Энэ удаа дэлгэх хэргийн дэргэд олигархуудын золиос болсон Гаалийн ерєнхий газрын дарга асан Х.Баатарын гэх авлигын хэрэг юу ч биш бололтой. 2006 оны наймдугаар сард Монгол Улсын Yндэсний аюулгvй байдлын зєвлєлийн ажилтнууд хил, гаалийн ажилтай танилцаж явах vеэр маш ноцтой хэрэг илэрсэн байна. Энэ хэргийг YАБЗ-ийн ажилтнууд наймдугаар сарын 18-ны єдєр таслан зогсоожээ.

Ємнєговь аймгийн нутагт байрлах Таван толгойн нvvрсний ордын ойролцоо гvний гааль гэж байдаг аж. Тэндээс хятадууд нvvрс олборлож хилээр гаргадаг юм байна. Ингэхдээ бараг арваад тоннын даацтай машин ашигладаг гэнэ.

Таван толгойгоос нvvрс олборлон зєєхдєє гvний гаалийн шалгалт болон нарийвчилсан vзлэгээр орж ГЕГ-т дугаар тус бvрээр бvртгэлтэй нэг удаагийн лацаар битvvмжилдэг ёстой аж. Тийм лацтай бол хилийн гаалиар ногоон гэрлээр гардаг журамтай.

YАБЗ-ийн ажилтнууд наймдугаар сарын 18-нд Таван толгойд ажиллах vеэр нvvрс ачсан хятад жолоочтой ачааны автомашин ямар ч лац ломбогvй явж байхтай тэд таарчээ. Машиныг зогсоож лацгvйн учрыг лавлахад БНХАУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Пv шим” ХХК-д хєтєч ажилтай хятад иргэн халааснаасаа зургаан ширхэг /цэнхэр єнгєтэй/ лац гаргаж харуулсан аж.

Энэ явдал YАБЗ-ийн ажилтнууд болон хилийн цэрэг, гаалийнхний нvдийг орой дээр нь гаргаж орхиж. Тэр дор нь арга хэмжээ авч Хилийн цэргийн дугаар ангийн захирагч, гаалийн ажилтнууд, хяналт шалгалтынхан протокол vйлдэ, лацыг хурааж авсан байна. Хэргийг баталгаажуулах vvднээс хураасан лац болон хятад хєтєчийн лац барьж буй гэрэл зураг, автомашин, тvvний улсын бvртгэлийн дугаарыг баримтжуулж авсан байна.

Ийм зєрчил илрээд байгаа нь анхны тохиолдол боловч vvний цаана Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд хортойгоор нєлєєлєх маш ноцтой хэргvvд газар авсан, олноор гардаг байж болзошгvйг vгvйсгэх аргагvй юм. Ажлын хэсгийнхний зєвхєн нэг єдєр хийсэн шалгалтаар дээрх хэрэг илэрчээ.

УИХ алтанд 68 хувийн ашгийн татвар тогтоосноос хойш Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ эрс буурсныг гаалийн энэ булхайтай холбон тайлбарлаж байгаа эх сурвалжийн мэдээлэл ч бий. Хятадуудын гарт тэрхvv лац орсон л бол гvний гаалиар дамжин єнгєрєхєд элдэв тvвэггvй амархан байдаг сурагтай. Энэ хооронд автомашины ачааны бvхээгт хил дамнан бизнес эрхэлдэг бvлэглэлийнхэн ямар ч барааг нууж ГЕГ-т нэг л дугаараар бvртгэлтэй, нэг удаа л хэрэглэдэг лацаар битvvмжлээд хилийн гааль дээр очиход ямар ч саадгvй нэвтрvvлдэг гэнэ.

ГЕГ-т нарийн бvртгэлтэй тусгай лац ямар арга замаар хятадуудын гарт орсныг одоохондоо хэн ч мэдэхгvй байна. Учир нь тэр хэргийг илрvvлсэн албаныханд шалгалт хийх эрх байгаагvй юм байх. Эрх бvхий хууль хяналтын байгууллага уг хэргийн мєрєєр удахгvй орох биз. Энэ хэргийн vзvvрийг Монголын гаалийнхан атган суугаа гэдэг нь ч тодорхой. Гэтэл ГЕГ-ын удирдлагууд маш ноцтой хэргийн талаар юу ч мэдээгvй байсан сураг дуулдав.

Бидний авсан мэдээллээр, YАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Жаргалсайхан ГЕГ-ын удирдлагуудыг єчигдєр хvлээн авч уулзан Тавантолгойн гvний гаалийнхнийг молиго vмхvvлж, биедээ лац авч явсан хятад иргэний тухай болон “Пv шим” ХХК-тай холбоотой ноцтой баримтууд, хэргийн эд баримт болох гэрэл зургууд, хурааж авсан зургаан ширхэг лацыг хvлээлгэн єгсєн бололтой. Гаальд гарч байгаа энэ мэт ноцтой зєрчил дутагдлыг арилгаж, тодорхой зєвлємж єгсєн гэнэ. Зєвлємжийн хэрэгжилтийн талаар ирэх арваннэгдvгээр сар гэхэд хариу єгєхийг даалгасан тухай ГЕГ-т ойр эх сурвалж мэдээлэв.