Help - Search - Members - Calendar
Full Version: Our president is powerful "Monster"
Asia Finest Discussion Forum > Asian Culture > Mongolian Chat > Mongolian Serious Talk
lovelytruth
Xэдийгээр ялалтдаа итгэсэн байсан ч яг сонгуулийн санал хураалт эхэлсэн орой МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр ойрын хүмүүстэйгээ хамт АН-ын сонгуулийн төв штабт ирж удирдлагуудтай нь уулзжээ. Харин штабт Ц.Элбэгдорж болон түүнтэй ойр хүмүүс байжээ. Уулзалт богинохон бөгөөд битүүлэг болоод өнгөрөв. С.Баяр АН-ын төв штабт хэн хэн байгааг сайн мэдэж байсан тул ингэж хгэнэтийн “айлчлал” хийсэн хэрэг.

Урьд өмнө нь АН-ынхан ил далд МАХН руу гүйлддэг байсан бол цаг эргэжээ

МАХН 16 жилийн турш АН-ыг сорж амьдарсан хөгшин вампир. Гэвч АН нь үхэхийн оронд илүү хүчтэй цус сорогчийн шинэ төрөл болон өндийж байна. Одоо АН эргээд МАХН-ыг багалзуурдаж эхлэлээ. Баабар АН-ыг үхсэнд тооцсон боловч Ц.Элбэгдорж тэр үхдэлийг нь “зомби” болгон босгоод иржээ. АН-ынхан намын эрхийг авахыг хүсэгчид Ц.Элбэгдоржийг унагах л юм бол эргээд үхдэл болно гэдгээ сайн мэдэж байгаа. Энэ нам одоохондоо Ц.Элбэгдоржийн шившлэгээр амьдарч байна. Гэхдээ намын зомби шүү дээ. С.Баяр “Сонгуулийн үйл ажиллагаа болоод өнгөрлөө, цаашдаа хоёр нам харилцаагаа бататган ажиллаж чадвал Монгол орны ирээдүйд тустай” гэсэн утгатай дипломат үг хэлжээ. Хариуд нь Ц.Элбэгдорж тодорхой хариу хэлсэнгүй тэгэсгээд өнгөрөөжээ. Гэвч энэ уулзалт улс төр дэх тоглолтод оролцогчдын хүчний шинэ хуваарилалтын дохио юм. С.Баяр яг өнөөгийн нөхцөлд АН-ын дэмжлэггүйгээр нам нь тэсч үлдэхэд бэрхтэйг мэдэж сайн мэдэж байна. АН-аас өөр энэ намыг тэтгэн амилуулах боломжтой хүчин Монголд байхгүй юм. С.Баярын дээрх үгний цаана улс төрийн тэмцлийн гурвалжин дахь хүчний тэнцвэрээ хадгалан үлдэх эрмэлзэл цухалзаж байгаа юм. Өнөөдөр нэг талд Н.Энхбаяр, нөгөө талд Ц.Элбэгдорж, гурав дахь нь М.Энхболд, С.Баярын гэсэн оролцогчтой тоглолт бэлтгэгдэж эхлээд байна. М.Энхсайхан Н.Энхбаяртай ойрхон тоглож эхэлсэн тул М.Энхболд одоохондоо С.Баярыг түшихээс өөр гарцгүй болжээ. Харин С.Баяр намаа авч үлдэх, үүний тулд шинэчлэлийг эрсдэл багатай хийх зорилготой байна. Учир нь тэр намаа авч үлдэж чадвал 2008 онд УИХ-д, 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх санаатай байгаа байх.

Эмзэг эрхтнээ барилцан алхаж яваа Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр

Улстөрийн далд тулааны бэлтгэлж эхлэж, нам гүм байгаа нь бүх талууд хүчээ хуримтлуулж байгаагийнх. Н.Энхбаяр хоёр үзүүртэй тоглолтод бэлтгэж байна. Тэр хүчээ зузаатгахын тулд Ц.Нямдоржид одоохондоо буулт хийгээд байна. Ц.Нямдорж Монголын улс төр дэх Увсын бүлэглэлийг зангидаж байгаа, энэ бүлэглэл нам дамнасан ихээхэн хүч нөлөө бүхий аюултай хэсэг юм. Сонгуулийн өмнөхөн Ц.Нямдорж идэвхжиж, бусад тоглогчдоо сүрдүүлж эхлэсэн ньтүүний арын бүлэглэлийн сонирхлоос үүдэлтэй байлаа. Харин тэр сонирхлыг нь хангахаа Н.Энхбаяр амлаад байна.Энэ нь монгол банкыг Увсынханд өгөх. Гэхдээ Н.Энхбаяр хэзээ ч хэлсэндээ хүрдэггүйг тооцвол түүний гарт байгаа нөөц түүний хөдөлгөөнийг ихээхэн болгоомжтой харж байх ёстой. Ц.Нямдоржийг талдаа татахын тулд Ерөнхийлөгч одоогийн Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбатыг зольжээ. Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдээс одоохондоо золионд гараагүй нь Ц.Нямдорж л байна. Тэр хоёр бөлдөг бөлдөгөө барьчихсан хоёр гэж улс төрчид шивнэлдэж байна. Нөхөн сонгуулийн өмнөхөн Ц.Нямдорж тэсвэр алдаж Н.Энхбаяртай уулзахдаа М.Энхболд, М.Энхсайхан та нар гурвуулаа нийлж тоглохгүй шүү, хэрэв тоглох гээд байгаа бол ганц ганцаараа тоглочихьё гэж шаралхжээ. Ярианы эцэст тэр Монгол банкыг Увсынхны мэдэлд авах тохиролцоонд хүрээд гарчээ. Энэ комбинацийн төлөвлөгөө гарчээ. Засгийн газрыг огцруулна. АН-ынхан нэгэнт засгийн газарт орохгүй гэсэн тул УИХ-ыг АН-ын мэдэлд өгнө. Монгол банкыг Н.Алтанхуягт өгнө. УИХ-ын дарга болсон АН-ын гишүүн нь намын дарга болно. Ц.Элбэгдорж унана. Харин Н.Алтанхуяг хашир зангаараа Монгол банкыг аль нам авах нь хамаагүй. Хамгийн гол бүлэглэлийн найдвартай хүний гарт өгөх ёстой, харин өөрөө ард тоглогч байна гэж тооцжээ. Ингэснээр АН дахь Увсынхны хуйвалдаан далдлагдаж нэр цэвэр үлдэнэ гэж тооцжээ. Тэр өөрийн оронд СЭЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарыг томилуулахаар тогтжээ.

Н.Энхбаяр Монголбанкыг биш хадгаламжийн банкыг сонирхож байгаа

Xарин Н.Энхбаяр Монголбанкыг биш хадгаламжийн банкыг сонирхож байгаа гэж ойлгуулжээ. Хадгаламж банкийг Шадар сайд асан ч.Улаан эртнээс сонирхож байгаа юм. Өнгөрсөн хавар энэ асуудлыг түүнд ашигтай шийдчих боломж бий гэж Н.Энхбаяр хэлээд бас молиго үмхүүлчихжээ. Одоо Ч.Улаан ба Н.Энхбаяр нарын хооронд томоохон ан цав үүсээд байна. Н.Энхбаяр үүнийг тэнцвэржүүлэхээр Ц.Нямдоржид найр тавьж байна. Хэзээнээс Н.Энхбаяр өөрийн хүчний тэнцвэрийг энэ хоёрын өрсөлдөөн дундаас гаргаж дадсан билээ. Гэхдээ тэр Монгол банкыг яг өгчихнө гэж итгэхэд хэцүү. Түүний гарт нөөцийн “мод” ХХБ-ны захирал Мөнхбат
байна. ХХБ “Хадгаламж” банкыг хувьчилж авах саналаа өгчихөөд байна. Ингэвэл Н.Энхбаярын rap дахь санхүүгийн нөөц илэрхий нэмэгдэх юм. Энэ их хүчирхэг нөөц нь 2009 оны сонгуулийн үед Оросуудын санхүүгийн түрэлтийг тэсвэрлэхэд шаардлагатай ч байж магадгүй. Харин Увсынхан Монгол банкыг мэдэлдээ авмагцаа дахин нэг банк шинээр байгуулахаар зэхэж байна. Гол хөрөнгө оруулагч нь Б.Нямтайширын “МАК” байх бололтой. Мөнгийг МИАТ-ын захирал Эрдэнэбилэгээр дамжуулан оруулахаар зэхэж байгаа бололтой. МИАТ Ирландуудаар дамжин Ховдынхны гараас салж, Увсынхны мэдэлд оржээ. Энэ нь Н.Алтанхуяг, Ц.Нямдорж нарын оролцоотои хийгдсэн юм. “МАК”-ын “Таван толгой” дахь хувьцаа нь Ц.Нямдоржийн мэдлийнх гэсэн мэдээллийг шалгаж байна. “Таван толгой”, МИАТ, МАК-аар дамжсан Увсынхан ба Г.Батхүү, Н.Батбаяр, С.Баярцогт гэсэн хэлхээ нь Засгийн газрыг огцруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхэлмэгц Н.Энхбаяр М.Энхболд хоёрын хооронд томоохон “дайн” эхэлнэ. М.Энхболдыг дэмжигч нь С.Баяр, бас МАХН-ын жигүүрийнхэн байх болно. Н.Энхбаяр жигүүрийн хүч нөлөөг сулруулахын тулд Ө.Энхтүвшингийн эсрэг ажилласан юм. Засгийн газрыг огруулах бэлтгэл болгож Н.Энхбаяр ба Увсынхан М.Энхболдын газрын наймаатай холбоотой материалуудыг сонинуудаар тарааж эхэлжээ. Мөн сонинуудад мөнгө тарааж Ерөнхийлөгчийг муулахгүй байхыг үүрэгджээ. Бас шадар сайд М.Энхсайханыг талдаа татсан байна. Бас Засгийн газарт гарцаагүй оролцох зарим намыг ч талдаа авчээ. МАХН-ын Засгийн газрын гишүүдээс ч улс төр-бизнесийн хэлхээ холбоонд оролцогчдыг талдаа татаад байна.

УИХ-ын чуулган эхэлмэгц АН-ын зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулах болно

Харин М.Энхболд үүний эсрэг идэвхтэй байр суурь баримтлахгүй бол түүний улс төрийн замнал дуусна. Түүнд байгаа гол хүч нь одоохондоо нам нь л байна. С.Баяр Засгийн газрын ард намаа нягтруулахыг хичээж байна. Нөхөн сонгуульд ялагдахгүй гарах нь чухамдаа үүнд хамгийн чухал нөлөө үзүүлэх алхам байсан юм. Харин энэ ялалтынхаа төлөө АН-ын удирдлагуудыг түлхсэн алхам хийхээс аргагүй байдалд орсон, сонгуулийн сурталчилгааны явцад ихээхэн тэссэн ч гэсэн гарцаагүй Ц.Элбэгдоржийн эсрэг хар пиар хийхээс аргагүй болсноо цайруулах гэж С.Баяр очсон бололтой юм. Харин Ц.Элбэгдорж юмыг тийм ч амар мартдаггүй хүн тул энэ алхам нь эртэдсэн байж болох талтай ч яг тэр орой л очихгүй бол өөр боломж олдохгүй байсан юм. Учир нь Засгийн газар огцормогц М.Энхболд ч биш, С.Баяр ч хүнд байдалд орж болзошгүй байна.Асуудал Засгийн газар огцорсноор шийдэгдэхгүй. Н.Энхбаярын холын зорилго нь Засгийн газрыг огцруулахдаа ч биш, намын удирдлагыг гартаа авахад байгаа юм. Тэр Ц.Мөнх-Оргилыг намын дарга болгохдоо С.Баярын гарт үлдээнэ гэж бодох толгой биш л дээ. Тиймээс С.Баяр Ц.Элбэгдоржтой холбоо тогтоох ёстойгоо мэдэж байгаа юм. Хэрэв тэр Ц.Элбэгдоржтой холбоо тогтоож чадвал хоёр нам дамнасан, бүх ажиллагааг гардан хэрэгжүүлэх үүрэгтэй Увсынхны бүлэглэлийн хөдөлгөөнийг хянаж чадна гэж тооцсоны дээр Засгийн газрыг огцруулах асуудалд хойрго хандаж байгаа Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр Н.Энхбаярын эсрэг хүчний тэнцвэрийг хадгалахыг зорьж байгаа хэрэг байх. Яг өнөөдөр асуудал Ц.Элбэгдорж, С.Баяр нарын тухайд тун адилханаар тавигдаж байна. Хэрэв Засгийн газар огцорвол хоёул шалтгаангүй хүнд байдалд орж мэдэхээр байгаа юм. Харин Ц.Элбэгдорж “хэрэв ялагдвал…” гэсэн хувилбарыг сайн тооцож ажилласан байлаа. Тэр тойргийн сумдыг Н.Алтанхуяг, Г.Батхүү, Н.Батбаяр нарт хариуцуулсан нь ирээдүйд ирж болзошгүй цохилтыг тооцсон хэрэг байв. Хэрэв нөхөн сонгуульд ялагдсанаар шалтаглан намын даргыг солих гэвэл хариуцлагыг тэдэн рүүэргүүлэх боломж бас бий юм. Аймгийн төвийн багуудад илүү өндөр амжилт үзүүлсэн учраас бас тэр өөрийн хүмүүсээ аваад гарах боломжтой болжээ.Ер нь сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Ц.Элбэгдоржийг огцруулж болзошгүй гэсэн дохиог сонгуулийн ажлын дундуур тараасан нь бэлтгэл ч байж болно. Гэхдээ Засгийн газар огцорсны дараа л энэ асуудлыг тавьж чадна. Харин ЗГ огцрохгүй бол байдал энэ хэвээрээ үргэлжилнэ… Сонгуульд МАХН дөнгөж ялаад ирмэгц Х.Баатарын шүүх хурал угтлаа. Ө.Энхтүвшингийн Х.Баатарын үед ГЕГ-аас авсан байрны асуудал ч сөхөгдөв. Бүх гэрчүүд луйвар булхайгаа нам уруугаа чихлээ. М.Энхболд намын даргын хувьд хүнд байдалд орлоо. АН ялагдлынхаа хонзонгоор уйлагнахын оронд дайралт хийж эхлэв. Засгийн газрын гишүүн УИХ-д сонгогдсон нь эргээд Засгийн газрыг хүндхэн байдал руу шахаж эхэллээ.

2009 онд С.Баярыг л дэвшүүлэхгүй бол бусад нь хамаагүй

Шатахууны компаниуд үнээ огцом өсгөлөө. Удтал чимээгүй байсан зарим иргэний хөдөлгөөнүүд идэвхжлээ. Тэр идэвхжилтэд Засгийн газрыг огцруулах сонирхолтой зохион байгуулалттай бүлэглэл, хөдөлгөөнүүд хүч нэмж байна. М.Энхболдынхон ч идэвхтэй ажиллаж эхэллээ. Одоо МАХН-ын гол дайсан нь Ц.Элбэгдоржийн удирдаж байгаа АН биш Ерөнхийлөгч Н.Энхбаяр болж хувирлаа. Ц.Нямдорж Н.Энхбаярт битүүхэн сануулга өгч, огцруулах эсэхийг АН биш МАХН шийднэ гэж байнга давтаж байна. Тэр ЗГ огцрохгүй гэж шууд хэлэхгүй байна. Энэ нь Ерөнхийлөгч тохиролцооноосоо буцаж магадгүй гэж хаширлаж байгаагийнх.Хэрэв Ерөнхийлөгчийн тоглолт амжилттай болбол АН ба МАХН-ын даргаар өөрийн талын хүмүүсийг тавьж, банкуудыг гартаа авах ба энэ бүхэн 2009 оны сонгуулийн суурь бэлтгэл хангагдсан гэсэн үг болно. Өнгөц харахад тэр намаа сүйрүүлэх гэж байгаа мэт санагдана. Учир нь тэр одоо намтайгаа дайтаж байна. Гэхдээ тэр өөрийн үед бэхэжсэн тойрон хүрээлэгчдээ намын удирдлагаас шахаж, дараагийн “гарын хүнээ” чөлөөтэй ажиллах орон зай гаргах зорилготой байна. М.Энхболд түүнийг залгамжилсан авч өнөөдөр ил цагаан зөрчилдөх болсон тул дахин энэ алдаагаа давтахгүй байхыг үнэнээсээ хичээж байгаа нь ойлгомжтой. МАХН боловсон хүчний хувьд сулрах нь хамаагүй, хамгийн гол нь 2009 онд түүнийг дэвшүүлбэл болно. Харин нөөц хувилбар нь өөрийн талд байгаа улс төрчдөөс бүрдсэн шинэ нам байгуулахад чиглэж байна. Энэ нам байгуулагдах эхний зорилго нь МАХН-ыг суларсны дараа АН-ыг задлахад чиглэж байна. Ингэснээр улс төрийн намуудын хүчний тэнцвэр адилхан сул намуудын дунд хадгалагдах боломжтой.

Засгийн газар тогтож үлдвэл УИХ золио болно

Хэрэв Засгийн газрыг огцруулахаас үүдсэн улс төрийн хямрал даамжирвал Засгийн газрыг огцруулсныхаа дараа дараагийн Засгийн газрыг байгуулахгүй гацааж, УИХ-ыг тараах замаар өөрийн эрх мэдлийг өргөтгөх алхамд шилжинэ. Үүнд нь ҮШН хэрэгтэй байгаа билээ. Харин хөдөлгөөнүүд дөрөвдүгээр сарын тактикаар ар
enkhod
QUOTE(lovelytruth @ Sep 18 2006, 12:13 AM) [snapback]2304989[/snapback]

Хэрэв Засгийн газрыг огцруулахаас үүдсэн улс төрийн хямрал даамжирвал Засгийн газрыг огцруулсныхаа дараа дараагийн Засгийн газрыг байгуулахгүй гацааж, УИХ-ыг тараах замаар өөрийн эрх мэдлийг өргөтгөх алхамд шилжинэ. Үүнд нь ҮШН хэрэгтэй байгаа билээ. Харин хөдөлгө
Buryadai
Have you seen Russian President?

IPB Image
Anda
QUOTE(Buryadai @ Oct 17 2006, 04:07 PM) [snapback]2402468[/snapback]

Have you seen Russian President?

IPB Image

oh gracious
Alkanaft
Nambaryn "Flintstone" Enkhbayar

IPB Image

IPB Image
toki
^ lol.

QUOTE(Buryadai @ Oct 17 2006, 06:07 PM) [snapback]2402468[/snapback]

Have you seen Russian President?

IPB Image

looks like satan from passion of the christ embarassedlaugh.gif
lovelytruth
Anyone got China's boss pic' ?
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2009 Invision Power Services, Inc.