Help - Search - Members - Calendar
Full Version: Tavantolgoi
Asia Finest Discussion Forum > Asian Culture > Mongolian Chat > Mongolian Serious Talk
lovelytruth
Any more information about tavantolgoi?
Airagyy
Tavntolgoi's coal rich deposit attracting foreign investors. The coal reserves estimated 5 billion tonn and it has high quality coal.

Since 90s, chinese miners manually taking out the coal and buying, in small scale.

Few weeks ago Russian companies expressed interest to invest money. For me it's sounds good proposal. We have a collaborative working experience in mining industry. I mean in Erdenet, the mining industry of copper. But let's wait, what our goverment say.

Alkanaft
No wonder many are interested, it’s the biggest high-grade coal deposit left in Asia. My take is that Russians are proposing for the entrance of partially state-owned companies to develop a mine. I’m not sure if the state-owned part makes it an attractive idea…We need to create a neutral image, and equal opportunity is best at that.
lovelytruth
Iluu delgerengui yum bna uu
lovelytruth
ОХУ-ын “Вокруг Света” сэтгүүл Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж тусгай дугаар гаргахдаа Эзэн дээд Чингисийг эвтэйхэн чимхэв үү? Чингис хаан ялагдал бүхнээсээ сургамж авч цуцалтгүй тэмцэж байсан жишээг Петр хаан амьдралдаа хэрэгжүүлж, Орос улсыг босгосон гэнэ. Гэхдээ Чингис хаан Рашид Ад Дины үгээр миний дээдийн жаргал бол дайснуудаа алж, эд хөрөнгийг нь булааж эхнэр хүүхэд охидыг нь хүчиндэх байсан гэж их хааныг Сталинтай зэрэгцүүлжээ. Сталиний миний дээдийн жаргал бол дайснуудыг илрүүлж, нам цохиж алаад, сэтгэл бах ханадаг байсан гэдэгтэй их адилхан байна гэнэ. Энэ нь оросууд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн бололтой. Оросод их гүрнийг байгуулахдаа эд хөрөнгийг нь дээрэмдэж, эр нөхрийг нь алаад, эхнэр хүүхдийг нь доромжилж, эд бахаа хангадаг тухай олон эх сурвалжууд өгүүлсэн билээ. Тэгвэл Английн “Таймс” сэтгүүл Марко Пологийн 700 жилийн өмнөх аялалд зориулж Монголчуудад зориулсан тусгай дугаарыг гаргажээ.1271 онд 17 настай Марк Поло аав, авга ахынхаа хамтаар Монголын эзэнт их гүрний хаан Хубилайд бараалхахаар Италийн Венец хотоос гарчээ. Бяцхан Марк Поло 24 жил аялаж, тэрээр буцаж очихдоо дэлхийг донсолгосон тэмдэглэлийн номоо бичжээ. Тэрээр уг номондоо Монголыг урьд өмнө нь байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм орны тухай бичиж байна гэж өгүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Майкл Шуман саяхан монголоор аялаж Монголын арвин их баялаг нь Монголыг аврах уу, аль эсвэл Монголыг хөнөөх үү гэсэн сурвалжлагыг нийтэлсэн байна. Ялангуяа “Оюу толгой” бол гэнэт олдсон байгалийн агуу их хишиг юм. Энэ хишиг 38 тэрбум доллараар үнэлэгдэж байна гэж уг компаний захирал, 55 настай, Жон Маккений үгээр илэрхийлсэн байна. Хүн амын 4/3 нь хоёр хүрэхгүй долларын орлоготой, 4000 орчим гэр оронгүй тэнүүлчин хүүхдүүдтэй, хүн ам нь ядуурсан энэ орон яах бол гэсэн их сэтгэл зовинолт байна. Хэдэн зууны тэртээ монголчууд энэ дэлхийн хамгийн баян хүмүүс байжээ. Марк Поло Чингис хааны ач хүү Хубилайгийн баян тансгийг гайхжээ. Ийнхүү Монголчуудын эрх мэдлийн оройд байх үеийн баян тансаг байдлыг Марк Поло өөрийнхөө түүхэн тэмдэглэлдээ дүрслэн үзүүлсэн юм. Тэр цагаас хойш энэ бардам ард түмэн бардам зангаасаа болж хоёр их хөрш болох орос хятадаас багагүй зовлон амссан. Одоо ч энэ хоёр гүрний мэдэлд байгаа нь тэдний ууж буй ундаа, идэж буй хоол, өмсөж буй хувцас хунараас нь харагдаж байна. “Айвенхоумайнз” хорт боов хэмээн алдаршсан Роберт Фрийдландаас болж нэлээд шүүмжлэл хүртжээ. Энэ хүн АНУ-д алт олборлохдоо байгалийг ихээхэн сүйтгэсэн билээ. “Айванхоу майнз” монголын засгийн газартай хамтран ажиллахаар мэрийсээр байна. Тэрээр 817 хуудас бүхий баримт бичиг гаргаж “Оюу толгой”-г 50:50 хувиар хамтран ашиглах саналыг тавьжээ. “Оюу толгой” бол Монголын ирээдүй түүний доор байгаа баялаг бол Монголыг хөгжүүлж чадна. Монголчууд бол их сайн, хөдөлмөрч ард түмэн, тэд үүнийг хийж өөрсдийгөө аварч чадна, эцсийн дүндээ бид харилцан ойлголцож уурхайгаа ажиллуулан, энд удаан хугацаагаар бизнесээ явуулна гэдэгт итгэж байна гэж “Айвенхоу”-гийн удирдлагууд ярьж байна гэж дэлхийн алдарт “Тайм” сэтгүүлд бичжээ. Тус сэтгүүл Монголыг шинэ цагийн Эль Дорадо болж магадгүй гэжээ.Энэ нь Монгол гэнэт дэлхийд байхгүй тийм их баян тансаг хөгжил цэцэглэсэн орон болж магадгүй гэж үзэж байна. Дэлхийн хэвлэлүүд Монголын тухай янз бүрээр бичиж байна. Хятадын хэвлэлүүд Чингис хаан бол дэлхийн глобалчлалыг эхлүүлсэн гэж байхад, Оросууд бас өөр талаас нь хөндөж байна. Солонгосчууд Монгол гаралтай хүмүүсийн талаар асуудал хөндөж байхад, АНУ-ын хэвлэлүүд Монгол генийн асуудлыг хөндөж байна. Солонгосын ерөнхийлөгч Монголд айлчлах үеэр солонгосын төв хэвлэлд Монголыг эрдэс баялгаараа дэлхийн 10 баян орны нэгд тооцов. Мөн саяхан ганцаардмал чоно хэмээх Япон улсын ерөнхий сайд Коузуми монголд айлчиллаа. Мөн ОХУ-ын ерөнхий сайд Фрадков хийсэн айлчиллаараа Монгол Оросын харилцааг сэргээх тухайлбал Таван толгойг хамтарч ашиглах асуудлыг хурцаар тавив.
lovelytruth
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д хийх айлчлалаа эхэллээ. Энэ оны эхний хагаст товлогдоод байсан энэ айлчлалын үр дүнг хоёр орны олон хүн чих тавин хүлээж суугаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Холбооны Хурлын дарга С.М.Миронов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков нартай уулзана. Айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд түлхэц үзүүлэх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Оросуудын зүгээс манай орны уул уурхайн салбар, тэр дундаа сүүлийн үед гадаадынхны анхаарлыг ихээхэн татаад байгаа ашигт малтмалын томоохон орд газруудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа. Айлчлалын тов дөхөх тусам ОХУ-ын хэвлэлүүдэд үүнийг нотолсон мэдээллүүд хөвөрч байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Таван толгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулах сонирхлоо албан ёсоор илэрхийлээд байсан “Северсталь”, “Ренова”, “Базовый элемент” компаниуд хамтарсан консорциум байгуулах болсоноо зарласан байна. Ингэхдээ хамтарсан консорциум нь зөвхөн Тавантолгойн төсөл дээр хамтрах болно гэдгээ тодотгосон тухай “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна. Консорциумын гишүүд ордыг ашиглахад шаардагдаж буй дэд бүтцийг бий болгох, эрчим хүчний асуудлыг шийдэх, тэрчлэн байгаль орчныг хамгаалах гэсэн хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм. Консорциумд нэгдсэн гурван компани аль аль нь “тэдний төсөл амжилттай хэрэгжиж, Монголын Засгийн газрын стратегийн найдвартай түнш болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа” мэдэгджээ. Консорциумд нэгдсэн гурван компанийг товч танилцуулъя. Хувийн хөрөнгө оруулалтын “Базовый элемент” сан нь 2001 оноос өмнө “Сибирьский алюминий” групп нэртэй байсан, 1997 онд байгуулагдсан компани. Эрчим хүч, машин үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 290 мянган ажилчинтай, зах зээлийн үнэлгээгээр 14 тэрбус ам.долларын үндсэн хөрөнгөтэй. “Ренова” групп нь 1990 онд үүсэн байгуулагдсан. Оросын эдийн засгийн үндсэн салбарт ажиллаж байгаа Оросын гол компаниудын үндсэн хөрөнгө оруулагч. Тухайлбал, металлург, нефть, машин үйлдвэрлэл, уул уурхай, хими, барилга, эрчим хүч, харилцаа холбоо болон санхүүгийн үйлчилгээний салбарын том компаниудад хөрөнгө оруулсан. Үндсэн хөрөнгө нь 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Оросын 34 муж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Европ, Африкт салбартай.
“Северсталь” нь дэлхийн найман оронд үйл ажиллагаа явуулдаг Оросын томоохон компанийн нэг. ОХУ, Хойд Америк, Франц, Италийн ган үйлдвэрлэгч болон төмөр хайлуулах хэд хэдэн үйлдвэр “Северсталь”-ийн мэдэлд байдаг. Оросын коксжих нүүрсний ордууд болон төмрийн хүдрийн ордуудыг мөн эзэмшдэг. Сүүлийн үед хувьцаагаа дэлхийн зах зээлд идэвхтэй арилжиж байгаагаас компанийн хөрөнгийн хэмжээ өсч байгаа. Өнөөдрийн байдлаар тус компанийн хөрөнгө 12,7 тэрбум ам.долларт хүрээд байна. 2005 оны байдлаар бүтээгдэхүүний борлуулалтаас 11,6 тэрбум ам.доллар олсон. 100 мянга гаруй ажилчинтай.
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2009 Invision Power Services, Inc.