоох институцитэй байх ёстой, тэр нь хvмvvсээс бvрдэнэ, хэн нэг нь тэнд очих л ёстой. Хэрэв хууль тогтоох болон бусад тєрийн инсти­туцийг vгvйсгээд унавал мангас амилж галзуурна шvv дээ. Гагцхvv тєр нь хvмvvсийн мєнгєєр хvмvvст vйлчилдэг байгууллагын хувьд ажлаа зєв, шударга, ном ёсоор нь хийх тухай л ярьж байна. Одоогоор манайд 130 мянган хvн тєрєєс цалинжин ажиллаж байгаа. Vvний 40 шахам мян­га нь захиран зарцуулах эрхтэй байгаа байхгvй юу. Энэ захиран зарцуулах эрх­тэй байгаа хvмvvсийн 90 хувь нь хулгай хийж байгаа. Нээ­рэн шvv. Тэгэхээр энэ нь нийгмийн шинжтэй урхаг єв­чин болжээ. Гэтэл энэ Авли­гатай тэмцэх газар юу хийж байна гэж бодно. Єчигдєр тэд Болормаа сайдтай хамтарч ажиллахаар боллоо гэдгээ зарлаж гар хєлийн vсэг зу­ралцаж байх юм. Хєєрхий тэр эмч, багш нар чихэр шоколад аваа л биз. Энэ чинь Авли­гатай тэмцэх газрын хийдэг ажил биш байхгvй юу. Би чамд нэг жишээ хэлье. Согтуу жолооч 30 мянган тєгрєг єгєхєєр нь нэг цагдаа авчих­жээ. Нєгєєх нь архи нь гаруут матааны утсаа байнга зарлаж байдаг газар руу шургахгvй юу даа. Нєхєр энэ хэрэгтээ жил шоронд суухаар боллоо. Ийм хэргийг хаана шийдэх ёстой вэ? Авлига мєн vv гэвэл мєн л байх. Гэхдээ vvний тєлєє л Авлигатай тэмцэх газрыг байгуулаагvй. Бас саяхан тємєр замд ажилладаг нэг нєхєр галч ажилд аваад жаахан юм авчихжээ. Эхнэр, нєхєр хоёр хоёулаа шорон хусав аа. Авлигатай тэмцэх газар мєн том хэрэг илрvvлэв ээ. Аль алиныг нь матаасаар. Vvнийг чинь дvvргийн юм уу, сумын шvvх, цагдаа л ший­дэнэ биз. Одоо Болормаатай хамтарч ажиллана гээд гарын vсэг зурлаа. Чихэр, шоколад­ны хэрэгтэй баахан эмч, багш нарыг шоронд хийх нь. Хэр­вээ тэр Авлигатай тэмцэх газар байж ажиллах ёстой юм бол тэр захиран зарцуулах эрх эдэлж байгаа хvмvvсийн их хэмжээгээр хулгайлж бай­гаад л хяналт тавьж барих ёстой. Ийм vйлдэл бол ний­гэмд чихэр шоколаднаас илvv их хохирол учруулж байгаа юм. Дээр хэлсэн 40 мянгаас чинь гурван мянга орчим албан тушаал байна уу даа, жинхэнэ vvр овоохой нь болж
UrbanCultureParanoia
нийгэмд хамгийн их хохирол учруулах бололцоотой. Тэгэ­хээр ту­хайн тэр хvн хулгай хийж магадгvй гэдгээр нь биш ту­хайн тэр албан тушаалын мест авлигад автагдах магад­лалтай гэдгээр хараа хянал­таа тєвлєрvvл­мээр. Тэдэн дээр л хяналт тавьчихад болох юм. Тэрнээс тэр чихэр шоколаданд чинь сургуулийн захиргаанаас эхлээд эдийн засгийн гэмт хэргийг мєрдєх цагдаа гээд хариуцаж болох єєр олон газар бий. Гэтэл одоо бол хэнийг ч ямар ч хэрэгт оруулж барьж хорьж болдог боллоо. Удахгvй ингэ­нэ. Ээж нь хvvхдээ алгадаж уйлуул­чихаад шоколадаар хуурч аргалсан авлигын хэ­рэг бvрт­гэгдэх вий. Ингээд ээж жилийн тэнсэн авна, авлигын дарга ажлаа сайн хийсэн гэж харьяа­тын тэмд­гээр пинжээкээ мя­лаана. Уг нь авлига гэдэг бол нэгдv­гээрт зєвхєн тєртэй холбоо­той асуудал. Хоёрду­гаарт, зєвхєн тєрийн хамгийн ихээр захиран зарцуулах эрхтэй албан тушаалтнуудад хамаа­ралтай хэрэг. Хvнд нь биш албан тушаалд нь хамаатай байхгvй юу. Гэтэл одоо хvнийг нь мєрдєєд тагнаад байх юм. “За, Баабар тэндхийн дарга болоодохлоо. Энэ юу хийх нь вэ” гээд утсыг нь чагнаад, дурандаад хэвт­чихдэг. Одоо бол бvр дам­пуурч гvйцлээ л дээ. Бид Хvний хєгжлийн сантай нийлж Оксфордын их сургуулиас гаргасан “Тєр ба авлига” гээд сурах бичиг орчуулж гаргасан. Тэнд авил­га гэж юу болох, ямар хэрэг хамаардаг, ний­гэмд ямар хохирол учруулдаг, яаж тэмц­дэг талаар маш тодорхой бичсэн байна билээ. Би хэн­хэглээд Авлигатай тэмцэх газар руу утасдаж ийм ном гарсан тухай дуулгасан юм. Гэтэл манайд хоёрыг хvн бэлэглэсэн, илvv хэрэггvй гэнэ билээ. Бичиг vсэгтэй хvнийхээ тоогоор олж авсан юм байлгvй.

-Ингэж ярьдаг хvмvvс олон болж дээ. Хvрэлсvх, Гvндалай нарыг эхнээс нь шалгаад тогтоогоод ирмэгц “Єє энэ чинь Ерєнхий­лєг­чийн vгэнд ороогvй учраас ингэж байгаа юм” гэх зэр­гээр улс тєржvvлэн тайл­барлах хандлага их болсон байна шvv. Хэдэн тэрбумын хажууд ганц фургон бол жижигхэн л дээ. Гэхдээ л энэ vнэн бол гэмт хэрэг шvv дээ.

-Улс тєрийн зорилгодоо байгаа байхгvй юу. Чи єєрєє бод л доо. 14 тэрбум тєгрєг хулгай хийжээ. Хулгайлсан мєнгєнєєс нь Хvрэлсvх ав­чээ. Хууль бол vг vсгээр явдаг болохоос логикоор явдаггvй шvv дээ. Тэгэхээр энэ утгаа­раа бол гэмт хэргийн шинж байгаа нь vнэн. Гэхдээ Хv­рэлсvхийн энэ асуудал нь єєрєє фургондоо байгаа юм огт биш. Хvрэлсvхдээ ч бай­гаа юм биш. Сонгууль Хєвс­гєлд болсон. Сонгуулийг Баяр удирдсан. Сонгуулиар Энх­тvв­шин гарч ирсэн. Тэнд зарцуулагдсан бvх хандив МАХН-ын асуудал. Энэ бvхэн рvv онилж тєвлєрvvлж зохион байгуулж байгаадаа л асууд­лын зангилаа бий. Тэрнээс Хvрэлсvхээс л гэмт хэрэг олдохгvй байв гэж дээ. Улс тєрийн чиг хандлага нь энэ цэгт л онилогдож байгаа юм.

-Сонин сонины хаалга татаж аяга цай горилдог, худлаа vнэн юм цаасан дээр эрээчдэг бvхэн наад задаргааг чинь хийж байна. Ийм “цэцэн туулайнууд” олширч хvн бvхэн улс тєр­жvvлсэн тайлбар хийгээд байхаар залхах юмаа.

-Хvн бvхэн єєрийн тайл­бар хийх эрхтэй, тийм vv?

-Бvгд л ингэж ярьж байгаа болохоор арай л эрvvл биш санагдаад байх юм. Олонхитой санаа ний­лээд байвал биш болж бай­гаагийн шинж гэж нэг vг байдаг байх аа?

-Тєрийн ямар ч хуулийг нийгмийн 20 хувь нь эсэр­гvvц­дэг ээ гэж vг бас бий. Судалгаа хийгээд vзвэл чи­ний ярьж байгаа шиг биш, харин ч нийтээрээ эсвэл 50 хувь дэмжиж байгаа ч юм билvv? Чиний яриад байгаа бол чиний л явсан хvрээ. Чи тэр хvрээндээ ч судалгаа хийгээгvй. Сэхээтний нийгэм бол улам л их задаргаа хийж байгаа. Гэхдээ асуудлын нєгєє тал гэж байна. Аливаа гаргасан хууль журмыг нийг­мийн 50 хувиас дээш нь эсэргvvцэх буюу зєрчиж бай­вал энд хуулийнх нь буруу байдаг юм. Манайд сая болтол мєрдєж байсан татварын хууль vvний жишээ. За, тэгэ­хээр ямар ч зєв сайн хууль гаргалаа нийгмийн тодорхой хэсэг заавал эсэргvvцнэ. Тэгэхээр хvн бvхэн задаргаа хийх, тvvнийгээ ил гаргаж хэлэх эрхтэй. Тэгээд миний гаргаж байгаа задаргаагаар бол асуудал Хvрэлсvхдээ биш, МАХН-ыг яллах, Баярыг яллах, ер нь парламентын тогтолцоог муутгаж харагдуу­лах зорилготой гэж харж байна. Тэрнээс Хvрэлсvх бол яах вэ, жижигхэн хvн. Хич­нээн хэрvvлч байгаад жижиг­хэн хэвээрээ. Нийгэмд тvv­ний эзлэх байр суурь гvйцэт­гэх роль бол цэг л тєдий. Єнєєдрийн байдлаар бол Ерєнхий сайд руу дайрах, МАХН-ыг гутаан доромжлох нь ид моод болж байх шив. “ТВ9”-ийг асаагаад vз. Энэ ху нам, тvvний удирдлагыг гу­таан доромжлох ганцхан ажил­­тай болчихож. Ингэхээр ямар нэг зорилго цаанаас нь харагдаад байгаа биз?

-Таныг ингэж ярихаар МАХН-ыг, С.Баярыг дэмжиж байна гээд л хэл ам vvсэх байх даа?

-Би Санжийн Баяртай гу­чин жил нєхєрлєж байгаа дотно сайн найзууд. Тэр энд ямар хамаа байна. Бид хоё­рын аль аль нь бэртэгчин биш учраас vvнийгээ нууж хааж хачин хачин болоод байдаг­гvй. Гэхдээ би Ардчил­сан намын гишvvн. Энэ на­мыг ялуулахын тєлєє би са­налаа єгнє. Энэ бол ху намын дарга хэн болохоос хамаарах асуу­дал биш. Гэхдээ тэрнээс vл хамаараад энэ улс орныг авч яваа улс тєрийн хоёр том хvчний аль нэгийг нь байхгvй болгочихвол Монголын улс тєрийн тэнцвэр алдагдана. Улс оронд л хортой. Тийм учраас МАХН, Ардчилсан нам хоёр хоёулаа хvчирхэг байх ёстой. Тэгж гэмээнэ тэнцвэр бий болно. Тэнцвэр алдагдвал ямар байдгийг 2000-2004 онд харуулсан. Бvх эрх мэдэл нэг намын юмуу, нэг хvний, бvр тодорхой хэлбэл нэг гэр бv­лийн гарт тєвлєрсєн. Улс орны амин чухал асуудал шийдэгдэхэд ямар ч эсэргvv­цэл байгаагvй. Тэгээд яасан, олигтой шийдвэр гарсан уу гэвэл vгvй. Яахав, газар хувь­чилсан ганцхан сайн шийд л гарсан байх. Гэхдээ л бас хувийн зорилго сонирх­лоор дамжиж гарсан. Бусад нь тэгээд л идсэн уусан, бv­лэглэсэн, одоо бидний яриад байгаа авлигын бvхэл бvтэн системийг vvсгэсэн шvv дээ. Харин би одоогийн байгаа энэ парламентыг Монголын тvv­хэн дэх хамгийн сайн пар­ламент гэж хэлнэ. Эд хичнээн ажил хэрэгч байв аа. Хvмvvс болохоор хэрvvлийг нь л дєвийлгєєд байдаг. Хэрvvлтэй л байвал баланс барьж байна гэсэн vг шvv дээ. Энэ парла­мент Монголыг дэлхий дээр хамгийн сайн татварын сис­тем­тэй орон болгож єглєє. Тэгж ярих юм бол, хичнээн олон эрх зvйн єєрчлєлтvvдийг хийв ээ. За яахав эдэн дотор хулгай хийсэн хvмvvс байгаа л байх. Гэтэл баригдаад бай­на шvv дээ. Тvрvvчийн пар­ламентаас хэзээ хэн бариг­даж байсан юм бэ. Улайм цайм баримт нь байхад улаа­наараа эргэлдээд л суугаад байдаг. Одоо бол бvр дєрєв, таваараа баригдаж ирээд байна аа даа. Тэгэхээр хя­налт сайн байна гэсэн vг. Бас нэг жишээ хэлье. Энэ хоёр намд сонгуульд хэрэглэх мєнгє олдохгvй байна. Нэг телевиз­тэй гэрээ байгуула­хад л 150-аас дээш сая тєгрє­гийн тєсєв гарч байна. Гэтэл єнєє мєнгє нь байдаггvй. Хуучин бол энэ мєнгийг ул­саас хулгай хий­гээд олчихдог байсан байхгvй юу. Одоо бол бие биеэ хяначихаад хулгай хийх бо­ломжийг нь хаачихаад байна. Бие биеэ сайн хардаж бай­на. Энэ бол дэвшил. Тэгэ­хээр энэ парламент сайн парла­мент. Ухаантай хvмvv­сээр дvvрчихээд тэр биш шvv дээ, тэнцвэртэй байгаа даа л хамаг шvvлт нь байна.

-Тэгээд хамгийн сайн энэ парламентад сул тал гэж байна уу?

-Сул талгvй байх юм бол тэр нь єєрєє хамгийн сул тал болно шvv дээ. Энэ парла­мент олон сул талтай. Хэлье л дээ. Ажил явж єгдєг­гvй. Бие биеэ бойкотлоод байдаг. Хардлага нь хэрээс хэтийд­сэн. Хvч тэнцвэрийн муу тал болох хуйвалдаан их гардаг. Нэгэнт дангаараа хэн нь ч шийдвэр гаргаж чадахгvй болохоор дундуур нь хувийн эрх ашиг хєєцєлдсєн хогийн гарууд шургах боломж єргєн­тэй. Гэхдээ л Симбатайгаа, Жагаатайгаа, Ням­дорж­той­гоо, Шаравдоржтойгоо комоор нь аваад vзвэл яах аргагvй сайн парламент. Тэгэхээр дахиад ийм тэнцвэртэй пар­ламентыг л сонгох хэрэгтэй. Тэрнээс ухаантай хvмvvсийг нэг дор цуглуулахдаа гол нь биш. Ньютоныг парламентын гишvvн болгож vзсэн гэж байгаа. Хэдэн жил болоход ганцхан vг л хэлсэн нь “Бvг­чим байна, наад цонхоо он­гойлгочихгvй юу” гэсэн юм гэнэ лээ. Тэгэхээр парламент бол нийгмийн зєв тусгал бо­лохоос биш єндєр айкюгийн цуглуулга биш, тооны олим­пиадын баг биш. Солиотой хvмvvс энэ нийгмийн хэдэн хувийг нь эзэлж байна тэр нь парламентад тусгалаа олно шvv дээ.

-Та яагаад Шарав­дорж гишvvнд ийм муу байдаг юм бэ?

-Тэр надад хувьчлан гэм хийгээгvй байх аа. Тийм зин­дааны хvн хийе гээд ч чадал нь хvрэхгvй. Харин би тийм муухай хvнийг vзэж чаддаггvй юм. Хvнийг матаад мууг нь vзээд, бєгсийг нь ухаад, гvтгээд, худал засдаг зан гаргаад явдаг балиаруудыг угаасаа би vздэггvй. Миний л зан тэр. Тvрvvний парла­ментад даа, Энхтуяа гэж нэг гишvvн байлаа. Тэднийх зус­ландаа гарчихсан байхад нь хажуу айлд нь нэг хvн хахаад vхчихэж л дээ. Гэтэл сонинд тэр хvнийг Энхтуяа гишvvн ам руу нь яс гудраад алчих­сан гээд биччихгvй юv. Тэг­сэн єнєєх чинь гомдоод шvv­хээр яваад зарга vvсгэлээ. Харин нєгєє сониныхон нь “Тэгж ярих юм бол бичсэн хvн нь энэ байна” гээд шvvхэд баримтаар vзvvлсэн гэж бай­гаа. Тэрийг Шаравдорж зо­хиож бичээд бас зvгээргvй бичлэгийн шагналаа гарын vсэг зураад авчихсан байдаг юм. Би зvгээр л ганц жишээг нь л ярьж байна. Тvvний бvх амьдрал, бvх vйлдэл нь ийм. Тvрvvчийн нийгэмд ийм хv­мvvс сvргээрээ байсан. Эд­нийг амьдруулдаг хєрс нь болж байж дээ. Одоо ч ийм хvмvvс нийгэмд багагvй vvрэг гvйцэтгээд тэр л аргаа­раа яваад байгааг бодоход манай нийгэм шинэчлэгдэж дуусах єдий байх шиг. Би vнэхээр тvvнийг зурагтаар гарахаар нь хvvхдvvдээ дуу­даж харуу­лаад “ном сурахгvй ажил хийхгvй болбол ийм адгийн амьтан болно шvv” гэж сур­гам­жилдаг юм.

-Явж явж Эрvvгийн хуу­лиас алга болсон 272 ду­гаар зvйл ангийг хассан буруутан бараг Шаравдорж гишvvн болох дог шvv.

-Тэгж л таарна. Хамгийн тvрvvнд босч ирээд л ширээ шаагаад “Энийг алга болгосон нь хариуцлагагvй ажил” гээд л нvvр дvvрэн ярилцлага єгсєн шvv дээ. Казиногийн хэргээр УИХ-ын гурван ги­шvvн яллагдахад хамгийн тvрvvнд ярьж зvтгvvлж бай­сан хvн дээ. Гэтэл саяхан єєрєє казиногийн хууль ба­риад ороод ирж байх жи­шээтэй. Шагнал л хуссан бололтой. Хамт ажилладаг асан нэг мэргэжлийн, зvгээр­гvй бас сайн найзаа гэж нэр­лэж байсан хvнийгээ “vзэг авсан” гэж зvтгэл са­наачилга гарган орилж гvй­сээр шоронд хийж амь насаар нь тоглочи­хоод єєрєє болохоор ядахнаа санаа зо­вохгvй байгаа юм даа. За энэ яриаг орхиё. Тийм адгийн шаарын тухай хэрэг зав гарган хєєрєлдєх ямар хэрэг байна. Ер нь тэгээд яриагаа тэр чигээр нь єндєр­лєе. Ямар удаан ярилцчихав аа, чи бид хоёр. Эцэст нь би чамд єєр юм ярьж єгье. Говьд Хєвсгєл нэртэй нэг толгой байдаг юм. Хєвсгєл гэдэг нь “хєх ус нуур” гэсэн тvрэг vг л дээ. Элсэн говьд яахаараа ийм нэр байдаг билээ? Хот­гойдын Чингvнжавын бослого дарагдсаны дараа хєвчид нуугдаж байжээ. Гэтэл нут­гийн хэдэн шаар нь ховлож барьж єгсєн байдаг юм. Ингэ­хээр тэднийг бусад нь vзэж чада­хаа болиод хавчина биз дээ. Тэд Манжийн хаанд да­хин хандан нутаг шилжvvлж єгє­хийг хvссэн дагуу говьд газар зааж єгчээ. Ингээд хvний нутагт олон vеэрээ зовсон доо. Говийн ганц толгойг нут­гаа санаж ийм нэр єгсєн аж. Тэднийг одоо болтол “тос­гоны­хон” гэдэг. Тосгон бай­гуулсан юм биш ээ. Ядуу зvдvvгийн эрхээр жин тосож гvйн гуйлга гуйдаг байж. Тосож гvйдгvvд гэсэн утгатай юм. Хэдэн vеэрээ єлєн явсан болохоор тэдний хом­хой гэж тоймгvйгээс гадна хажуугаа­раа єнгєрсєн но­хойд хvртэл атаархаж явдаг болсон. Бур­хан гэж байдаг л байхгvй юу даа.

-Цаг зав гарган ярилц­санд баярлалаа, УИх-д нэр дэвшилгvй тааваараа сай­хан амьдраарай.

-Ерєєлєєр болог.
UrbanCultureParanoia


Баабар ингэж өгүүлэв

Форэст Гамп гэж аугаа кино бий. Үзээд ханашгүй. Мань Гамп нэлээдгүй зүүлэг нэгэн. Оюуны хомсдолтой биш гэхэд юутай ч дутагдалтай. Гэхдээ их зөв сайхан хүн. Тэр нөр хөдөлмөрөөрөө тэрбумтан болж Форбэс сэтгүүлийн хавтсан дээр хүртэл гарчээ. Америк бол гуйлгачинд ч эрдэнэс атгуулдаг аугаа бололцооны орон. Ингэж ч их суртчилдаг. Эрх чөлөө юуг ч юу ч болгож хувиргадаг аж. Ухаан хомс Гамп хүртэл тэргүүн баян болж байна. Энэ бол америк мөрөөдөл. Амьдрал дээр тэр бүр тохиолдохгүй л байх. Гэхдээ л жар далаад оны үед дэлхийн хамгийн баян гэгдэж байсан Харолдсон Л. Хант ердөө дөрвөн жилийн боловсролтой, нэн ядуу нэгэн байжээ. Тэрээр нефтийн их орд гарах хэсэг эзгүй газрыг хөзрийн мөрийгөөр хожиж баяжих гараагаа эхэлсэн гэдэг. Өнөөдөр дөрөв хуваагдчихаад дөрвүүлээ дэлхийн хамгийн том компанид тооцогдож буй Вол Мартын гэр бүлийн эхийг тавигч ядуу зүдүү амьдрал туулж явсаар өөрийн нэг насандаа хорвоогийн хамгийн мөнгөтэй эр болсон. Америкт ийм жишээ их бий. ХХ зуунд өөр олон газар ийм хүмүүс олноор төрсөн. Эднийг сэлфмэйдмэн буюу өөрөө өөрийгөө босгосон хүн гэж нэрлэдэг.

Баячууд, ядуучуудын хооронд мөнхийн зөрчил байсан. Өнө эртнээс хэн баян байв? Мэдээж эрх барих язгууртнууд. Цэргийн эрхтэн нар. Эд бол цаанаасаа баян байх учир жанцантай улс. Хүлээн зөвшөөрөгдсөн. Гэтэл худалдаачид гэж өөр нэг баян давхрага байв. Урьдын цагт үйлдвэр, үйлчилгээ гээд өнөөгийнх шиг юм байсангүй. Мөнгөний эргэлт хийж болох ганц салбар нь арилжаа наймаа. Иймээс чухамхүү худалдаачдыг бүгдээрээ үзэн яддаг байлаа. Нийтээр шүү. Есүс тэднийг сүмээс хөөхийг шаардаж байв. Күнз, Будда, Мохамэд нар ч тэдэнд талтай хандаж байсангүй. Чухамдаа худалдаа наймаа их эрхэлдэг учраас жүүд үндэстнийг бусад нь гадуурхана. Маркс мөнгөтэй хүмүүсийг хүйгээр нь устгахыг шаардаж байлаа. Онолыг нь дагасан манайд өнөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйг панзчин авгай л гэхээс өөрөөр нэрлэж байсангүй.

Мөнгөтэй хүмүүсийг оюунтнууд үздэггүй байлаа. Өрөндөө баригдсан Бальзак “Гобсэк” зохиолоо өлөн нойтонгоороо туурвина. Дантэ, Гоголь нар тэднийг хуйхалж байлаа. Аугаа эрдэмтэн Галиллэй, да Винчи, зураач Рэмбрандт, ван Гог, хөгжмийн зохиолч Моцарт, Бетховэн, сэтгэгч Вольтэр, Диогэн, Достоевский гээд үе үеийн оюунтнууд ядуу зүдүү, мөнгөний мөнхийн гачаалтай, хөөгдөж туугдсан, гадуурхагдсан хүмүүс байлаа. Оюуны гайхамшигт тэсрэлт мөнгө болж хувирдаггүй байв. Да Винчиг ХIХ зуун болтол хүмүүс мэддэггүй байлаа. Бүтээл нь хэдхэн баячууд язгууртны хүрээнд эргэлдэнэ. Копэрник нарыг зогсоож дэлхийг эргэлдүүлсэн нь эргээд ямар ч баялаг болсонгүй, харин ч гай гамшиг дагуулав. Вольтэрийн хэрүүл түүнийг эх нутгаасаа амь тэмцэн зугтаахад хүргэжээ. Лобачевский геометрйн бүхэл бүтэн цоо шинэ огторгуй нээснээрээ юун мөнгө олох, галзуугийн больницод хүргэгдсэн. Хорвоог оюунтнууд хөтөлдөг, гэвч тэд гуйлгачин явах заяатай аж.

Оюун эзэмшигчдийн зүгээс мөнгө эзэмшигчдийг хүлээн зөвшөөрсөн эхний сартваахи нь Адам Смит байлаа. Чөлөөт худалдаа нь нийгмийн хөгжлийг урагшлуулах мотор мөн болохыг тэрээр нээжээ. Ингэхээр худалдаачид гэдэг тийм ч муу хүмүүс биш бололтой. Магадгүй сайн ч хүмүүс байх. Торгоны зам, Бритиш Ийст Индиа компанигүйгээр дундад зууны хөгжил байх ч байсан юм уу? Наймаачдыг учиргүй хүндэтгээд байхаа байг гэхэд чөлөөт худалдааг өөрийг нь боож хаагаад байхгүй бол энэ нь Үндэсний баялаг болдог аж. Ингээд чөлөөт худалдаа буй болсноор Аж үйлдвэржилтийн хувьсгал боллоо. Нийгэмд гагц арилжаа наймаа төдийгүй үйлдвэр үйлчилгээ гээд үй түмэн бизнесийн салбар шинээр нээгдэх нь тэр. Мөнгөтэй хүн олширлоо, мөнгийг хэн ч эзэмшдэг болов. Харин ч цаанаасаа мөнгөтэй байх заяатай язгууртан, сүм хийдийнхэн, цэргийн эрхтэн дархтанууд удаа дараагийн хувьсгалаар түлхэн унагагдав.

Хэзээ ч мөнгөн утгаар үнэлэгддэггүй байсан оюун ухаан “зах зээлд” гарлаа. Дюма, Толстой нар зохиолоороо амьддаа асар их мөнгө хийсэн анхны оюунтнууд байв. Пикассо бүтээлээ тэр дор нь толгой эргэм мөнгөөр зарна. Кэйнсийн зөвөлгөө ямар их үнэтэй байсан гэж санана. Эдисоны загвар, шинэ санаачлага дор бүрнээ л үйлдвэрлэлд шилжиж байв. Оюунтнууд өөрснөө бизнес эрхлэгчид болох нь ховор зүйл биш болжээ. Харри Потэрийн ээж Ровлин тэрбум доллар хийсэн анхны зохиолч боллоо. Спилбэрг аугаа найруулагч уу, мөнгөний машин уу? Дундад зууны үед нийгмийн зиндаагаар дөнгөж гудамжны янханы дээр л тооцогддог байсан жүжигчид өнөөдөр алтан жорлон сандайлсан, тэнгэрийн одыг бүдэгрүүлэгчид болжээ. “Миний нээлт бүтээлийг хойч үе л ойлгоно” гэх маягийн хэллэг зөвхөн шизотой хүмүүст л хамаарах болов. Зах зээл шилдэг бүхнийг өөрөө шүүн илрүүлж ховх сорон дор нь баялаг болгоно. Аугаа оюунтныг байтугай олигтой оюутныг ч урдуураа гаргахгүй олж илрүүлэн мөнгө болгодог өнөөгийн прагматик ертөнц!

Мөнгө бол нийгмийн эд эс болгонд хүрч шим тэжээл өгөгч цус. Мөнгөгүй нийгэм байгуулах гэсэн Кампучийн туршилт сүйрлээр дууссан. Орчин үеийн Америкийг босгож ирсэн Рокфэллэр, Карнеги, Морган гурав энэ бүхнээ мөнгөний асар том цутгалан эргэлтээр бүтээжээ. Чухам тэр их мөнгө нь Фордын конвейрийн машинаар эргэлдсэн юм. Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно, тэрбайтугай оюун ухааныг худалдан аваад өөртөө зарцалж болно. Мөнгө, мөнгө, мөнгө!

Гэвч ямар ч их мөнгө оюуныг орлож чадахгүй. Мөнгөөр ухаан ч олдохгүй, авъяас ч олдохгүй. Мөнгийг зах зээл буй болгодог бол оюуныг Бурхан бүтээдэг юм. “Тийм л их ухаантай юм бол яагаад мөнгөгүй байгаа юм?” гэсэн америк маягийн ёжлол бол бүдүүлгийн туйл. Их сайн цайруулж бодоход энэ нь авъяас чадвараа борлуулах хэрэгтэй л гэсэн сануулга байх. Мөнгө бол тэжээл болохоос тархи биш. Прагматик нь хэтэрсэн америкчууд “Баян аав, ядуу аав” гэсэн ном бичиж зах зээлд гарган их мөнгө олжээ. Оюуныг басамжилж, наймаачдыг аминдаа их л өндөрт өргөсөн байх юм. Худалдаачид мандтугай, Адам Смитийн зөв. Гэхдээ хөл доороо, тархи дээрээ байдаг хорвоогийн жам хэвээрээ шүү дээ. Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр Адам Смит нийгмийн жам яриадахсан чинь оюун ухааныг “ядуу аав” гэж басамжилдаг байх нь! Рокфэллэр мөнгөний тулам болох бололцоог Бэнжамин Франклин сэтгэж байж буй болгосон нь мартагдах нь.

Орчин үеийн Солонгосыг “Самсунг”, Японыг “Сони”, Америкийг “Форд” босгож ирсэн нь үнэн. Тэд нийгмээ урагш чирж, бусдыгаа хооллож яваа нь ч үнэн. Гэхдээ энэ бол хөл, тархины зөв хослол. Эс болгонд цус хүрэлцэн очиж хүчилтөрөгчөөр хангадаг боловч энэ бүхнийг тархинаас зохицуулдаг. Мөнгийг үзэн яддаг дундад зууны сэхээтний үзэл нэг талын хэтрүүлэл боловч оюуныг басамжлах гэсэн өнөөгийн улаан нүдтэнгүүдийн увайгүй оролдлого үүнээс ч муухай огиудас хүрэм туйлшрал. Форэст Гамп тэрбум доллар олчиж чадсан боловч тэр хэзээ ч эрдэмтэн болж чадахгүй. Шоглоомтой нь луйварчин, хулгайч, зальхай амьтад бас мөнгөтэй болчиж чаддаг. Тэр дундаа хөндий тархиа хэтэвч болгочихсон, төлөвших яагаа ч үгүй манай хагас луйварчид хүндэтгэл хүлээхээсээ ой гутаана. Тэдэнтэй хөл толгой заавал залгагддаг тухай битгий хэл ердийн шудрага ёс, моралийн талаар ярилцаад ойлголцох уу? Ингэхээр мөнгө эзэмшигч, оюун эзэмшигч хоёр тусдаа өөр ангилал юм. Өнөөгийн үйлдвэржсэн, соёлжсон, иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнц мөнгө эзэмших бололцоог бараг бүх хүнд олгож байна. Харин оюун эзэмших эрхийг Бурхан тун ч харам тараадаг нь хэвээрээ шүү. Яагаад гэвэл…?!
Bor chono
Shuumjilhees tsaashgui Baabart bi durgui. thumbsdown.gif
YouAgain

ed
YouAgain
Манай сонины саяхны дугаарт гарсан энэ нийтлэлийг уншигчдын хүсэлтээр дахин нийтэлж байна

Солонгос, япончууд ка­зино ажиллуулж байгаад ба­ригдчихжээ. За яахав, Шарав­дорж, Нямдорж хоёрын гарга­сан хуулиар казино Монголд хориотой (хэдийгээр мань хоёр сүүлийн найман жил казиногийн бизнес өөрснөө эрхэлж байгаа боловч) арга­гүй гэж үзье. Гэтэл интернэ­тээр тоглуулсан гэнэ, удирд­лага санхүү зохион байгуу­лалт нь Японд байдаг гэнэ. Японд интернэтээр тоглох нь хориотой юм бол тэдний нутаг дээр л энэ хууль нь үйлчил­мээр юм? Айх шиг боллоо. Би ч гэсэн интернэтээр тоглодог. Хөлбөмбөгийн дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр болдог боо­цоонд хэд хэд орсон. 2002 оны дэлхийн аваргын үеэр Япон, Солонгос хоёрыг яагаа ч үгүй хожигдоно гэж тавиад өөртөө таарсан нэлээд мөнгө алдсан бол 2006 оны аваргаар түүнээ тэр байтугай нөхсөн.




Одоо Европын аварга дээр нэлээд мөнгө тавьж тоглоно гээд өдөр хоног тоолж сууна. Ордог сайт маань www.bet365.com . Зохион байгуулдаг газар нь Англи. Ганц өөрөө тоглоод зогсохгүй өчнөөн амьтанд суртчилж тоглуулсан. Яанаа! Шарваа, Нээмкэ хоёр нэг л өдөр про­курорын бичиг барьчихсан хөөр баяраа багтааж ядан хаалгыг минь тогшоод зогсож байх нь байна шүү дээ. Энэ сайт дээр спорт төдийгүй покер, рүлэт, 21 гээд бүгд бий, лав л хөлбөмбөг таасан, покер руу ороогүй гэж гүрий­гээд түүнээ баталж чадахгүй. Алуулдаг байх нь!

2000 онд шинэхэн Ерөн­хий сайдад хайртай гээд нэг хүүхэн сонинд ярилцлага өгчихжээ. Эх дагина боож үхэх шахаад шинэхэн Хуу­лийн сайд руу утас цохив. Нөгөө сайд нь садар самуун сурталчлахыг хориглосон хуулийн заалт барьж байгаад сонинг хаалгаж орхив. Уг нь хуулиар тус яам сонинг хүс­сэн ч, хүсээгүй ч байгааг нь бүртгэж авдаг газар болохоос дуртайгаа зөвшөөрч дур­гүйгээ хаадаг газар биш л дээ. Хүүхэд төрөхөд иргэний мэ­дээллийн газар "муухай хүү­хэд байна, бүртгэхгүй" гэ­дэггүйтэй л адил. Хоёрдугаарт мээм нь гарсан хүүхнийг ганц тэр сониноос төдийгүй зурагт, интернэт гээд хаанаас л бол хаанаас харж болно. Ингэ­хээр Хууль зүй, дотоод хэр­гийн сайд Монголын нутаг дээр иргэн хүн садар самуун зүйл харахгүйн тулд нүдээ аньж байгаад шээх ёстой гэж зарлигдаад ч яах юм билээ? Иймээс хянаж бололцоогүй, тодорхойлох аргагүй юман дээр хууль тогтоож болдоггүй. Үүнийг эртний Ромд мэддэг байжээ. Тодорхой бус хууль­тай байснаас хуульгүй нь дээр гэсэн аксиом эртний Герег Ромын хуулийн нэг гол зарчим байв. Учир нь ийм тохиолдолд хууль нэг мөр хэ­рэгжих биш тухай үед шийд­вэр гаргагчийн үзэмжээр шийдэгдэх болчихдог. Эх дагинын хардлага бидний амьдарч байгаа нийгмийн зохицолдооны үндсэн зарч­мыг алдагдуулчиж болж бай­гаа биз?

Сонгуулийн хууль гэж нэг марзан юм гарчээ. Яах ёстой, яавал хууль зөрчих, яасныг нь шийтгэх зэргийг Бурхан л ойлгох байх. Сонгуулийн хугацаанд Бурхныг Баттулга гэж нэрлэж байх бололтой. Сонин гар. Уржнангийн Хөвс­гөлийн сонгуулийн дараа "таныхаа даалгаврыг бие­лүүлчихлээ" хэмээн одон горьдсон царай гарган ра­портолж байсан нэгэн. Ер нь ардчилсан сонгууль хийдэг болсноос хойш Сонгуулийн хороон дарга гэж заавал марзан нөхөр байх ёстой нь хуульчлагдсан юм болов уу? Тээр жил үхсэн хүн сонгочи­хоод ичих ч үгүй өөрийгөө зөвтгөөд байсан нэг сайхан гар байв. Бие засах гэж бай­гаа юм шиг дүлээд алга бол­чихдог нэг дажгүй нөхрийг ч хошин шогийнхон амлаад авчихсан одоо болтол орлого олсоор явна. Иргэний бүртгэ­лийнхэн өдгөө 120 орчим мянган давхардсан хаягтай сонгогчийг илрүүлээд байгаа. Юутай ч эднийг 2005 оны сонгуульд хэрэглэсэн ба мань дүлэгнүүр үүнийг гарын­хаа салаагаар хараад өн­гөрсөн юм.

Баттулга Бурхан хэлж байнаа, "Лувсанвандан" сан­гийн суртчилгаа бол Лу.Бол­дын суртчилгаа мөн, Алтай­гийн үүргэвчтэй аялал бол суртчилгаа биш. Бүр улаан цагаангүй зурагтаар тэгж зарласан. Болд, Алтай хоёу­лантай нь би найз л даа. Энд зүгээр зарчим л ярьж байна. Мөн бишийг нь ялгаж чадаж байгаа, хариуг нь дор нь хэлж чадаж байгаа бурхны авьяа­сыг магтму. Булганы хөгжил ч гэх шиг бусад сангуудыг яах вэ? Герег Ромын хуулийн зарчмаар бол хоёр хүн хоёр өөрөөр тайлбарлаж болохуйц тодорхой бус асуудлыг ерөөс хуульчилдаггүй аж.

Одоо яах вэ? Сонгуулийн хугацаанд нэр дэвшигч хоё­роос илүү хэвлэлийн хуудас сурталчилгаа гаргавал хөөг­дөх бололтой. 24 хуудас өдөр тутмын сонины нэг хуудсанд сурталчилгаа гарвал бүх со­нингоор нь тооцох уу, тэр хуудсыг нь тооцох уу? Сэт­гүүл их гаргацгааж байна, тэнд буй баавгайны үлгэр, техно­логийн ололт гэсэн хуудсууд сурталчилгаанд тооцогдох уу? Гадаад ном орчуулж тарааж байна, орчуулсан тэр гэсэн хуудас нь тооцогдоод бусад нь гадагад эрдэмтний сурталчилгаа баймаар юм? Урлагийн сурталчилгаа хий­вэл алуулах бололтой, гэтэл нэр дэвшигч зааланд хүн цуглах хооронд Ариунаагийн дууг тавибал суртчилгаа бо­лох уу? Горилогч нарын хэн ч зургаан сарын нэгэн хүртэл олны дунд ярьж болохгүй боловч горилогсдын ихэнх нь төрийн алба хааж байгаа учир өөрийнхөө уйтгартай ажлаа тайлагнаж байгаа байд­лаар өнөөдүүл чинь зурагтаас салахаа болилоо. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх нь Ром Герегийн байтугай талын нүү­дэлчин бидний ч хуулийн үндсэн зарчим биш билүү?

Нэг увс нөхөр аймагтаа баруун солгойгүй мөнгө та­рааж байна. Зурагтаар сайхан тод гарч байнаа. Үүнийг юу гэх вэ? Баттулга Бурхны тайл­бар л мэднэ. Мань увсыг үлдэн хөөе гэтэл цаана нь яг адил зүйл ангитай бусдыг нь зурагтаар гарч баригдаагүй гээд зүгээр өнгөрөөх болж байна уу? Мөнгө болон эд хөрөнгийг ямар ч хэлбэрээр тараах түмэн арга бий. Гэрт нь мартаад явсан ч болно. Айл болгоноос нэг зүү хорин мянгаар худалдаж авсан ч яадгийм. Үнийг Засаг тогтоо­дог ч юм биш.

Сонгуулийн нэр дэвшигч болгон хууль зөрчигч боллоо. Хавтгайдаа! Энэ болгон нь өрсөлдөгчийн зүгээс баримт­жина. Хууль нь тодорхой биш, эсвэл тодорхойлох аргагүй учраас хөдөлгөөн болгон хуулинд харш. Энэ нь аль ч ялагдсан өрсөлдөгчид хан­галттай тайлбар болно. Энэ сонгуулийн ханш тэнгэрт хадсан. Ингэхээр хэн ч асар их мөнгө зарчихаад ялагдахыг хүсэхгүй. Сонгуулийн дүн гарсны маргааш бүгд шүүх­дэнэ. өнөө тодорхой биш хуулийг нь өрсөлдөгч нь зөрчсөн ч юм шиг, зөрчөөгүй ч юм шиг материалыг шүү­хийн ширээ даахгүй болтол овоолно. Жагсаал цуглаан, суулт өлсгөлөнг зарлаж өгнө дөө. Үүнд хөлсөөр ажиллах сургуулилсан баагийнууд ажлаа хүлээгээд сууж байгаа. Сонгуулийн дүн гарахгүй, хэн ялсан болон ялагдсан нь ёстой ойлгомжгүй болно. Түрүүчийн их хурал тарж өгдөггүй, дараагийн хурал буй болж өгдөггүй. Шинэ Засгийн газрын тухай санаад ч хэ­рэггүй.

2004 онд нэлээд төстэй юм болсон. Сонгуулийн дүн гарах шөнө бүх холбоог та­салж, гэрэл унтраалаа. Буди­лаантуулах гэж тэр. Үүнийг гардсан хүмүүс ямар ч зэм хүртээгүй чимээгүй өнгөр­сөн. Ерөнхий сайдын нам ялж чадаагүй учир хэд хоног чимээгүй байж байгаад нэг тэнэгээрээ "манай нам сон­гуулийн дүнг зөвшөөрөхгүй" гэж албан ёсоор мэдэгдэл хэлүүлдэг юм. Тагнуулын газраар "Ардчилсан намын нууц төлөвлөгөө" гэдгийг зохиолгуулаад мэдээллийн хэрэгслэлээр тараав. Тэр нь аймаар, нуль хүчирхийлэл, төрийн эсрэг төлөвлөгөө. Ялагдсан Ерөнхий сайд уг төлөвлөгөөний дагуу эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэн арга хэмжээ ава­хаар бэлдэв. Шинээр буй болж буй парламентыг Ерөн­хийлөгч зарлах хууль бий. Гэтэл ялагдсан Ерөнхий сайд намаа хуралдуулан Ерөнхий­лөгч Багабандийн ёс зүйг авч хэлэлцэн огцруулах шийд гаргахаар зүтгэв. Хуулиар хүчин төгөлдөр бус болсон парламент үүнийг хийх гээд байгаа хэрэг шүү дээ. Бага­банди Ерөнхийлөгч шинэ их хурлыг зарлах гэхээр ялагд­сан Ерөнхий сайдын нам сонгуулийн дүнг зөвшөө­рөхгүй гээд хөндлөн хэвтчих­сэн. Эцэст нь яахав дээ, албан тушаалын хорхой өвчтэй Ардчилсан намын хэсэг нө­хөд нэг нэгээрээ биенээсээ нуугдан Энхбаярт хадаг өр­гөн дагаар орсоор асуудал шийдэгдэх шатандаа орж мань хүн өөрөө шоронд биш Их хурлын даргын суудалд баталгаатай болж аваад арай гэж сонгуулийн дүнг хэсэгч­лэн зөвшөөрсөн юм. Хэсэгч­лэн гэдэг нь дөрөв таван тойргоос бусдыг нь байж болох хэрэг гэж ивээсэн хэ­рэг. Зарим мэдээгээр тэрээр төрийн эргэлт хийхээр бэлдэж байсан авч Ардчилсан на­мынхан жагсаал зохион бай­гуулж Зурагтыг эзэлснээр энэ төлөвлөгөөнд нь өөрийн эрх­гүй засвар орсон гэдэг. Дөр­вөн он найман оны бэлтгэл туршилт байлаа.

Одоо, сарын дараа сон­гууль болсны маргааш бөөн маргаан улс даяар өрнөнө. Шинэ их хурлыг зарлан дуу­дах ёстой Ерөнхийлөгч маань энэ үүргээсээ татгалзана. Учир нь харсаар байтал энд тэндгүй хууль зөрчсөн ба­римт овоолоотой байхад хөөр­хий тэгэх нь аргагүй, ард түмэн ч түүнийг ойлгон дэм­жинэ. Ялангуяа хөлсөөр жаг­сагчид суугчид маш их ойлгон уухайлна. Сонгуулийг заавал шударга л явуулна гэсэн 100 орчим олон нийтийн байгуул­лагад 360 орчим иргэд нэгд­чихээд байна. Эдний ганц аврал нь, үнэнийг шүүгч нь Ерөнхийлөгч байх болно. Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ нэгдэнэ. Ингээд шинэ парла­мент бүрдэл болж чадахгүй гацна. Тэгээд яахав гэж үү? Үүнийгээ Ерөнхийлөгч маань хэдхэн хоногийн өмнө зураг­таар зарлаж орхисон. Бүх ард түмний санал асуулга явуу­лаад Ерөнхийлөгчийн засаг­лал тогтооно гэж хоёргүй нэг утгаар мэдэгдсэн. Мань хү­нийг энэ сонгуульд Хувьсгалт намыг ялагдуулахаар ажил­лаж байгаа гэж олон ажиглагч гүтгэн хардаж байгаа юм. Энэ худлаа байх. Өөрөө ч үүнийг эрс үгүйсгэсэн. Тийм ч увай­гүй хүн биш шүү гэж анхаа­руулсан. Мань хүн Монгол төрийн тогтолцоог ялагдуулах гэж байгаа өөр зорилготой. Тэрээр аль нэг улс төрийн намтай зөрчилдөөд байгаа юм биш, Монгол төртэй нэгийгээ үзэх гэж байгаа. Энэ сонгууль л түүнд магадгүй хамгийн сүүлчийн алтан бололцоог гаргаж өгч байна. "Ерөнхий­лөгчийн засаглалтай боло­хоор БИ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхгүй, тэр нь өөр хүн байна" гэж зурагтаар ярина билээ. Субьект ярьж байгаа юм байх гэсэн чинь шулуухан өөрийгөө яриад унадаг байх нь!

Ваймэрийн бүгд най­рам­дах засаг ингэж л унасан юм даа...
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2009 Invision Power Services, Inc.