Монгол улсын Цэргийн Яамнаас Герман улсын
худалдааны пvvстэй холбоо тогтоох гэсэн нэгэн оролдлого
Г.Дашням /Ph.D ШУА-ийн Тvvхийн хvрээлэнгийн ЭША/
И.Будбаяр /аспирант/
.....1922 оны 4 дvгээр сарын 1-нд Бvх Цэргийн Зєвлєлийн тэргvvлэгч Э.Ринчино Ардын засгийн газарт явуулсан бичигт, “Саяхан Германы Юэнь Фунг Трейдинг пvvснээс олон цэргийн хувцас хийх бараа зvйлийг худалдан авахаар Цэргийн Яамнаас хэлэлцэн гэрээ бичгийг тогтоогоод, Зєвлєлийн тэргvvлэгч надад vзvvлэхээр ирсэн”6 хэмээн тэмдэглэснээс vзэхэд гэрээний энэ тєслийг хоёр талын нэр дурдсан хvмvvс гарын vсэг зурж vзэглэн баталсан бололтой юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас уг гэрээ хэрэгжиж биелээгvй ажээ.
БЦЗ-ийн тэргvvлэгч Э.Ринчино Цэргийн Яамнаас Юэнь Фунг Трейдинг пvvсэнд явуулсан бичиг болон энэхvv гэрээ, эс бєгєєс гэрээний тєсєлтэй танилцаад дэмжин, Сангийн Яамны тvшмэл Бутины саналыг авахаар Цэргийн Яамнаас дээрх пvvсэнд явуулсан бичгийг илгээжээ.
Бутин Цэргийн Яамнаас Юэнь Фунг Трейдинг компанид явуулсан бичигтэй танилцаад, 1922 оны 3 дугаар сарын 30-нд Бvх Цэргийн Зєвлєлийн тэргvvлэгчид саналаа бичиж ирvvлжээ. Саналд дээрх гэрээ нь “зvйд эс нийлэлцэх хэлтгий хэлэлцээ” хэмээн нэрлээд, “энэхvv хэлэлцээ бол Монголын Засгийн газраас хvлээн зєвшєєрч огт болохгvй. Vvнийг хэлэлцэн тогтооход худалдааны явдал ба гэрээ байгуулах хууль ёс мэдэх хvмvvс эс оролцсон мэт” хэмээн эрс буруушаан шvvмжлээд тvvнийхээ нотолгоо болгон хэд хэдэн шалтгааныг дурджээ. Тухайлбал, захисан бараа зvйлийн vнийг эс тодорхойлсон, бараа зvйлийг тєдийд авчран тушаана хэмээн тогтсон хугацаа байхгvй учир тэрхvv барааны ирэх нь Цэргийн газраас чухал зvйлийг хэрэглэх цагт эс тушаан оройтож саатуулж болзошгvй, хугацаанд хэмээх зэрэг vг оруулсан нь хугацаа тогтоосон бус, vvнийг баримтлан хэрэв бараа хэрэглэх цагт авчран тушааж эс чадвал тvvний гэмийг Цэргийн Яам єєрєє хvлээх болно, захиж авчруулсан бараа зvйлийн vнэ єртгийн 1/3-ийг цагаан мєнгєєр, vлдэх 2/3 хувийг янчаанаар тєлєхєєр хэлэлцсэн нь зах зээл дээр бусад мєнгє зоосны vнийг бууруулж элдэв асуудал гарахад хvргэнэ, цэргийн хэрэглэх бор ногоон єнгийн цэмбэ Сангийн Яамнаа буй бєгєєд гутлын ул хийх америк арьсыг хямд vнээр Оросоос авч болно, сураглаж vзвэл, Козулин хэмээгч сайн худалдаачны тоонд орж чадаагvй мэт хvн тул тэдгээр Козулин ба Мендаль хэмээх хоёр хvмvvс Герман улсын пvvсийн тєлєєлєгч болсон нь магадлахад бэрхтэй ажгуу7 гэжээ. Бутины саналд, уг гэрээг батлан тогтооход чухлаар холбогдох зєв зvйтэй саналууд байгаа боловч уг саналын хуудас нь гэрээ байгуулахад бодитойгоор туслахыг эрмэлзсэнгvй, нэг талыг баримтлан гэрээг шууд зогсооход чиглэгджээ.
Мєн Бутин уг бичигтээ, Цэргийн Яамны гадаад худалдааны эрхийг хязгаарлахыг оролдож, “ихээхэн худалдааны гэрээ ба хэлэлцээг ялангуяа гадаадын пvvс лvгээ хийх хэлэлцээг Сангийн Яамнаас хэлэлцэн тогтоовол зохино... Цэргийн Зєвлєл цэргийн хэргийг эрхлэвэл зохих мэт надад санагдахын дээр Цэргийн Зєвлєлийн гишvvн нар худалдааны явдалд боловсорсонгvй ч байж болох”8 хэмээн дайржээ.
БЦЗ-ийн тэргvvлэгч Э.Ринчинод Сангийн Яамны зєвлєх Бутины санал огтхон ч таалагдсангvй тул харилцан vл ойлголцох байдал бий болж, нєгєєдєр нь буюу 1922 оны 4 дvгээр сарын 1-нд Засгийн газарт Бутины саналыг Германы пvvстэй тогтоосон гэрээ бичгийн хамт илгээж, Бутин юуны учир тийнхvv бичих болсны учрыг байцаан шийтгэх, Германы Юэнь Фунг Трейдинг пvvснээс цэргийн хувцас хийлгэх, бараа худалдан авахаар Цэргийн Яамнаас хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг болох, эсэхийг батлан тогтоох, хэрэв vл болох аваас дурдсан барааг хэрхэн хэлэлцэж авбаас зохихыг нэн даруйхан тогтоож, хойш хариу ирvvлмv хэмээн бичжээ.9
Засгийн газар уг бичигтэй танилцаад, Цэрэг, Сангийн яам хамтран нарийвчлан хэлэлцэн тогтоохыг даалгасан байна. Тэр дагуу тус хоёр яам хамтран шvvн хэлэлцээд, Германы нэр дээр дурдсан пvvс байгуулсан гэрээнд уг бараа юмны vнэ, авчран хvлээлгэн єгєх хугацааг тодорхой заагаагvйн дээр тээврийн хєлс, Нийслэл Хvрээнд хураалгах гаалийг Цэргийн Яам хариуцах нь чирэгдэл сvйтгэл vлэмж бєгєєд уг барааг тэдний пvvсэд захиж авчруулах vнэ нь Нийслэл Хvрээнээс бусад газраас худалдан авах vнээс ашиггvй мэт тул уг барааг Юэнь Фунг Трейдинг хоршоо пvvсэд захиж авчруулах явдлыг бvрмєсєн зогсоож, тvvгээрээ Америкийн нэгэн пvvсэнд тvшмэл томилон одуулж барааных нь яс чанар vнийг хэлэлцvvлэх тухайг vзэж гvйцэтгэхээр тогтож, тэр тухайгаа Засгийн газарт 1922 оны 4 дvгээр сарын 8-нд мэдэгдэж, заан тогтоохыг эржээ10 Засгийн газар тэрхvv албан бичигтэй танилцаад, “энэ гэрээг харъяат хоёр яамнаас уул тєлєвлєсєн ёсоор нэн даруй тvшмэдийг томилон илгээж, тэрхvv пvvсийн эд барааг нарийвчлан хянан vзээд яс, єнгє тохирвоос vнийг хэлэлцэн худалдан авч гvйцэтгэвээс зохино.11 гэсэн хариу єгчээ.
Байдал ийнхvv эргэсэнд Юэнь Фунг Трейдинг пvvс уг хэлэлцээнээс татгалзахаар шийджээ. Уг пvvснээс 1922 оны 8 дугаар сарын 4-нд Монгол улсын Бvх Цэргийн жанжин Д.Сvхбаатарт ирvvлсэн бичигт, “Монгол цэргийн цагаан хэрэглэлд зориулах эд барааг юуны ємнє явуулна уу хэмээсэн таны хvсэлтийг штабын орлогч дарга Меркуловоор дамжуулан энд хvлээн аваад бид єєрийн зvгээс Тяньжин дахь салбартаа нэн даруй утас цохисонд, Монголын худалдааны хоршооны тєлєєлєгчидтэй одоо хvртэл хэлхээ холбоо тогтоосон зvйлгvй байгаа гэсэн хариуг сая хvлээн авав. Ингэхлээр бид таны хvсэлтийг биелvvлж чадахгvй болсондоо нэн их харамсаж байна. Энэхvv бичгийн хуулбарыг Монголын харилцан туслалцах хоршоонд явуулав. Гvнээ хvндэтгэн ёсолсон Мендаль” 12 гэжээ.
Ийнхvv Монгол улсын Цэргийн Яамны Герман улсын худалдааны пvvстэй холбоо тогтоон, худалдааны гэрээ байгуулах гэсэн нэгэн оролдлого талаар єнгєрчээ Цэргийн яам, Сангийн Яамнаас Америк улсын пvvстэй дээрх асуудлаар худалдааны гэрээ байгуулсан, эсэхийг магадлан байцаах баримт бидний гарт хараахан алга байна.
Цэргийн Яамнаас Герман улсын Юэнь Фунг Трейдинг хоршоо пvvстэй байгуулсан гэрээ нь Монгол улсын Цэргийн Яам, тvvний сайд Д.Сvхбаатар нараас Єрнєдийн пvvсийн тєлєєлєгчтэй гэрээ тогтоосон анхны хэлэлцээний нэг байжээ. Гэвч уг гэрээ нь хэрэгжин биелэлээ олж чадалгvй цуцлагджээ. Дээрх гэрээтэй холбогдсон баримтаас vзвэл, Цэргийн Яам, тvvний сайд Бvх Цэргийн жанжин Д.Сvхбаатар нар ЗОУ-тай цэрэг, улс тєр, эдийн засгийн салбарт нягт хамтран ажиллахын зэрэгцээ гуравдагч орон, тухайлбал, тухайн vедээ тэргvvний хєгжилтэй улсын тоонд зvй ёсоор тооцогдож байсан Герман улсын худалдааны пvvстэй эдийн засгийн хэлхээ холбоо тогтоохыг оролдож байсан нь тодорхой байна.
Ишлэл
“Ар Монгол дахь Хятадын худалдаа мєнгє хvvлэл” УБ.,1987
Д.Сvхбаатар /баримт бичгийн эмхтгэл/ УБ., 2003 тал 114-р тал
Мєн тэнд.
МАХН-ын Тєв архив Ф-21, Д-1, ХН-68.
Мєн тэнд.
МУVТА. Ф-1, Д-1 , ХН-89, Х.127.
МАХН-ын ТА. Ф-12, Д-1, ХН-175, Х.10-11, орос эх нь Х.12-т буй.
Мєн тэнд.
МУVТА. Ф-1, Д-1, ХН-89, Х.127
МУVТА. Ф-1, Д-1, ХН-89, Х.159.
Мєн тэнд.
Д.Сvхбаатар /баримт бичгийн эмхтгэл/ УБ., 2003 он, 234-р тал
Эх vvсвэр: ШУА, ОУСХ, Монголын “Герман судлал” тєв, Герман: судалгаа, мэдээл сэтгvvл, 2003(2)
http://www.mongolia-gateway.mn/modules.php...le&sid=9756